”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын дөрвөн их нээлт II - Бар хэвлэл

Цаас, луужин, дарь, бар хэвлэлийг ”Хятадын дөрвөн их нээлт” гэдэг.

    2007 онд Английн “Тусгаар тогтнол” сонин хүн төрөлхтний түүхийг бүтээсэн  дэвшилтэт технологи, шинжлэх ухааны 101 нээлтийг нэрлэн нийтлэжээ. Энэхүү жагсаалтаас манай гарагийн хүмүүсийн хамгийн агуу санаанууд хэрхэн бүтээл болсныг бид мэдэж болно. Тэгвэл дэлхийн түүхийг бүтээсэн 101 нээлтэд Хятадын цаас, луужин, дарь, бар хэвлэл багтжээ. Эдгээр нь хүн төрөлхтний түүхийг бүтээсэн оюун ухааны охь бүтээлүүдийн нэг хэсэг юм. 

Хятадууд цаасыг бүтээсэн шигээ ном хэвлэх аргыг ч анхлан нээж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн юм. 

    Яс, мод, төмөр, чулуу, торго дурдан дээр ном судар бичих ажил нь асар их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардаж байсан тул хүн төрөлхтөн өөр шинэ арга хайж байлаа. Яг энэ үед буюу Хан гүрний сүүлээр МЭ 172-178 оны үед модон дээр үсэг сийлж ном барлах болжээ. Ойролцоогоор МЭ 600-аад оны үе буюу Сүй улсын үед ардын дунд хэрэглэж байсан тамганаас үүдэн энэхүү сийлмэл барыг гаргаж ирсэн нь хүн төрөлхтний түүхэнд анхдагч нь болсон юм. Сийлмэл бар хөгжлийнхөө явцад улам боловсронгуй болсоор Жүй улсын үед оргилдоо хүрчээ. Гэсэн хэдий ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зардаг, нэгэнт хийсэн барыг дахин дахин ашиглаж болохгүй, үг үсгийн алдааг засаж залруулж болохгүй зэрэг дутагдалтай зүйлс байсаар байв.

Энэ үед эгэл ардын дундаас эрдэм мэдлэг төгс Би Шэн гэдэг хүн хөдөлгөөнт бар зохиож, сийлмэл барын дутагдлыг арилгажээ. Ингээд МЭ 1041-1048 он гэхэд шавар бар бий болсноор хүн төрөлхтний хэвлэлийн түүхэнд маш том хувьсал гарчээ.  

   Хятадын алдарт эрдэмтэн Шен Күө өөрийн нэрт бүтээл болох “Мэн ши дэхи“: Сүн улсын харц ард Би Шэн өрмөл бар хэвлэлийг нээж, эхлээд наалддаг шороон дээр үсгээ сийлж, түүнийгээ галд шатаан боловсруулж, дараа нь үсгээ түүж барлаад хэвлэж эхэлнэ. Түүний гол чадавхи нь орчин үеийн тугалган үсэг өрөлтийн аргатай адил юм гэж тэмдэглэсэн байна. Өнөөдрийн лейсер хэвлэлийг нээсэн акдемич Ван Шиуныг хүмүүс “ орчин үеийн Би Шэнг ” гэж нэрлэх болсон .Ийнхүү Хятад улсаас дэлхийн соёл руу цутган орсон энэхүү нээлт хүчээ сэлбэж 13-р зууны сүүл үед Солонгосчууд шинэчлэл хийж, цутгамал гаралт үсэг 200 мянгыг хийж 1436 онд дэлхийн хамгийн том хорголжин үсгийн барыг бүтээжээ. Хожим нь энэхүү хэвлэлийн мэргэжил нь Япон улс руу дэлгэрч, улмаар дэлхий нийтэд түгжээ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:156
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой