2021 оны 10-р сарын 08-11-ний өдрүүдэд, БНХАУ-ын ХКН-ын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурал Бээжин хотноо болов. Тус хуралд, өнгөрсөн 100 жилийн хугацаанд намаас ард түмнээ удирдан тэмцэж, түүхийн үнэт туршлага хуримтлуулсан тухай санал дэвшүүлсэн байна. Саналд, намын удирдлагыг эрхэмлэн дээдэлж, ард түмний эрх ашгийг хамгаалан, онолын шинийг санаачилж, тусгаар тогтнолоо батлан хамгаалан, Хятадын замыг тууштай баримталж, дэлхийн оюун санаа болон шинийг эрэлхийлж, эр зориг, нэгдмэл фронт, өөрийнхөө хувьсгалыг тууштай баримтлах хэрэгтэй гэв.
Эдгээр арван тал бол олон жилийн туршлагын үр дүнд хуримтлуулсан үнэ цэнэтэй туршлага бөгөөд нам, ард түмний бүтээсэн оюун санааны баялаг болох юм. Дарга Ши Жиньпин Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш хамтын судалгаа, чухал уулзалт, дотоодын хяналт шалгалт зэрэг намын арван үнэт түүхэн туршлагын тухай олон удаа илтгэл хийсээр иржээ.





























































