”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын цайны соёл

Хятадын цайны соёл.

    Цайны соёл Хятадаас үүсэлтэй юм. 4700 жилийн өмнө Хятадын хоёр дахь эзэн хаан Шэнь Нүнгийн үеэс эхлэн Хятадад даруй цай ууж байсан түүхтэй ажээ. Өнөөг хүртэл хятад үндэстэн зочиноо цайгаар дайлах заншилтай хэвээр байна. Бүх дэлхийн хэмжээнд 100 гаруй улс орнуудын хүмүүс цайн ундаа уудаг заншилтай бөгөөд эдгээр бүс нутгуудын цайны соёл бүр өөр өөр байдгаараа онцлог юм. Үүний дунд Хятадын цайны соёл нь Хятад үндэстний эртний соёл иргэншил, ёс заншлын төлөөлөл болсон байна.

Хятад бол цайн ургамал болон цайны соёлын өлгий нутаг юм. Өнөөдрийг болоход цайн ундаа нэгэнт нийтийн хэрэглээ болон алдаршсан хамгийн их ашиг тустай ундаа болж, бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд илүү их ач тустай байдгаараа дэлхийн хүмүүст таалагдсан билээ.

   Цайны соёлын нийгмийн чиг үүрэг нь цайны ёс зүйг сурталчлах, цайны ёслол, урлагийг дэлгэрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг дэмжих, нийгмийн дэвшил, эдийн засгийн худалдааг хөгжүүлэх гэх мэт талаар голчлон илэрдэг. Цайны ёс суртахуун бол олон мянган жилийн турш хуримтлагдсан цайны соёлын нэгэн хэсэг болох ажээ.

Цай нь ургамлын хувьд, хоол хүнсэнд ашиглах боломжтой бөгөөд хордлого тайлах, эрүүл мэндэд тустай байж, урт наслуулах үйлчилгээтэй.

Цай мөн ч хөдөлмөрийн бүтээгдэхүүн юм. Цайны соёл нь цайг ачаалагч болгон ашигладаг бөгөөд төрөл бүрийн уламжлалт урлагийг түгээдэг. Цайны соёл бол хятад үндэстний уламжлалт шилдэг соёлын нэг хэсэг болсон байна гэж хэлж болно.

   Цайны соёл нь тодорхой хугацааны материаллаг соёл иргэншил, оюун санааны соёл иргэншлийг тусгасан цайн бүтээгдэхүүн болон соёлын органик нэгдэл мөн. Цайны соёл бол цайны урлаг, оюун санааны уялдаа бөгөөд өөрийн санал бодлоо цайны урлагаар илэрхийлж болдог байна. Цайны соёл Хятадын Тан гүрэнд үүсэж, Сүн, Мин гүрэнд цэцэглэн хөгжиж, Чин гүрэнд буурсан түүхтэй. Гол агуулгын хувьд цайн ургамал, цай чанах ус, цай чанах галын хатуу зөөлөн, цайны хэрэгсэл, хүрээлэн буй орчин гэсэн таван талын агуулгыг хамарсан байдаг.  

 

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:baike.baidu.com
Мэдээ үзсэн:339
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой