Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Модлог ургамлын технологиор гадаадад тусалсан 20 жилийн ой, мөн тогтвортой хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны форумд баярын цахилгаан илгээж Хятад улс модлог ургамлын технологийн олон улсын хамтын ажиллагааг чухалчлан үздэг гэсэн байна.
Модлог ургамлын технологи бол "Өвсөөр модыг орлуулах" аргаар боловсруулсан Хятадын өвөрмөц технологи юм. Хөдөө аж ахуйн гурван гол эх баялаг болох гэрэл, дулаан, усыг өндөр үр ашигтайгаар уялдуулан ашиглаж, ургамал, амьтан, мөөгөнцөр гэх гурван амьд бодисын мөчлөг үйлдвэрлэл өрнөж, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин гэх гурван томоохон үр ашгийг уялдуулснаар экологи, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдалд ашигтай.





























































