”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ

ХКН-ын XIX их хурлын Төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ \тав\

Бүгд хурлаас Хятадын Коммунист намын 100 жилийн тэмцлийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэхдээ: Намын 100 жилийн тэмцэл Хятадын ард түмний ирээдүйн хувь заяаг үндсээр нь өөрчилж, Хятадын ард түмэн дээрэлхийлүүж, дарлуулж, боолчлуулсан хувь заяагаас бүрэн ангижирч, улс орон, нийгэм, өөрийн хувь заяаныхаа эзэн болж, Хятадын ард түмний сайн сайхан амьдралын мөрөөдөл тасралтгүй биеллээ олсоор байна. Намын 100 жилийн тэмцэл Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зөв замыг нээж өгсөн байна.  Хятад орон хөгжсөн орнуудын олон зуун жил туулсан аж үйлдвэржилтийн үйл явцыг хэдэн арван жилийн дотор туулж, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгэм урт хугацаанд тогтвортой байсан хоёр гайхамшгийг бүтээв;  Намын 100 жилийн тэмцэл марксизмын хүчирхэг амьдралын хүчинтэйг харуулж, марксизмын шинжлэх ухаанч чанар, үнэн чанарыг Хятад орон бүрэн нотолж, марксизмын ард түмэнч чанар, практик чанар Хятад оронд бүрэн хэрэгжиж, марксизмын нээлттэй чанар, цаг эринч чанар Хятад оронд бүрэн илрэв ; Намын 100 жилийн тэмцэл дэлхийн түүхэн үйл явцыг гүнзгий нөлөөлж, нам ард түмнийг удирдан Хятад маягийн орчин үеийн замаар амжилттай замнаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож, хөгжиж буй улс орны орчин үед хүрэх замыг өргөжүүлэв. Намын 100 жилийн тэмцэл цаг эриний тэргүүн эгнээнд явах ХКН-ыг давтан бэлтгэж, агуу их нам байгуулах оюун санааны эх сурвалж болох оюун санааны системийг төлөвшүүлж, намын тэргүүлэх чанар, ариун цэвэр чанарыг хадгалж, намын эрх барих чадвар болон удирдах түвшин тасралтгүй дээшилж, Хятадын Коммунист нам бол агуу их, яруу алдартай зөв нам болохыг нотлов.
Бүгд хурал тэмдэглэхдээ, 100 жилийн турш, нам ард түмнийг удирдан агуу их тэмцлийг өрнүүлж, түүхэн үнэт туршлага хуримтлуулжээ. Тодруулбал: Намын удирдлага, ард түмнийг дээдлэх, онол шинэчлэх, тусгаар биеэ даах, Хятадын зам, дэлхий ертөнцийг багтаах, нээж шинэчлэх, зоригтой тэмцэх, нэгдмэл фронт, өөртөө хувьсгал хийхийг баримтална. Дурдан бүхий 10 зүйл бол урт хугацааны практикт хуримтлуулсан үнэт туршлага болно, нам болон ард түмний хамтаар бүтээсэн оюун санааны баялаг болно, заавал надигнан, урт хугацаанд баримтлах хэрэгтэй, мөн шинэ эриний практикт тасралтгүй баяжуулж хөгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Бүгд хурал цохон тэмдэглэхдээ, анхны зорилгоо хэзээ ч мартаж болохгүй байнга баримтлах хэрэгтэй гэлээ. Хятадын Коммунист нам Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн агуу их үйлсийн төлөө цог жавхаатай байна. Өнгөрсөн 100 жил бол намаас ард түмэн, түүхэнд сайн хариулт өгсөн 100 жил болно. Эдүгээ намаас Хятадын ард түмнийг эв нэгдэлтэй удирдан хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхийн тулд шинэ аян замд гарлаа. Нам Хятадын Коммунист нам гэж юу вэ, юу хийх гэж байна вэ гэсэн үндсэн асуудлыг бат тогтоож, түүхэн хөгжлийн чиг хандлагыг эзэмшиж, мөрөөдөл, итгэл үнэмшлээ бэхжүүлж, анхны зорилтоо санаж, үргэлж даруу хичээнгүй, оморхон бардамнахгүй, шаргуу тэмцэж, аливаа эрсдэлээс айхгүй, ямар ч саад тотгорт төөрөгдөхгүй, үндсэн чанартай асуудалд хэзээ ч зарчмын алдаа гаргахгүй, тууштай байж тавьсан зорилтод хүрэхийн тулд хичээн зүтгэж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг ахиулах болно гэлээ.

Бүгд хурал цохон тэмдэглэхдээ, нам заавал марксизм ленинизм, Мао Зэдунгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санаа, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг иж бүрэн хэрэгжүүлж, марксизмын байр суурь, үзэл баримтлал, аргаар цаг үеийг ажиглаж, цаг үеийг эзэмшин, цаг үеийг чиглүүлж, коммунист намын эрх барих зүй тогтоол, социализмын бүтээн байгуулалтын зүй тогтоол, хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтоолын танилтыг тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн стратегийг заавал баримталж, "4 ухамсар"-ыг нэмэгдүүлж, "4 итгэлийг" бэхжүүлж, "хоёрыг хамгаалах"-ыг биелүүлж, системийн ойлголтыг баримталж, "5 нэгдэл" зохион байгуулалтыг нэгтгэн төлөвлөж, "4 иж бүрэн" стратегийн зохион байгуулалтыг зохицолтой ахиулж, шинэ хөгжлийн үе шатанд тулгуурлаж, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, шинэ хөгжлийн нөхцөл байдлыг бий болгож, өндөр чанартай хөгжлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлж, хамтаар баяжихыг ахиулж, шинжлэх ухаан технологийн бие даан хүчирхэгжихийг ахиулж, ард түмний бүх үйл явцын ардчиллыг хөгжүүлж, ард түмний улс орны эзэн болохыг баталж, иж бүрэн хуулийн дагуу улсыг засаглахыг баримталж, социализмын цөм үнэт зүйлийн системийг баримталж, хөгжих явцад иргэдийн амьжиргааг баталгаажуулж сайжруулах, хүн байгаль зохицолтой зэрэгцэн оршихыг баримталж, хөгжил аюулгүй байдлыг нэгтгэн төлөвлөж, улсын батлан хамгаалах, армийн орчин үеийн бүтээн байгуулалтыг түргэсгэж, ард түмэн баяжих, улс орон хүчирхэгжих, Хятад орон үзэсгэлэнтэй болохыг зохицуулан ахиулна гэлээ.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:124
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой