11-р сарын 12-нд Хятадын Коммунист Намын Төв Хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга Ван Шяохүй, Төв хорооны Бодлогын судалгааны албаны дарга Жян Жиньчуань, Төв хорооны Санхүү, эдийн засгийн Тамгын газрын өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга Хань Вэньшөү, Төв Хорооны Намын түүх, баримт бичгийн судалгааны хүрээлэнгийн декан Цю Чиншань 19 дэх Сонгуулийн Намын Төв Хорооны 6-р бүгд хурлын зориг санааг танилцуулав.
Соёл бол улс орон, үндэстний амин сүнс юм. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын төв хороо соёлын бүтээн байгуулалтыг чухалчлан үзэж, ялангуяа соёлын өөртөө итгэх итгэл, замын өөртөө итгэх итгэл, онолын өөртөө итгэх итгэл, тогтолцооны өөртөө итгэх итгэл зэргийг Хятадын онцлогтой социализмын "өөртөө итгэх дөрвөн итгэл"-ийн жагсаалтад оруулж, социалист соёлын хүчирхэг гүрэн байгуулах зорилтыг нягт төвлөрүүлж, туг далбаа мандуулан, ард түмний сэтгэл зүрхийг нэгтгэж, шинэ боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлж, соёлыг хөгжүүлж, дүр төрхийг харуулах эрхэм зорилго, зорилтод төвлөрч, соёлын бүтээн байгуулалтыг ахиулж, түүхэн томоохон амжилтад хүрсэн байна.





























































