Хятадад анх эртний Баруун Хан улсын үед олсоор цаас хийдэг байжээ. Харин Зүүн Хан улсын үед Цай Лүнь хэмээх хүн модны үртсээр цаас хийх аргыг гаргаж ирснээр өнөөгийн цаас бий болсон түүхтэй.

Цаасны үйлдвэрлэл улам бүр боловсронгуй болсоор МЭ 2-р зуун гэхэд цаасыг гар аргаар үйлдвэрлэдэг байснаа бие даасан үйлдвэрлэл болж хөгжлийнхөө шинэ шатанд гарсан байна. МЭ 2-3-р зуун гэхэд цаасны чанар сайжирч, хусны холтос, торго даавуун дээр бичдэг байсан ном судар түүх болон үлдэж, хүмүүс жинхэнэ цаасан дээр ном судраа өргөнөөр бичих болжээ.

Цаас үйлдвэрлэх арга технологи удалгүй дэлхийн таван тив дөрвөн далайд хүрч, дэлхийн шинжлэх ухаан болоод нийгэм соёлын хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан юм. "Цаас нь дэлхийн үйл явц, өнгө төрхийг бүрэн өөрчилж чадсан. Ийм том хэмжээний хүчин зүйл өөр байхгүй ээ" гэж Английн эрдэмтэн Фегин үнэлсэн байдаг.
Цаас үйлдвэрлэх онол болоод арга нь өнөөг хүртэл эртний уламжлалт янзаараа, нэг үгээр хэлбэл аль тэртээх он цагийн Цай Лунь гэдэг хүний боловсруулсан технологоор хийгддэг юм байна.

Тодруулж хэлбэл, энэхүү нээлт нь өнөөг хүртэл хүн төрөлхтөн өөрийн түүхийг бичиж үлдээх, бичих тэр боломжийг олгож буй юм.





























































