Дарь бол “Хятадын дөрвөн их нээлт”-ийн нэг юм. Энэ нь зохих гадаад хүчин зүйлийн нөлөөн дор өөрөө маш хурдан, эмх дараалалтай шатахын зэрэгцээ өндөр температуртай хий ялгаруулдаг бодис болно.
Дарь бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх гайхалтай амжилт юм. Аюул осол, хор хөнөөлөөсөө илүү хүн төрөлхтний дайныг зогсоож, аюулгүй байдлыг хамгаалахад ач тусаа хүргэсэн учраас хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал нээлтүүдийн нэг болсон юм.
Дарь нь хүхэр, селитр, нүүрснээс бүтдэг. Эрт дээр үед бидний өвөг дээдэс эдгээр гурван бодисын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон байв. Шинэ чулуун зэвсгийн үед л хүмүүс ваар хийхэд түлш болгон нүүрсийг ашигладаг байсан бол Шан, Жөү улсын үед нүүрсийг металлургийн салбарт өргөн ашигладаг байжээ. Нүүрс нь түлээ модыг бодвол үнс багатай, чанар сайтайучраас түлээнээс илүү сайн түлш юм.
Дарийг бүтээгээд нэгэнт мянга гаруй жилийн түүхтэй болжээ.





























































