”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ

ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлын албан мэдээ

Бүгд хурлаас, ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын онцлогтой социализм шинэ эринд гарав. Намын өмнө тулгамдаж буй гол үүрэг бол нэгдүгээр 100 жилийн тэмцэх зорилтыг биелүүлж, хоёрдугаар 100 жилийн тэмцэх зорилтыг хэрэгжүүлэх шинэ аян замд гарч, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын аугаа зорилтыг чиглэн үргэлжлэн урагш ахиж байна. Нам ард түмнийг удирдан өөртөө итгэн хүчирхэгжиж, шулуун шударга, шинийг бүтээж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их амжилтыг байгуулав.

 Ши Жиньпин нөхрөөр гол төлөөлөл болгосон Хятадын коммунистууд Марксизмын гол үндэслэлийг Хятад орны тодорхой байдалтай, Хятадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулахыг баримталж, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шянпингийн онол, “Гурвыг төлөөлөл”-ийн үзэл санаа, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, нам байгуулагдсанаас хойш түүхэн туршлагыг гүнзгий дүгнэн, бүрэн ашиглаж, шинэ тодорхой байдалд тулгуурлан, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бий болгов гэж бүгд хурлаас онцлон тэмдэглэв. Нөхөр Ши Жиньпингийн шинэ эриний нам, улс орны хөгжилд холбогдох цуврал чухал том онол практикийн асуудлыг гүнзгий бодолхийлж, шинжлэх ухааны магадлал хийж, шинэ эринд ямар маягийн Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх, Хятадын онцлогтой социализмыг хэрхэн баримтлан хөгжүүлэх, ямар маягийн социализмын орчин үеийн хүчирхэг улсыг  байгуулах, социализмын орчин үеийн хүчирхэг улсыг хэрхэн байгуулах, ямар маягийн урт хугацаанд эрх барих марксизмын улс төрийн намыг байгуулах, урт хугацаанд эрх барих марксизмын улс төрийн намыг хэрхэн байгуулах тухай зэрэг цаг эриний бусад чухал том сэдэвт чиглүүлэн, улс орныг засаглах цуврал шинэ ойлголт, шинэ үзэл санаа, шинэ стратегийг дурдаж, шинэ эриний Ши Жиньпингийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол үндэслэгч юм. Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бол өнөө үеийн Хятадын марксизм, XXI зууны марксизм юм, мөн Хятадын соёл, Хятадын оюун санааны цаг үеийн охь сод, марксизмыг Хятаджуулсан шинэ үсрэлт юм. Намаас нөхөр Ши Жиньпингээр намын төв хорооны цөм, бүх намын цөм болох статусыг тогтоож,  Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны тэргүүлэх статусыг тогтоосон нь бүх нам бүх цэрэг бүх улсын үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл эрмэлзлийг харуулж, шинэ эриний нам, улс орны үйл хэргийг хөгжүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын түүхэн үйл явцыг ахиулахад шийдвэрлэх ач холбогдолтой гэж тэмдэглэв.

Бүгд хурлаас, нөхөр Ши Жиньпин цөмтэй намын төв хороо түүхэн агуу их санаачилга, улс төрийн асар их эр зориг, хүчтэй хариуцлага хүлээж, дотоод, гадаадын хоёр том нөхцөл байдлыг нэгтгэн төлөвлөж, намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн стратегийг тууштай хэрэгжүүлж, агуу их тэмцэл, агуу их төсөл, агуу их үйлс, агуу их мөрөөдлийг нэгтгэн төлөвлөж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг хайх ажлын ерөнхий чиг хандлагыг баримталж, цуврал чухал том чиглэл бодлого боловсруулж, цуврал чухал том арга хэмжээ авч, цуврал чухал том ажлуудыг ахиулж, маш олон чухал том эрсдэл, сорилтуудыг даван туулж, урт хугацаанд шийдэхийг хүсч байсан боловч шийдэж чадаагүй байсан бэрх асуудлуудыг шийдэн, өнгөрсөн хугацаанд хийхийг хүсч байсан боловч хийгээгүй олон том ажлыг хийж бүтээж, нам, улс орны үйлс түүхт чанартай амжилтад хүрэхийг ахиулж, түүхт чанартай өөрчлөлт гарахыг ахиулсан байна гэж дурдав.

Бүгд хурлаас, ХКН-ын XVIII их хурлаас хойш, намын иж бүрэн удирдлагыг баримтлах талаар, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн, нэгдэлтэй удирдлага хүчтэй баталгаатай, намын удирдлагын байгууллын систем тасралтгүй боловсронгуй, намын удирдлагын арга хэлбэр улам шинжлэх ухаанч болж, бүх намын үзэл санаа улам нэгдэлтэй, улс төрийн  талаар улам эв нэгдэн, үйл ажиллагааны талаар улам нэгдэлтэй болж, намын улс төрийн удирдах хүчин, үзэл санааны дагуулах хүчин, олон түмнийг зохион байгуулах хүчин, нийгмийг дайчлах хүчин мэдэгдэм эрчимжсэн байна. Намыг иж бүрэн засах талаар, намын өөрийгөө цэвэршүүлэх, өөрийгөө боловсронгуй болгох, өөрийгөө чадварыг сайжруулах талаар мэдэгдэм эрчимжиж, намыг удирдах, засах талаар сул, задгай байсан байдал эрс өөрчлөгдөж,авилгатай тэмцэх тэмцэл үнэмлэхүй ялалт байгуулж, бүх талаар бэхжин, нам хувьсгалт чанартай давтагдах явцад хатуужив.Эдийн засгийн бүтээн байгуулалтын талаар, манай улсын эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй, зохицолтой, тогтвортой чанар мэдэгдэм эрчимжиж, улс орны эдийн засгийн хүчин чадал, шинжлэх ухаан технологийн хүчин чадал, улсын цогцолбох хүчин чадал шинэ шатанд гарч,манай улсын эдийн засаг улам өндөр чанартай, үр бүтэмжтэй, шударга, тогтвортой, аюулгүй хөгжлийн замд гарлаа. Өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх талаар, нам өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн тасралтгүй өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятадын онцлогтой социализмын байгуулал улам боловсронгуй болж тогтмолжиж, улс орныг засаглах систем, засаглах чадвар орчин үеийн түвшинд тасралтгүй ойртож, нам, улс орны үйлс шинэ амьжирлын хүчинтэй болов. Улс төрийн бүтээн байгуулалтын талаар, ард түмний ардчиллыг бүх үйл явцад идэвхтэй хөгжүүлж, манай улсын социализмын ардчилал улс төрийн талаар байгуулал, дүрэм, дэгтэй болж бүх талаар сахиж, Хятадын онцлогтой социализмын улс төрийн байгууллын давуу тал улам илүү сайн хэрэгжиж, улс төрийн амьд цовоолог, амгалан эв нэгдэлтэй байдал бэхжин хөгжиж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой