Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Багш оюутнууд Ши Жиньпин даргын хэлсэн үгийг суралцаж байна

Багш оюутнууд Ши Жиньпин даргын хэлсэн үгийг суралцаж байна.

Энэ оны 05-р сарын 31-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 30 дахь удаагийн судалгааны хурал дээр Хятадын гадаад ухуулгын ажлыг бэхжүүлэх тухай чухал заавар өгсөн байна. Тэрээр "Хятадын түүхийг танилцуулан, Хятадын санал бодлыг дамжуулж, Хятадын шинэ дүр төрхийг бүх дэлхийн хүмүүст харуулах нь Хятадын гадаад ухуулгын ажлыг бэхжүүлэх чухал агуулга мөн юм" гэжээ.

Сүүлийн өдрүүдэд Хятадын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн Хятадын багш, оюутнууд Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийг суралцан өөрсдийн бодол саналаа ийнхүү хуваалцлаа.

Хятадын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын судалгааны төвийн дарга, профессор Ли Хуайлян "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 30 дахь удаагийн судалгааны хурал дээр "Хятадын гадаад ухуулгын үзэл баримтлал, зарчим, агуулга, арга хэлбэр зэрэг агуулгыг нарийн тайлбарлаж, Хятадын гадаад ухуулгын онолын судалгааны чиглэлийг бидний судлаач эрдэмтдэд зааж өгсөн болно. Гадаад ухуулгын ажлыг бэхжүүлж, Хятадын үндэсний хүч чадал, олон улсын статустай нийцсэн олон улсын дуу хоолойг бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, эх орныхоо өөрчлөлт шинэчлэл, хөгжлийн тогтвортой байдлыг хангах олон нийтийн санаа бодлын таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Хамгийн эцсийн зорилго нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоход эерэг хувь нэмэр оруулах явдал болно. Олон улсын өнөөгийн нарийн төвөгтэй орчинд тулгарч буй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын онолын судалгаа, олон улсын гадаад ухуулгын үндсэн үүрэг бүхий мэргэжлийн судалгааны байгууллагын хувьд бид энэ даалгаврыг хүнд хэцүү гэдгийг гүн гүнзгий мэдэрч байна. Бид хүн төрөлхтний ирээдүйг хуваалцах хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалт болон хятадын гадаад ухуулгын таатай орчныг бүрдүүлэх ажлыг хурдасгахад эерэг хувь нэмэр оруулах ёстой".

Засгийн газар, олон нийтийн харилцааны сургуулийн сурагч Ли Зэфань "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дээд төвшний төр засгийн оролцоо ба судалгааны ажлын зохион байгуулалтыг бэхжүүлж, Хятадын онцлог шинж чанартай стратегийн гадаад ухуулгын системийг бий болгож, олон улсын ухуулгын цар хүрээд үзүүлэх нөлөө, Хятадын соёлын сэтгэл татам байдал, Хятадын ойр дотно дүр төрх, итгэл үнэмшлийг би болгох хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна. Бид "Төр нь олон нийт, эрдэмтэн судлаачдад нэгэн зэрэг" гэсэн академийн уриаг дагаж, өөрийн эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлж, эх орныхоо үндэсний хүч чадал, олон улсын статустай нийцсэн олон улсын дуу хоолойг бүрдүүлж, эх орныхоо шинэчлэл, хөгжлийн тогтвортой байдлыг хангах олон нийтийн санаа бодлын таатай орчныг бүрдүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжих залуучуудын хүчинд хувь нэмэр оруулна" гэсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cuc.edu.cn
Мэдээ үзсэн:2456
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7