”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Адууны хиймориор амьдрал босно

ӨМӨЗО-ы Баяннуур хотын Хангин хойд хошууны Мань Хүй суурингийн “Хайлүн” адууны аж үйлдвэрийн хүрээлэнг танилцууллаа.

Хөндий дүүрэн бэлчих хүрэн халзан адууд, хотгор дүүрэн бэлчих хонгор бор адууд гээд л сүлд хийморь сэргээгч сүрэг адуудыг та бүхэн харж л байсан биз ээ. Харин Араб, Ингланд, Америк, Голланд гээд олон улс орны угшил сайтай хүлгүүдийг нэгэн хашаанд цугласан байхыг харж байсан уу. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ ганган төрх, гоёмсог зүсэмтэй олон сайхан адуудыг сонирхуулах болсондоо таатай байна.

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний хүрээнд бид ӨМӨЗО-ы Баяннуур хотын Хангин хойд хошууны Мань Хүй суурингийн Хайлүн адууны аж үйлдвэрийн хүрээлэнтэй танилцсан билээ. Адууны хашаанд ороход янз бүрийн тод өнгийн зүсэмтэй, бие бялдар нь өндөр гадаад морьд хэн хүний харааг булааж байлаа. Сайхан хүлгүүдийг харсан даруйд хамтран ажиллаж буй Монголын сэтгүүлчидтэйгээ хуваалцахаар бид цахим холболтоо эхлүүлсэн юм. Хүрээлэнгийн эзэн Шюй Хайлүн хүрэн зүсмийн нэгэн сайхан хүлгийг хөтлөн ирж, зөв талын далан дээрх титам тамганы тухай танилцуулахдаа:

- Титам тамгыг зөвхөн хамгийн ховор "Эрдэнэ" болсон моринд тамгалдаг. Энэ бол Дубайн хааны унаа байсан хүлэг морь. Манай энд хамгийн үнэ цэнтэй нь Арабын морь, Их Британийн цэвэр цусны адуу юм. Их Британийн цэвэр цус бол олон улсын нэгдүгээр зэрэглэлийн цусан удам. Алдартай морьдын удам сударт анхаарал тавьж, гарал үүслийг нь тодорхой байлгах ёстой гэж ярилаа.

Түүний үүсгэн байгуулсан адууны аж үйлдвэрийн хүрээлэн 2016 оны 10-р сард 1 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулалтаар боссон. 1600 метр квадрат талбай бүхий хашаа саравч, 10 мянган метр квадрат спортын талбайтай. Одоогийн байдлаар 176 адуутай бол үүнээс Английн цэвэр цусны адуу, Нидерландын адуу, Араб адуу зэрэг импортын 16 хүлэгтэй, спортын морь үржүүлэх, сайжруулах, хурдан морины бэлтгэл, өрсөлдөөнт тэмцээн, хөдөө орон нутгийн аялал жуулчлал, амралтын газар зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.

Моринд хайртай түүний энэ үйлс өөрийг нь тэтгээд зогсоогүй ядуу буурай амьдралтай нутгийн иргэдийг хүрээлэнд ажиллуулах, адуу тэжээх, өсгөх ажилд гар бие оролцон орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангажээ. Мөн суурингийн ядуу буурай 42 өрхтэй амьдралыг нь тэтгэх гэрээ байгуулан дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Тодруулбал ядуу буурай өрх бүрд 2018 онд 2000 юанийн нөхөн олговор өгч байсан бол 2019, 2020 онуудад 3200 юаниар тусламж үзүүлжээ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:3401
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой