Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпиний Үндэстний ажлын хуралд хэлсэн чухал үг бүх үндэстнүүдийг шинэ аянд хөтөлж байна

Ши Жиньпиний Үндэстний ажлын хуралд хэлсэн чухал үг бүх үндэстнүүдийг шинэ аянд хөтөлж байна.

Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Төвийн үндэстний ажлын хурал дээр хэлсэн чухал үг  сүүлийн өдрүүдэд нийгмийн бүх салбарынхны дунд халуун нөлөө үзүүлэх боллоо. Хятадын хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх шинэ аянд бид үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлэх гол чиглэлийг анхаарч, гар нийлэн нэгдэж, хамтдаа урагш тэмүүлж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой гэж бүгд үзлээ.

Үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлнэ

"Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үг бол үзэл бодол, онолын хувьд маш чухал бөгөөд энэ нь марксист үндэстний онолыг үндэстнүүдийн хамгийн сүүлийн ололт юм."

Хятадын Төвийн Үндэстний Их Сургуулийн Хятадын Үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлэх судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ма Гүөчин хэлэхдээ "Хятадын үндэстний эв нэгдлийн ухамсрын томоохон диссертацыг гүн гүнзгий судалж, судалгааны ажлыг сайн хийж, Хятадын үндэстнүүдийн ард түмний Үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлнэ".

Хятадын үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлэх нь бүх Хятадын үндэстний ард түмнийг зовлон зүдүүрээ хамтатгах, нэр төр болон гутамшгаа хамтатгах, үхэж сэхэхээ хамтатгах, хувь заяагаа хамтадгах тухай ойлголтыг баттай бий болгоход чиглүүлэх явдал юм.

Үндэстний нийтлэг оюун санааны гэр орныг байгуулах ажлыг бүрэн дэмжинэ

"Үндэстний эв нэгдлийн ухамсрыг бэхжүүлэх нь бүх нийгэм дүүргийн ажлын үндсэн чиглэл байж, бүх үндэстнүүдийн хүмүүсийг эв нэгтгэх зэвсэг юм.”

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгийг түрүүнд суралцсан тухайгаа Гуанши мужийн Наньнин хотын Жунхуа замын нийгэм дүүргийн хамт олны намын хорооны нарийн бичгийн дарга Шие Хуажуан маш их баяртай ярьж байлаа.

Жунхуа замын нийгэм дүүргийн хамт олны дотор үндэстний цөөнх нь нийт хүн амын гуравны нэг орчим хувийг эзэлдэг бөгөөд олон үндэстэн хоорондоо эв найртай мөр эргэцэн оршихын зургийг хаа сайгүй харж болно. "Үндэстний цөөнх хүмүүст яаралтай асуудлыг шийдвэрлэхэд нь нийгэм дүүргийн үндэстнүүдийн эв нэгдлийн ажлын сайн үндэс юм" гэж Шие Хуажуан хэлэхийн зэрэгцээ дараагийн алхамд бид бүх үндэстний хүмүүсийн бодыг гүн гүнзгий ойлгох ёстой бөгөөд олон нийтийн үйл ажиллагааны арга барилыг шинэчлэхээр дамжуулан үндэстнүүдийн олон түмнийг ойр дотно байлгана гэв.

Үндэстний ажилд шинэ нөхцөл байдлыг байнга бий болгоно

08-р сарын 28-ны өдөр Ниншя мужийн нийгэм дүүргийн намын хорооны намын сургуульд сургалтад хамрагдаж байсан Ниншя мужийн Шижи шяний Мажянь шяний намын нарийн бичгийн дарга Ма Айпин нэг өдрийн хичээлээ дуусгасны дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үндэстний ажлын хурал дээр хийсэн чухал үгийг дахин судаллаа гэв.

"Өнгөрсөн жил ядуурлыг бууруулснаас хойш Ма Шянь шяний ядуурлаас ангижруулах үр дүнг бэхжүүлэх ажлыг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажилтай залгуулан үндэстний эв нэгдлийн материаллаг суурийг бэхжүүлэх, ард түмний ашиг тус, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг дээшлүүлж байна". Ма Айпин хэлэхдээ "Бид Ерөнхий нарийн бичгийн дарга Жиньпиний хэлсэн чухал үгний утга санааг хэрэгжүүлж, сурталчилгаа, боловсролоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшилтэй холбоотой зүйлсийг судалж, Хятадын үндэстний эв нэгдлийн ухамсрыг үндэстнүүдийн ард түмэнд ойлгуулан заншил болгоно" гэв.

Соёлын ойлголцоо бол үндэстний эв нэгдлийн үндэс, үндэстний эв найрамдлын амин сүнс юм.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:2591
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7