”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хоёр орны сэтгүүлчид цахимаар дахин нэгдлээ

Хил дамнан цахимаар хамтран ажиллах нь хэвлэл мэдээллийн салбарын шинэ чиг хандлага болж байна.

Холыг ойртуулж, хорвоог товчилдог технологийн шинэ эрин үед хоёр газар битгий хэл, хил дамнасан хоёр орны иргэд ч дэргэдээ байгаа мэт ойр дотно харилцах болсныг хэлэхэд урамтай. Цахим харилцаа холбоо нийгмийн бүхий л салбарт ашиглагдах болсны дунд хэвлэл мэдээллийн салбар ч хамрагдах нь гарцаагүй.

Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал нь Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчдийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтарсан сурвалжилгын арга хэмжээнд хүндрэл учруулсан боловч Өвөр Монголын Засгийн гадрын хэвлэл мэдээллийн алба нь идэвхтэйгээр шинийг санаачилж, хил дамнасан хамтарсан сурвалжилгыг цахим хэлбэрээр амжилттай туршин явуулж байгааг энд онцлон дурдахад таатай байна.

Энэхүү арга бодлогын дагуу “100 жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч” сэдэв бүхий Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилга өнгөрсөн 06-р сарын 22-оос 29-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.

Уг арга хэмжээ нь ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж байгаа хоёр дахь хамтарсан цахим сурвалжилга юм. Тодруулбал өнгөрсөн жилийн 09 дүгээр сарын эцсээр Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгыг анхны удаа зохион байгуулж, арга хэмжээгээ ядуурлыг бууруулсан ололт амжилтаар сэдэвчилж байсан бол энэ удаад ХКН-ын 100 жилийн ойд зориулж, мөн ядуурлыг бууруулсан тухай сэдвийг хамруулсан юм.  

Арга хэмжээний хүрээнд Өвөр Монголын Баяннуур хот, Үхай хот, Ордос хот болон Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялан сурвалжилсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд Хятадын талаас Хятадын Төвийн радио телевизийн ерөнхий хорооны Олон улсын радио, Синьхуа сайт, Өвөр Монголын Өдрийн сонины хороо, Өвөр Монголын Радио телевиз хорооны сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжлан, Монгол Улсын талаас “Зууны мэдээ” сонин, Улаанбаатар телевиз, TV2 телевиз, mglnews.mn сайт, Монцамэ агентлаг, Шинэ Долгион 107.5 радио, inews.mn сайт, livetv.mn сайт, zindaa.mn сайт, shuum.mn сайт, politic.mn сайт зэрэг 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон.

Хамтарсан сурвалжилга нь түүхэн дэх Хятадын хувьсгалын голомт болох Янь Ань хотоос Өвөр Монголын нутгаар хил даван Улаанбаатар хотыг дамжиж, Зөвлөлт Холбоот Улсын Москва хотод хүрдэг Коммунист олон улсын харилцаа холбооны шугам зэрэг сурвалжилгын цэгүүдийг тохируулсан бол эдгээр сурвалжилгын цэгүүд нь түүхэн өөр өөр үе шатан дахь Хятад, Монголын найрамдал, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийн ил тод гэрчилгээ болдог.

Үүний зэрэгцээ Хятадын Өвөр Монгол, Ниншя зэрэг өөртөө засах орны ядуурлыг бууруулах, экологийн засаглал, соёлын аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, иргэдийн амьжиргааны түвшин зэрэгтэй танилцах цуврал сурвалжилгын үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр сэдэв нь мөн Монголын ард түмний үйлдвэрлэл, амьдрал дунд тулгамдаж байгаа сэдвүүд бөгөөд энэ нь ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн хуучин нийгмээс шинэ цаг эринд шилжсэн түүхэн өөрчлөлтүүдийн тод гэрч болжээ.

- Миний хувьд суралцах, судлах, хэрэгжүүлэх үнэтэй мэдлэгүүдийг хүлээн авлаа. Жишээ нь “Алтан шаргал тал нутаг” ХК-ийн мал аж ахуйг хэрхэн орчин үеийн техник технологитой хослуулж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, хаягдал гаргахгүй зуу хувь ашиглаж байгааг үзлээ. Мөн Баяннуур хотын Хангин хойд хошууны Хайлүн ядуурлыг бууруулах аж үйлдвэрийн паркийн явуулж байгаа үйл ажиллагаануудтай танилцсан. Бид харилцан нэг нэгнээсээ суралцах ийм сайхан боломж бүрэлдэж байгаад маш их баяртай байна. Миний бие хоёр орны хамтарсан цахим сурвалжилгын багт багтаж чадсандаа үнэхээр их баяртай байгаа. Дараа дараагийн жилүүдэд өөрийн биеэр очиж суралцан судалж, танилцах хүсэл туйлын их байна. Мөн хоёр орны сэтгүүлчидтэй хамтарсан ажилласандаа баяртай байна гэж Монгол Улсын “Шинэ Долгион 107.5 радио”-гийн хөтлөгч Д.Өлзийхүү ярилаа.

Зохиогч миний хувьд Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээнд гурав дахь удаагаа оролцож байгаа юм. Цахимаар хамтран ажиллах үйл ажиллагаа цар тахлын улмаас өрнөж эхэлсэн. Анхны удаа “Солонго аялал”-аараа цахим сурвалжилгыг эхлүүлж байсан бол энэ нь Өвөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын хувьд ч мөн анхны туршилт байсан гэж хэлэхэд ахдахгүй. Цахимаар хамтарч ажиллах нь хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа цар тахлын нөлөөллөөс болж хүндрэлд учирсан бодитой нөхцөл байдлыг бүтээлчээр даван туулсан явдал төдийгүй хамтын ажиллагааны цоо шинэ хэв загварыг бий болгосон.

Хэдий тийм боловч “Сайн муу хоёр талтай, сагаг будаа гурван талтай” гэдгээр энэ нь мөн дутуу талтай байсан. Жишээ нь хүн хүний харах, сонирхох өнцөг өөр өөр байдаг учраас бидний дурангаар харуулсан зүйлс Монголын сэтгүүлчдийн санаанд нийцэх эсэх нь маргаантай. Нөгөөтээгүүр хоёр орны сэтгүүлчдийн бие биеэсээ суралцаж, туршлага солилцох боломж хязгаарлагдсан болов уу гэж өөрийн хувьд бодсон юм. Ямартай ч хүндрэл бэрхшээлийг даван туулж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа хоёр орны хэвлэл мэдээллийн салбар нь цаашдаа мөн бүтээлч, шинэлэг арга барилуудыг ашиглан хоёр орон, хоёр ард түмний найрамдал, нөхөрсөг харилцаанд хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт гүнээ итгэж байна.

Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:482
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой