Бүгд хурлаас цохон тэдэглэхдээ, нам заавал ард түмэнтэй ямагт мах цусны холбоотой байж, ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлж, ард түмний үндсэн ашиг сонирхлыг тасралтгүй биелүүлж, хамгаалан, хөгжүүлж, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан сайн сайхан амьдралын төлөө тасралтгүй тэмцэх болно. Бүх нам заавал зовуурыг мэдэн амьдарч, жарган байж мөхнө гэдгийг бат тогтоож, байнга алсыг харж, жаргалтай байх үед сэрэмжтэй байх, шинэ эриний намын бүтээн байгуулалтын агуу их төслийг цаашид ахиулах, намыг иж бүрэн хатуу засахыг баримталж, намын суртал ёс зүйн бүтээн байгуулалт болон авилгын эсрэг хэлбэрэлтгүй тэмцэж, хүнд бэрхэд дарагдахгүй, нугарахгүй, Хятадын онцлогтой социализмын үйлсийг саадгүй урагшлуулах болно гэлээ.
Бүгд хурлаас, ХКН-ын ХХ бүх улсын төлөөлөгчдийн их хурлыг 2022 оны сүүлийн хагаст Бээжин хотноо хуралдуулахаар тогтов. Бүгд хурлын үзэхээр, намын ХХ их хурал бол манай нам социализмын орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулах, хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтыг хэрэгжүүлэх шинэ аян замд гарсан чухал цаг үед болох нэгэн удаагийн маш чухал төлөөлөгчдийн их хурал болно, мөн нам, төрийн улс төрийн амьдралын нэгэн том үйл явдал болно. Бүх нам бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан дайчилж, бэрхийг туулж, зам нээн урагш ахиж, социализмын орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтыг байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд нэн их хувь нэмэр оруулж, шилдэг амжилтаар намын ХХ их хурлыг угтъя гэлээ.
Намын төв хороо бүх нам, бүх арми, бүх улсын үндэстнүүдийн ард түмэнд хандан нөхөр Ши Жиньпингээр цөм болгосон намын төв хорооны тойронд улам нягт эв нэгдэж, Ши Жиньпингийн шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг иж бүрэн хэрэгжүүлж, агуу их нам байгуулах үзэл санааг эрчимтэй хөгжүүлж, өчигдрийн зовлон тансаг амжилтыг марталгүй, өнөөдрийн үүрэг хариуцлагыг үүрэн, маргаашийн агуу их мөрөөдлийг биелүүлж, түүхээс суралцан, ирээдүйг бүтээж, шаргуу хөдөлмөрлөж, зоригтой урагш ахиж, хоёрдугаар 100 жилийн зорилтыг биелүүлж, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэхийг уриалав. Бид, өнгөрсөн 100 жилд агуу их ялалт, яруу алдарт Хятадын Коммунист нам, Хятадын ард түмэн шинэ эрин, шинэ аян замд улам их ялалт, яруу алдрыг байгуулна гэдэгт бат итгэж байна!





























































