Хятадын Коммунист Намын Төв Хороо хэвлэлийн бага хурлыг 11-р сарын 12-нд хийж, 19-р Төв Хорооны 6-р бүгд хурлын үзэл санааг танилцууллаа. Намын Төв хорооны Санхүү эдийн засгийн албаны өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга Хань Вэньшиү:
- "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт бол Хятадын гоцлол хөгжим биш харин оролцож байгаа улс орнуудын найрал дуу юм.
Хань Вэньшиү:
- Ши Жиньпин дарга "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах томоохон санаачилга дэвшүүлснээс хойш 8 жил болж байна. "Бүс ба зам" олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны индэр болсныг практик бүрэн нотолсон. 2020 оны байдлаар Хятад улс “Бүс ба зам”-ын дагуух улс орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 9.2 их наяд ам.доллар давж, тус зам дагуух орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 140 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хятад Лаосын төмөр зам, Жакарта-Бандуны хурдны төмөр зам зэрэг томоохон төслүүд саадгүй урагшилж, Хятадын инженерийн бүтээн байгуулалтын хүчин чадал хүчирхэг, өндөр үр ашигтай болохыг харуулж байна. “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт нь цар тахалтай тэмцэх, дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулж, манай улс дэлхийн 110 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1.7 тэрбум гаруй тун вакциныг нийлүүлсэн гэж танилцууллаа.
Хань Вэньшиү:
- Бид өргөн хүрээнд зөвшилцөх, хамтын хувь нэмэр, хамтын ашиг хүртэх зарчмыг баримталж, нээлттэй, ногоон байдал, шударга ёсны үзэл баримтлалыг баримталж, өндөр стандарт, ардын амьжиргаанд тустай, тогтвортой хамтын ажиллагааны төслүүдийг тууштай хэрэгжүүлэх ёстой. Шинэ нөхцөл байдалд дасан зохицож, шинэ уур амьсгалыг бэлэглэх болно гэж хэлэв.





























































