Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хуралд анхаарал тавьсаар байна

Олон улсын олон нийт ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хуралд анхаарал тавьсаар байна

ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал 11-р сарын 08-наас 11-ний өдрүүдэд Бээжинд боллоо. Сүүлийн өдрүүдэд олон улсын олон нийт ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хуралд дээд хэмжээгээр анхаарал хандуулж, тус хурал чухал ач холбогдолтой гэж үзэн түүхийн чухал мөчид Хятадын хөгжлийн зүг чигийг тогтоож, ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон амжилт болон түүхэн туршлага нь бусад орны болон улс төрийн намуудад чухал туршлага хангаж байгаа юм хэмээн үзэж байна. 

Лаосын Хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, гадаад хэргийн сайд Шарон Сай хэлэхдээ "ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал нь ХКН-ын 100 жилийн ойн түүхт чухал цаг мөчид хуралдсан тул урьдахыг залгамжилж хойдохыг уламжлах, түүхийн чухал ач холбогдолтой юм" гэжээ.

БНСУ-ын Данкоок их сургуулийн улс төр дипломат харилцааны ухааны профессор хэлэхдээ "Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бий болсон нь өнөөгийн тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй байдалд нийцэж, бүс ба зам, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын санаачилга болон үзэл баримтлал нь Хятадын хөгжилд томоохон ач холбогдолтой төдийгүй, Хятад улс болон дэлхийн харилцааг цаашид нягтруулж, Хятад улс болон бусад улс хоорондын хамтын хөгжлийг ахиулах болно" гэжээ.

Германы Берлиний  Прус нийгэмлэгийн хүндэт дарга Фолькер Чапук  хэлэхдээ "ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал нь чухал ач холбогдолтой юм. Түүний үр бүтээл нь Хятад улс болон Хятадын нийгмийн хөгжилд өнө үүрдийн хөдөлгөх хүч сэлбэж, дэлхийн хөгжилд ч идэвхтэй үр нөлөө үзүүлэх болно" гэжээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:1492
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7