ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал 11-р сарын 08-наас 11-ний өдрүүдэд Бээжинд болж өнгөрлөө. Өнгөрсөн хэд хоногт олон улсын хамтын нийгэмлэг тус хуралд ихээхэн анхаарал хандуулж, энэхүү хурал нь асар их ач холбогдолтой бөгөөд түүхэн чухал цаг үед Хятадын хөгжлийг чиглүүлж байна гэж үзсэн байна.
Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Салеумсай хэлэхдээ:
- ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурал нь Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн чухал түүхэн мөчид, Хятад улс анхны 100 жилийн зорилтоо биелүүлж, хоёр дахь зуун жилийн зорилтын төлөөх тэмцлээ эхлүүлж буй түүхэн чухал цаг үед хуралдаж байгаа учраас өнгөрсөн ба ирээдүйг холбох түүхэн чухал ач холбогдолтой юм. Лаосын тал тус хуралд анхаарлаа хандуулан, өндрөөр үнэлж байгаа бөгөөд ХКН-ын олон зуун жилийн тэмцлийн гол ололт амжилт, түүхэн туршлагыг бүрэн хэмжээнд суралцахад бэлэн байна гэжээ.
БНСУ-ын Данкук их сургуулийн Улс төр, гадаад харилцааны тэнхимийн профессор Ким Жин Хо хэлэхдээ:
- ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурлын шийдвэр тогтоол нь ХКН-ын өнгөрсөн зуун жилийн ололт амжилт, хуримтлуулсан үнэ цэнтэй туршлагыг бүрэн хэмжээнд дүгнэж, түүхийн чухал цаг үед Хятадын хөгжлийг удирдан чиглүүлсэн хөтөлбөрийн шинж чанартай сурвалж бичиг болно. Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал нь өнөөгийн өөрчлөгдсөөр буй нөхцөл байдалтай нийцэж байна. “Бүс ба зам”, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл зэрэг санаачилга, үзэл баримтлал нь Хятадын хөгжилд чухал ач холбогдолтой төдийгүй Хятад болон дэлхийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад болон бусад орны хамтын хөгжлийг ахиулах болно гэсэн байна.
Ройтерс агентлаг “Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр “100 жилийн зорилт”-ын түүхэн уулзвар болж байна. Энэ цаг үед ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны VI бүгд хурлаар хэлэлцэн баталсан шийдвэр нь өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь ХКН-ын ололт амжилт, түүхэн туршлагыг бүрэн хэмжээнд нэгтгэн дүгнэсэн төдийгүй шинэ чухал тушаалыг гаргасан” гэж мэдээлжээ.





























































