
XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал 2021 оны 11-р сарын 08-наас 11-ний өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Уг хурлаар Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн бөгөөд “ХКН-ын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай тогтоол” болон “Намын төлөөлөгчдийн XII хурлыг хуралдуулах тухай шийдвэр”-ийг хэлэлцэн батлав. Энэ удаагийн хурал мөн олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татав.

“Японы эдийн засгийн мэдээ” сайт:
Энэхүү хурал нь Хятадын хоёр дахь 100 жилийн зорилтыг анхаарлын төвдөө оруулсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд Ши Жиньпин дарга өргөн хүрээний шинэчлэлийг хэрэгжүүлсэн нь сайн үр дүнд хүрч чадсан. Ялангуяа өнгөрсөн онд Хятадын цахим худалдааны платформыг өөрчлөн сайжруулсан болон хичээлээс гадуурх сургалтын салбарын дэг журмыг стандартчилсан нь мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн.

Сингапур Lianhe Zaobao вебсайт:
1945 болон 1981 оны дараа ХКН дахин нэг удаа Төвийн хурлын нэрийн дор түүхэн асуудлаар тогтоол баталсан байжээ. Намын доторх түүх, үзэл суртлын талаарх маргааныг шийдвэрлэсэн өмнөх хоёр тогтоолоос ижил бус тал нь энэ удаад ХКН-ын 100 жилийн ололт амжилт ба туршлагыг дүгнэж, хүмүүст таниулахад зорилго тавьсан юм.

Кубаны Латин Америкийн мэдээллийн агентлагийн вебсайт:
XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал мэдэгдлийн дагуу ХКН хүн байгаль хоёр эв найрамдалтай зэрэгцэн оршиж, хөгжил аюулгүй байдлыг уялдуулан, улс орны батлан хамгаалалт, цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийг түргэтгэх ажлыг эрчимжүүлсэн. Мөн ард түмний хөгжил цэцэглэлт, улс орны хөгжил цэцэглэлт, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтын ажлыг зохицуулан хийсэн байна.

Герман улсын Хессен мужийн Европ, олон улсын харилцааны газрын захирал асан Бө Шивэнь:
Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, ядуурлыг арилгаж, чинээлэг нийгмийг бий болгож чадсан. XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал бол Хятадын ирээдүйг цаашид тодорхойлох шинэ эхлэл болсон бөгөөд улам хичээнгүй, эрч зоригтойгоор хоёр дахь зуун жилийн зорилт болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтад хүрэх Хятадын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байх болно.





























































