Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Коронавирусний эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна

Коронавирусний эх үүсвэрийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна.

Саяхан ДЭМБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар гишүүн орнуудтай зөвлөлдөхгүйгээр хоёр дахь шатны мөрдөх ажлын төлөвлөгөөг санал болгож, Хятад, ДЭМБ-ын эх үүсвэрийг мөрдөх хамтарсан судалгааны тайлангаас гаргасан баталгаатай, шинжлэх ухааны дүгнэлтийг үгүйсгэв. Үүнтэй холбогдуулан Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч цар тахлын эх үүсвэрийг улс улс төржүүлэхийг эсэргүүцэж байна.

Хятад улс үргэлж нээлттэй, ил тод, шинжлэх ухаан, хамтын ажиллагааны зарчмыг баримталж ирсэн бөгөөд дараагийн үе шатыг судлахдаа эхний шатны судалгааны үр дүнг хүндэтгэж, эрдэмтдээр гол болгохыг шаардаж, коронавирусний гарал үүслийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, мөн олон улс орон, олон талбайн мөрдөх судалгааг идэвхтэй явуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Орос, Өмнөд Солонгос, Филиппин болон бусад орны хэвлэл мэдээллийнхэн, шинжээчид олон нийтэд хандаж, улмаар АНУ-аас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг уриалж байна.

Хятадын тал ДЭМБ-ын шинжээчдийг цар тахлын гарал үүслийн асуудлаар Хятадад мөрдөн байцаалт явуулахаар хоёр удаа урьсан байна. Үүний зэрэгцээ Хятад улс мөрдөх үйл ажиллагааны дараагийн үе шатны Хятадын төлөвлөгөөг сайн дураараа ДЭМБ-д хүргүүлжээ. Эрдэмтдээр гол болгон, нотолгоонд суурилж шинжлэх ухааны мөрдөлт хийх хэрэгтэй. Мөрдөх судалгааны эхний үе шатыг давтан хийхгүй, ялангуяа нэгэнт тодорхой дүгнэлттэй болсон. Мөрдөх ажлыг эмх цэгцтэй, жигд хөгжүүлэхийг дэмжих зорилгоор эхний үе шатны вирусний мөрдөх ажлын практик, механизм, арга барилаас бүрэн суралцана. Эхний шатанд эх үүсвэрийг мөрдөх судалгааны ажилд оролцсон шинжээчдийг үндэслэн шинжээчдийн бүлгийг байгуулах ёстой. Мөн шинжээчдийн бүлгийн гишүүдийн мэргэжлийн түвшин, олон улсын нэр хүнд, практик туршлагыг хүндэтгэнэ.

Нээлттэй, ил тод байдлаас гадна Хятад улс коронавирусний гарал үүсвэрийн судалгааны шинжлэх ухааны үндэслэлтэй, шударга байдлыг дэмждэг. Коронавирусний эх үүсвэрийг хайх нь шинжлэх ухааны асуудал юм. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар дамжин вирусний амьтны гарал үүсэл, хүнд халдварлах замыг олж тогтоон, ирээдүйн эрсдэлээс хамгаалж, мөн бүх хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах болно. Хятадын засгийн газар вирусний гарал үүслийн шинжлэх ухааны судалгаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Долоодугаар сарын 19-ний байдлаар Хятад, АНУ, Их Британи зэрэг улсууд мөрдөх ажилтай холбоотой 225, дотоодын судалгааны багууд 352 өгүүлэл нийтэлж, Хятад, Америкийн анагаах ухааны шинжлэх ухааны мэргэжилтнүүд мөн цар тахлаас сэргийлэх талаар дараалан 6 видео уулзалт зохион байгуулжээ. Хятад улс шинжлэх ухааны судалгааны мэдээлэл хуваалцахыг идэвхтэй бэхжүүлж, дэлхийн "COVID-19" мэдээллийн санг байгуулж байна.

Хятад улс дэлхийн олон улс орныг коронавирусний эх үүсвэрийн судалгаа явуулахыг дэмжиж байна. Саяхан Франц дахь Пастерийн хүрээлэнгийн дархлаа судлалын доктор, профессор Жюй Лия коронавирусний эх үүсвэрийг судлах талаар ярилцлага өгөх үеэр хэлэхдээ "Цар тахлын тархалтын ерөнхий нөхцөл байдал, олон эх үүсвэр, олон дэгдэлт байгааг онцлон тэмдэглэв. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн хийсэн судалгааны тайланд коронавирус нь 2019 оны 12-р сард АНУ-д гарсан байж болзошгүй" гэжээ. Италийн Милан хот дахь Хавдар судлалын үндэсний хүрээлэн 2019 оны зунаас эхлэн коронавирус Италид тархсан байж болзошгүй болохыг судалгаагаар тогтоожээ.

Хэд хоногийн өмнө ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй хэлэхдээ "Хятад улс коронавирусний эх үүсвэрийг мөрдөх хамтын ажиллагаа явуулахаас хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд шинжлэх ухааны мөрдөлтийг үргэлж дэмжиж, үргэлжлүүлэн оролцох болно".

Хятад, ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланд олон улсын хамтын нийгэмлэг, шинжлэх ухааны салбарынх нь хүлээн зөвшөөрсөн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:m.chinanews.com
Мэдээ үзсэн:2937
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7