”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хувьсгалын түүхийг хүүрнэх Дахилт

Хувьсгалын түүхийг хүүрнэх Дахилт

        Дахилт ажлын хорооны хуучин буурь нь Ордос хотын Отогийн өмнөд хошууны Олзоч сууринд байрладаг. Хятадын Коммунист Намаас Өвөр Монголд нээсэн анхны хувьсгалын суурин, мөн үндэстний цөөнхийн газар нутагт намын урт хугацааны хувьсгалын газар, Баруун хойд товчооны удирдлага дор үндэстний цөөнхийн нэгдсэн фронтын ажлыг хийх чухал газар болж байв.
        1935 онд Улаан арми урт замын аян дайнаар дамжин Шаньси мужийн хойд хэсгээр хүрч ирэхдээ Шаньси-Гансугийн хувьсгалын газрыг яаралтай нэгтгэн өргөжүүлэх шаардлагатай болсон байдаг. 1936 онд ХКН нь Ордос хотын Отогийн өмнөд хошууны Дахилтад ажлын хороо байгуулан, Мао Зэдүний нийтэлсэн "Өвөр Монголын ард түмэнд зориулсан тунхаг"-ийн үзэл санааны дагуу Японы эсрэг үндэсний нэгдсэн фронт байгуулжээ. Өвөр Монголд хамгийн анхны намын хувьсгалын сууринг нээсэн билээ.
1936 оны 10-р сард Дахилт хувьсгалын газарт Дахилт ажлын хороог байгуулан, Дахилт, Адуун худаг, Ямаалай, Хулсан нуур зэрэг намын үүрийг хамран 30 гаруй намын гишүүнтэй болсон байдаг.
        Тэр цаг үеэс хойш намын үндэстний бодлогыг идэвхтэй сурталчилж, Монгол, Хотон, Хятад үндэстнүүдийн ахан дүүсийг Японы эсрэг тэмцэхэд нэгтгэж, намын гишүүдийн нууц ажиллагааг боловсруулж, намын ажил хэргийг явуулж байв. Дахилт хуучин буурь нь Өвөр Монголын газар нутагт үлдээсэн хувьсгалын гайхамшигт ул мөр, мөн ахмад үеийн хувьсгалчдын хувьсгалын оюун санааны ачаалагч, ундарга юм.
        Дахилт ажлын хорооны хуучин буурь нь он цагийн урсгалд элэгдэж хуучирсан ч түүхийн лугшилтыг мэдрүүлж, энд дэлгэгдсэн эд зүйл бүр нь хувьсгалын түүхийг санагдуулж, хувьсгалын домгийг хүүрнэнэ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:707
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой