ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурал 11-р сарын 08-аасс 11-ний өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлж, "Хятадын Коммунист Намын 100 жилийн тэмцлийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай Хятадын Коммунист Намын Төв Хорооны шийдвэр” -г тус хурлаас хянан баталж, 11-ний өдөр хаалтаа хийсэн юм.
Эзнээ хошууны бүх байгууллага, ажил нэгжүүд шуурхай ажиллаж, намын гишүүд, боловсон хүчнийхээ дунд бүгд хурлын үзэл санааг суралцах, судлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тэд:
- Бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэхэд хариуцлага, эрхэм зорилгыг үр дүнтэй нэмэгдүүлэх шаардлагатай. Санал бодол ба үйлдлээ өөрийн ухамсартайгаар бүгд хурлын үзэл санаатай нэгтгэж, үүрэг хариуцлагаа мартахгүй, итгэл үнэмшлийг барьж, бүгд хурлын үзэл санааг бодит ажлыг үр дүнтэй хийхэд хэрэгжүүлж, Эзнэ хошууны эдийн засаг нийгмийн өндөр чанартай хөгжлийг ахиулна гэж илэрхийлэв.





























































