Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Бээжингийн өвлийн олимпын хотхонууд

Бээжингийн өвлийн олимпын хотхонууд

      2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын тэмцээн Бээжин, Яньчин болон Жанчхүүгийн тэмцээний гурван бүсэд явагдах бөгөөд тэмцээний бүсүүдэд тус бүр олимпын хотхон байгуулсан юм.

Бээжин дэх тэмцээний бүсийн өвлийн олимпын хотхон

    Бээжин дэх тэмцээний бүсийн олимпын хотхон нь Үндэсний цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-ээс ойрхон байдаг. Тус олимпын хотхоны барилга байгуулалтын нийт талбай 330 мянган квадрат метр багаад орон сууцны 20 барилгаар бүрджээ. Байрууд нь нийт дөрвөн төрлийн загвартай. Үүнээс гадна, төлөөлөгчдийн багийн ажлын оффис, бага оврын хурлын өрөө зэргийг төлөвлөжээ. Ариун цэврийн өрөө, шат зэрэгт саадгүй байгууламжуудыг суурилуулсан байна.

Бээжин дэх өвлийн олимпын хотхоны байрны дотор үзэмж

Бээжин дэх өвлийн олимпын хотхоны өрөө таслагаа

Байрны дотор талд тохижуулсан төлөөлөгчдийн хэсгийн оффис болон хурлын өрөө

Уул, ойн бүсэд байгуулагдсан өвөрмөц байрууд- Яньчин дэх өвлийн олимпын хотхон

   Яньчин дэх өвлийн олимпын хотхоныг Бээжингийн Яньчин дүүргийн Шяо Хайтүө уулын хормойд байгуулав. Энэ хотхоныг Хятад улсын умардын уулархаг нутгийн хөдөө тосгоны соёлын өвөрмөц онцлогийг тусгасан тамирчдын хотхон юм. Уул, ойн бүсээр хүрээлэгдсэн газар байгуулсан энэ хотхоныг тухайн газраас нь цуглуулсан байгалийн хайрга чулуу ашиглан барилгын гадар ханыг байгуулж, эртний тосгоны туурь нь хотхоны өвөрмөц өнгө үзэмж болжээ. Тамирчидад зориулан тав тухтай байрлах орчин, элбэг төрөл зүйлийн зууш ундаа, амьдралын багц үйлчилгээг хангах юм.

Яньчин дэх өвлийн олимпын хотхоны тэнхэм

Яньчин дэх өвлийн олимпын хотхоны тамирчдын байрлах өрөө

Мөс цасанд хучигдсан үзэсгэлэнт жижиг суурин- Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон

 

     Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон

    Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон нь Жанчхүү хотын Чүнли дүүргийн Тай Зи-чэн сууринд байдаг бөгөөд хурдны галт тэрэгний Тай Зи-чэн буудлаас хагас км зайтай юм. Нийт 31 байшин цогцолбор байгуулсан байна. Энд тамирчдын ресторан, эмнэлэг, допингийн хяналтын цэг, спортын дасгалын төв, амралтын төв, оршин суугчдад үйлчлэх төв, төлөөлөгчдийн багийн ахлагчдын ажлын танхим зэргийг төлөвлөжээ. Өвлийн олимпын тэмцээний хугацаанд 1286 байр, 1810 өрөө, нийт 2784 ор хангах боломжтой юм.

Жанчхүү дэх өвлийн олимпын хотхоны үзэмж

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Мэдээ үзсэн:1317
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7