
ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэгийн ажилтнууд цар тахалтай тэмцэх ачаа барааг 10-р сарын 26-ны өдөр зөөвөрлөжээ. Өөртөө засах орны Улаан Загалмай Нийгэмлэг мөн өдөр Хөххотын Улаан Загалмайн Нийгэмлэгт 230 мянга шахам юанийн өртөг бүхий цар тахлаас урьдчилан сэргийлэх эхний ээлжийн тусламжийн материалыг яаралтай илгээсэн бөгөөд үүнд 30 даавуун майхан, 200 хөвөн хувцас, 30 мянган ширхэг амны хаалт, 20000 хос нэг удаагийн эмнэлгийн резинэн бээлий багтжээ. Өөртөө засах орны Улаан загалмайн нийгэмлэг 1 сая 250 мянган юанийн өртөг бүхий халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материалыг Алшаа аймгийн Эзэнээ хошуу, Эрээн хотод яаралтай илгээжээ. Мөн 400 мянган юанийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хөрөнгө санхүүжүүлжээ.





























































