”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гүө Юнцайгийн жаргалтай амьдрал

Гүө Юнцайгийн жаргалтай амьдрал

"Одоогийн  амьдрал өдөр бүр сар шинэ болж байгаа юм шиг байна. Би бууз, үхрийн мах, даршилсан байцаа, таана л хийж байна...

Амьдрал сайхан байна". 11-р сарын 11-нд Хянган аймгийн Рашаан хотын Линхай гудамжинд ойн аж ахуйн ажилтан Гүө Юнцайгийн гэрт очиж билээ. Тэднийх дулаахан бас жаргалаар дүүрэн байлаа.

Гүө ахын эхнэр Фэн Шиүхуа гал тогооны өрөөнд банш бууз хийгээд яаран зочны өрөөнд Гүө ах зурагтаар аяархан хангинах дууг даган дуулахын дээр вааран шалыг арчиж байв. Яг энэ мөчид гал тогооны өрөөний тогоо шанагаа дуу болон Гүө Юнцайгийн дуулах ая дуутай хөг нийлээд энэ гэр бүлийн аз жаргалтай амьдралын гайхамшигт ая хөгжим болж цуурайтна.

Ная гаруй настай Гүө Юнцай Рашааны ойн аж ахуйн товчоонд 30 гаруй жил ажилласан бөгөөд түүний хуучин гэр нь Ирчы суурингийн гудамжинд байсан юм. "Зуны улиралд бороо асгарч, өвөлдөө хүйтэн жавартай байдаг". 38 метр квадрат талбайтай, салхи, бороо нэвт энэ "хавтан шавар" гэрт Гүө Юнцайгийн 6 хүнтэй гэр бүл хэдэн арван жил амьдарсан билээ.

"Хүүхдүүд том кан дээр суудаг, өвөлдөө гэрээ дулаалах гээд мод түлээ оролдохоор гар нь даарч улайдаг байжээ". Хөгшид өнгөрснөө ярихдаа их л сэтгэл хөдөлж гэр бүлийн хүндхэн ачаа нь тэдний өдөр шөнийн "мөрөөдөл" болж байсан удаатай. Одоогийн амьдралын тухай ярих бүр "аз жаргал" гэдэг үг нь хөгшдийн хамгийн их дурддаг үг болжээ.

2014 оны 01-р сарын 26-нд Гүө ахын гэр бүлийн хувьд мартагдашгүй өдөр байлаа. Тэр өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 30 гаруй хэмийн хүйтэнд Хянган аймгийн Рашаан хотод ирж, Гүө Юнцайн гэрт зочилж, гэрийн нь галын ханыг тэмтэрч, кан дээр нь суугаад тэдэнтэй яриа дэлгэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга "зочин"-оор гэрт нь орж ирсэн дүр зургийг дурсаж, Гүө Юнцай сэтгэл догдлон "Ерөнхий нарийн бичгийн дарга бидний амьдрал хэцүү хэвээр байгааг хараад биднийг сайхан орчинд амьдраасай гэж хүсэж байгаагаа хэлээд аль болох хурдан шинэ байшинд нүүлгэнэ гэж байсан. Тэр бидэнд бүх талаар санаа тавьдаг".

Тухайн оны 08-р сард Гүө Юнцайгийн гэр бүл хуучин байшингаасаа нүүж, удаан хүлээсэн байшиндаа нүүжээ. "Анх нүүж ирэхдээ би дасаагүй. Өдөрт хэд хэдэн удаа байшинг тойрч, хана, газар шүргэх суудаг. Би үргэлж зүүдэлж байгаа юм шиг санагддаг байсан" гэж Гүө Юнцай ярив.

Шинэ байшингийн буйдангийн арын ханан дээр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон тэдний зураг хамгийн их анхаарал татсан байрлалд өлгөгдсөн байв. Зурган дээр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэдний хуучин байшингийн кан дээр сууж, тэдний гарыг чанга атгасан байдалтай...

"Одоо ч жаргаж байна. Гал тогоонд цахилгаан хэрэгсэл ашигладаг. Усанд ороход ус халуун устай, гадаа гарах шаардлагагүй. Гэр дулаахан, цэвэрхэн. Үнэхээр газраас тэнгэр хүрсэн өөрчлөлттэй байна" гэж Фөн Шиүхуа баяртай ярьж байв. "Айл болгон сайхан идэж, сайхан амьдарч, санаа зоволтгүй амьдарч байна. Энэ бол аз жаргал. Би ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд талархаж байна. Энэ түүний бидэнд авчирсан аз жаргал юм".

Гүө Юнцай "Амар амгалан амьдрах мөрөөдөл" биелсэн нь Рашаан хотын ядуусын хороололд өөрчлөлт хийж, олон мянган оршин суугчид сайхан байшинд амьдарч, сайхан амьдрах боломжийг олгосон бодит жишээ юм. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Рашааны хот бараг 4 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулалтыг ядуусын хорооллын 700 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байшинг сэргээн засварлах, шинэ орон сууцны талбай байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэгт оруулсан байна. Ийнхүү хотын үйл ажиллагаа, амьдрах орчин эрс сайжирсан".

Байшин томорч, зүрх сэтгэл нь гэрэл гэгээтэй болсон. Хэдийгээр түүний хөл нь эвгүй ч Гүө Юнцай өдөр бүр өглөөний цайны дараа гадаа алхдаг байна.

"Амьдралд хэцүү зүйл байхгүй, үр хүүхдүүд маань сайн сайхан байна. Бид чин сэтгэлээсээ баярлаж байна. Одоо бид бие махбодоо сайн арчилж, эх орон бидэнд авчирсан сайхан өдрүүдийг эдлэх талаар бодож байна".

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой