
05-р сарын 29-ний өдөр Жэжян мужийн Хүжөү хотын Дэчин шянь Канган гудамжны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тарих баазад коллежийн оюутны сайн дурынхан онлойн шууд нэвтрүүлгээр дамжуулан жимсийн тариалангийн нэрс зарахад нь туслав. Энэ оны эхний хагаст Хятадын хэрэглээний зах зээл ерөнхийдөө тогтвортой сэргэж, үргэлжлэн сэргэж байгааг харуулсан нь эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэв. Үүний дотор онлайн борлуулалт хурдацтай өсөлтийг хадгалж, улсын хэмжээнд биет бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн байна.
Шууд дамжуулагч цахим худалдаа гэх мэт шинэ загварууд хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан онлайн болон оффлайн хэрэглээний загваруудын интеграцчилал хурдацтай явагдаж, хэрэглэгчийн зах зээлд хүчтэй эрч хүчийг авчирсан.
Саяхан Фүжянь мужийн хувцасны брэндийн цахим худалдааны шууд нэвтрүүлгийн хөтлөгч Ван Рүй нарнаас хамгаалах хувцас бараагаа цахим худалдаагаар дамжин шууд нэвтрүүлэг хийж худалдаж байгаа. Энэ жилийн “618”/Шоппинг наадамын өдөр/ тухайн өдөр Ван Рүй дангаараа шууд дамжуулалтын орлого нь өнгөрсөн жилийн дэлгүүрийн “618”-ний бүтэн өдрийн борлуулалтай тэнцэв.
Энэ оны эхний хагаст Хятадын хэрэглээний зах зээлийн эрч хүч сэргэсээр байгаа бөгөөд үүнд онлайн борлуулалт хурдацтай өссөөр байна. Оны эхний хагаст биет бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өсч, өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс 4.4 пунктээр илүү, хоёр жилийн дундаж өсөлтийн хурд 16.5%, эхний улирлаас 1.1 пунктээр хурдан. Шууд нэвтрүүлэг цахим худалдаа, хүнс ногоо идээ шинэ цахим худалдаа зэрэг шинэ формат, загваруудад хөтлөгдсөн цахим худалдаа нь хэрэглээний зах зээлд хүчтэй эрч хүчийг авчирсан юм.





























































