”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эх байгаль бол хүн төрөлхтнийг сахин хамгаалагч юм

Эх байгаль бол хүн төрөлхтнийг сахин хамгаалагч юм

Хятад улс бол биологийн олон янз байдлаар хамгийн элбэг орнуудын нэг. Олон зүйлийн ан амьтан, ургамал, бичил биетнүүд гээд биологийн олон янз байдал болон түүний холбоотой эко систем нь хүн төрөлхтөнд асар их ашиг тус, үйлчлэх чадамжийг авчирчээ. Үүний зэрэгцээ биологийн олон янз байдлыг хамгаалах нь дэлхийн бөмбөрцгийн амьдралын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахын чухал агуулга болсон байна. Дэлхийн экологийн соёл иргэншлийн оролцогч, хувь нэмэр оруулагч орны хувьд Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалахад хүчин чармайлт гаргасаар ирэв.

Хай Нань арлын төв өмнөд хэсэгт гол оргилын тогтоц байдал нь тоть шувууны хошуутай төстэй харагдах Ин Гэ хэмээх уул нуруу бий. Энэ уул нуруу нь Хай Наний байгалийн халуун бүсийн ширэнгэн ой хамгийн бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн онгон газар нутгийн нэг. Түүнчлэн Хятад улсын ширэнгэн ойн биологийн олон янз байдлыг хамгаалах чухал бүс юм. Энд дугуй хамартай гүрвэл, питон могой, буга, макака сармагчин, хятад панголин болон бусад ховор амьтан, бүр ховордсон зэрлэг ан амьтан, ургамал байдаг бөгөөд энэ газар нь Хай Нань арлын хамгийн том гол мөрөн Нань Дужян мөрний эх авсан газар аж. Тэгвэл энэ байгалийн цэвэр дархан бүсийг хэрхэн сайтар хамгаалах, хүн ба зэрлэг ан амьтан, ургамал энд хэрхэн эвсэг зохицонгуй орших вэ? Энд ийм нэг хэсэг хүмүүс хичээл зүтгэл гаргаж, ширэнгэн ойг хамгаалж байна.

“Намайг Фү Хүйчюань гэдэг. Хай Наний халуун бүсийн ширэнгэн ойн паркийн Ин Гэ уулын салбар товчоонд ойн хамгаалагчаар ажилладаг. Би энэ нутагт төрж өссөн, бага байхаасаа л тосгоныхоо ахмад хүмүүсийг дагаж ууланд гардаг байлаа. Манай нутгийн үе үеийн хүмүүс бүгд энэ уул нуруудаа түшин аж төрөн амьдарсаар ирсэн”.

2011 онд цэргээс халагдсаныхаа дараа Фү Хүйчюань албан ёсоор Ин Гэ нурууны экологийн хамгаалагч болжээ. Өөрөө бага байхаасаа л энд өсөж торнисон, эндэхийн зэрлэг ан амьтан, ургамлыг андахгүй сайн мэддэг. Гэхдээ ойн хамгаалагчдын багт орсноосоо хойш тэдгээрийг үнэнхүү танин мэдэж, гүнзгий ойлголттой болсон гэж Фү ярьж байлаа.

“Энэ онд би хэт улаан туяаны камерын хяналтын төсөлд оролцсон. Камераа хураан аваад харахад нэгэн улаан буга дур таваараа бэлчиж яваа зураг дуранд буусан нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Тайван амгалан байдалтай, ойн дунд алгуурхан явах нь ширэнгэн ойн үзэмжтай маш сайхан зохицжээ. Ийм үед л ан амьтан хамгийн үзэсгэлэнтэй, тэднийг ийм л байдалд байлгах юмсан гэж би боддог". 
Фү Хүйчюань тэр цагаас эхлэн зэрлэг ан амьтанд хэт улаан туяаны камераар хяналт тавих төсөлд оролцож, ширэнгэн ойн амьтан ургамлын зургийг камертаа буулгаж, тэдний онцлог, оршин амьдрах орчныг нь ялган танихыг сурч явжээ. Эдгээр жилүүдэд түүний байрлуулсан камер нь хоёр нутагтан, мөлхөгчид, шавжуудын маш олон гайхалтай мөчүүдийг дурандаа буулгаж, Ин Гэ нуруунд амьдарч буй зэрлэг гахай, цагаан сүүлт гургуул болон бугын сүргийн амьдрал байдлыг тэмдэглэжээ. Өдгөө тэрбээр 300 гаруй төрөл зүйлийн ан амьтан, ургамлыг оновчтой танин мэддэг болсон бөгөөд ойн аж ахуйн туслах инженерийн мэргэжлийн цолтой болж, жолоочгүй нисэх төхөөрөмж жолоодох үнэмлэх авч, ажилтнуудынхаа дунд эрдэм мэдлэгээр нэлээд сайн нэгэн болжээ.

Ин Гэ нуруунд Фү Хүйчюаний адил ойн хамгаалагчид нийт 300 гаруй байгаа бөгөөд тэдний зонхилох нь 10 жилээс дээш хугацааны ойн хамгаалалтын туршлагатай хүмүүс юм. Ин Гэ нурууны гүнд нэвтрэх уулыг тойрсон замын өтгөн ургамлын хучилт нь ногоон хивс мэт, уулны бэлээс үүл нүүсэн тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэн харагдах аж. Ой хамгаалагчид хүрз зэрэг багаж хэрэгсэл үүрэн, уулны өвсөн дундуур туулахад тун хэцүү байдаг. Заримдаа хануур хорхой, хорт могой таарна. Бас заримдаа хулгайн анчдын хавх ч тааралддаг.

“Бид уулан дотор гурав, дөрвөн хоногоор хоноглож, хариуцсан хамгаалалтын бүсийнхээ олон газруудаар очиж, ой модод дотор суулгац суулгасан, хууль бусаар эзэмшилд авсан, ой мод огтолсон, агнасан зэрэг асуудал,  эсвэл ойн нөөцийг эвдэн, хууль зөрчсөн гэмт этгээдүүдтэй гуйвшгүй тэмцэж, хулгайгаар агнах багаж хэрэгсэл илрүүлбэл тэр даруйд нь устгадаг. Эдгээр жилүүдэд зэрлэг гахай, цагаан сүүлт буга, элбэнх, шувуу зэрэг амьтад олныг аварсан".

Тухайн нутгийн иргэдийн хоцрогдсон үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчлөх, Ин Гэ нурууны байгалийн нөөцийг илүү сайн  хамгаалахын тулд тухайн нутгийн захиргаа ойролцоох хорооллын иргэдэд туслан экологийн орчин нөхцөлд зөгий тэжээх, экологийн аялал жуулчлал зэргийг хөгжүүлсэн байна. Фү Хүйчюань болон ажлын хамт олон нь тосгоны айл өрхүүдээр очиж ярилцах, нөхөрлөл тогтоох зэрэг хэлбэрээр тосгоны ард олонд экологийн орчныг хамгаалахын чухал чанарыг сурталчилжээ. Олон жилийн хичээл зүтгэлээр “мод огтлон зардаг, ойн амьтныг агнадаг, ойг түймэрдээд суулгац суулгадаг” байсан хоцрогдсон үйлдвэрлэлийн арга хэлбэр нь өнгөрсний түүх болж, Ин Гэ нурууны экологийн орчныг сайтар хамгаалж чадсаны зэрэгцээ ард олны орлого ч нэмэгдэж эхэлжээ.

“Орлого гэдэг яриангүй бодит зүйл. Өдгөө орлогоо нэмэгдүүлье гэвэл ой модыг огтлоход түшиглэх шаардлагагүй гэдгийг нутгийн олон иргэд мэдсэн юм. Уулсыг сайтар хамгаалж чадвал гаднын жуулчид мөнгө зарцуулан манай нутгийг зорин ирж уулс байгальтай танилцах болно. Бид соёлоо сайтар өвлөж уламжилж чадвал адилхан орлого бүтээж чадах юм".

Тэнгэр нь цэлмэг, ус нь тунгалаг. Хэт улаан туяаны хяналтын камераар ажигласан Хай Наний цагаан сүүлт гургуул, Хай Наний тогос шувуу, буга зэрэг ан амьтны популяц тасралтгүй өргөжиж, ширэнгэн ойн энд тэндгүй ан амьтны ул мөр харагдаж, шувуудын шулганах чимээ дуулдана.

Ой хамгаалагчид биднийг халуун бүсийн ширэнгэн ойн хамгаалагч гэхээс илүүтэйгээр ширэнгэн ой хэзээ ямагт биднийг, хүн төрөлхтнийг хамгаалж байдаг хэмээн хэлж болох юм гэж Фү ярилаа.

“Бидний бүх эрэлт хэрэгцээ өнөр баян эх байгалиас салж чадахгүй. Ан амьтан, ургамлын нөөцийг хамгаална гэдэг бол бид өөрийн гэр орноо хамгаалж буй явдал юм".

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Хятадын Олон Улсын Радио
Мэдээ үзсэн:299
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой