”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Уулын тосгоны хатгамал

Уулын тосгоны хатгамал

Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн Хуа-Ү тосгон 20 гаруй жилийн өмнө төвөөс алслагдсан маш буйд бөглүү жижиг тосгон байв. Сүүлийн жилүүдэд олон шатны засаг захиргаа, нийгмийн тусламжтайгаар тус тосгон гайхамшигтай өөрчлөгдөж, цавчим уул хаднаас бууж шинэ тосгонд нүүж орсон бол айл өрх болгонд нэвтрэх хатуу хучилттай авто замтай болжээ. 2017 онд Хуа-Ү тосгон ядуурлаас ангижирч, ядуурал үүсэх түвшин 66.3 хувьтай байсан үндэстний цөөнхийн тосгон нь одоо "гэрэлт сувд" болон хувирчээ. 

Хуа-Ү тосгоны ядуурлыг бууруулж чадсан нууц жор нь юу вэ? Тэдгээрийн нэг нь даруй үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өв Мяо үндэстний хатгамал юм.

Хуа-Ү тосгоны хүн амын 98 хувь нь Мяо үндэстэн болохоор бараг айл өрх бүхэн Мяо үндэсний хатгамал урладаг. Уламжлалт гар урлалаар амьдарлаа өөд нь татахын тулд тухайн орон нутгийн захиргаа Хуа-Ү тосгоны ядуурлаас ангижруулж нүүлгэн шилжүүлсэн шинэ тосгоныхоо ойролцоо үйлдвэр байгуулж, ойр хавийн тосгоны иргэдийг дайчлан ажлын байраар хангажээ.

Мяо үндэстний хатгамал бол Мяо үндэстний соёлыг уламжлан авч яваа чухал урлал бөгөөд Мяо үндэстний эртний дуу, үлгэр домог, түүхийг нэгтгэн илэрхийлдэг. Хүмүүс хатгамлын даавууг зургийн цаас болгож, зүүгээр бийр болгон үе үеийн түүх соёлоо урлаж, нутаг орноо магтан алдаршуулах, ойр дотнын хүмүүстээ сайн сайхныг ерөөдөг байна.

Энэ оны хоёрдугаар сард Ши Жиньпин Гүйжөү мужид ажилласан юм. Хуа-Ү тосгоны ядуурлыг бууруулах цэгт Мяо үндэстний хатгамлаар урласан хувцаснуудыг эгнүүлэн тавьсныг харсан Ши Жиньпин ажилчин олныг урамшуулаад “Энэ нь аж үйлдвэр төдийгүй соёл юм. Энэхүү үндэстний уламжлалт соёлоо цаашид уламжлан хөгжүүлэхийн зэрэгцээ, аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулж, хөдөө орон нутгийн сэргээн мандалд илүү хувь нэмрээ оруулах ёстой" гэжээ.

Ши Жиньпин Мяо үндэстний хатгамалд урам хайрлаж хэлсэн үгэндээ "Уламжлал бол даруй моод юм. Та бүхэн нэг нэг зүүгээр урласан хатгамал гайхалтай сайхан байх нь лавтай" гэв.

Мяо үндэстний хатгамлын хөгжил нь үндэсний соёлыг өвлөөд зогсохгүй ядуурлыг бууруулах ажлыг дайчилж чадсанаараа гайхамшиг юм. 08-р сарын 27, 28 -ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны үндэстний ажлын 5-р хуралдаан дээр "Олон үндэстнүүд хамтдаа социалист орчин үеийн хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. Бүс нутгийн ялгаа зөрүүг харгалзан дэмжих бодлогыг боловсронгуй болгож, үндэстний цөөнхийн бүс нутгийн өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, бие даасан хөгжлийн чадахыг нь дээшлүүлэх хэрэгтэй" гэжээ.

Ядуурлыг бууруулах гол түлхүүр бол бодлого оновчтой байхад оршино. Энэ нь үндэстний цөөнхийн үйл хэргийн засаглалын тогтолцоо ба засаглалын чадавхын орчин үеийн болох түвшний чухал илрэл юм. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:1030
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой