Улс орныг иж бүрэн хуулиар засаглах талаар Хятадын онцлогтой социализмын хуулиар засаглах систем тасралтгүй боловсронгуй болж, хуулиар засаглах Хятад орны бүтээн байгуулалт тууштай алхмуудыг хийж, нам хуулиар засаглах хэлбэрээр удирдах, улс орныг засаглах чадвар мэдэгдэм эрчимжив. Соёлын бүтээн байгуулалтын талаар, манай улсын үзэл суртлын салбарын байдал бүхэлдээ үндсэн өөрчлөлт гарч, бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний соёлын өөртөө итгэх итгэл мэдэгдэм эрчимжиж, бүх нийгмийн нягтрах хүчин, төвт чиглэх хүчин мэдэгдэм дээшилж, шинэ эринд нам улсын үйлсийн шинэ байдлыг нээхэд хүчирхэг үзэл санааны баталгаа, оюун санааны хүчин хангасан байна. Нийгмийн бүтээн байгуулалтын талаар, ард түмний амьдрал бүх талаар сайжирч, нийгмийн засаглал нийгэмчлэх, хуулиар засах, ухаалаг, мэргэжлийн түвшин ихээхэн дээшилж, ард түмний амьдрал, нийгмийн аюулгүй байдал сайжирч, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлыг хангасан гайхамшгийг бүтээв. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын талаар, ХКН-ын төв хороо экологийн соёлын бүтээн байгуулалтад урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргаж, үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтад том алхам хийж, манай улсын экологийн орчны хамгаалалт түүхт чанартай, бүх талын эргэлт гарав. Улсын батланхамгаалах, армийн бүтээн байгуулалтын талаар, ардын арми бүхэлдээ хувьсгалт чанартай шинэчлэгдэн, улсын батлан хамгаалах хүчин чадал, эдийн засгийн бодит хүчин зэргээр дээшилж, ардын арми шинэ эриний үүрэг хариуцлагаа эрс хэрэгжүүлж, шаргуу тэмцэх зориг санаа болон бодит үйл ажиллагаагаар улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж байна. Улсын аюулгүй байдлыг хамгаалах талаар, улсын аюулгүй байдал иж бүрэн бэхжүүлж, улс төр, эдийн засаг, үзэл суртал, байгаль зэрэг талын эрсдэл сорилтын шалгалтыг даван туулж, нам, улс орны хөгжил цэцэглэлт, урт хугацааны тогтвортой байдалд хүчтэй баталгаа хангасан байна.
"Нэг улс, хоёр систем"-ийг баримтлах болон эх орны нэгдлийг ахиулах талаар, намын төв хороо өнгө үндэстэй нь хамт засах цуврал арга хэмжээ авч, “Эх орончид Хонгконг, Макаог засах”, Хонконгийн байдал самуурлаас засагдах чухал том эргэлт гарч, хуулийн дагуу Хонконг Макаог засах, “Нэг улс, хоёр систем”-ийг хэрэгжүүлэхэд алс хэтийн ач холбогдолтой бат бэх суурийг тавьж өгсөн байна. Нэг Хятад улсын зарчим болон "1992 оны нэгдмэл ойлголт"-ыг баримталж, "Тайваний тусгаар тогтнох" гэсэн салан тусгаарлах үйлдлийг эрс эсэргүүцэж, гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэн, хоёр эргийн харилцаанд гол нөлөөлөх эрх болон санаачилгыг тууштай гартаа барьж чаджээ. Гадаад харилцааны ажлын талаар, Хятадын онцлогтой том орны дипломат харилцаа иж бүрэн ахиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулах нь цаг эриний урсгал болон хүн төрөлхтний урагш ахихыг хөтлөх ил тод далбаа болж, манай улсын гадаад харилцаа дэлхийн их өөрчлөлтийн явцад шинэ нөхцөл байдлыг бий болгож, дэлхийн эмх замбараагүй байдлыг боломж болгон хувиргаж, манай улсын олон улс дахь нөлөөлөх хүчин, уриалах хүчин, төлөвшүүлэх хүчин мэдэгдэм дээшилсэн байна. Хятадын коммунист нам, Хятадын ард түмэн эрэлхэг уйгагүй тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын үндэстнүүд хөл дээрээ босон зогсож, баяжиж, хүчирхэгжих агуу их үсрэлтийг биелүүлсэн гэдгийг зарлав.





























































