Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эдийн засгийн чанартай хөгжлийг дэмжинэ

Эдийн засгийн чанартай хөгжлийг дэмжинэ

     "13-р таван жил"-ийн хугацаанд Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн үндэс суурь улам тогтвортой болсон. Бүс нутгийн ДНБ жилд дунджаар 4.3 хувиар өсч, бүс нутгийн нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, байнгын оршин суугчдын хотжилтын түвшин 64.1хувьд  хүрэв. Эрчим хүч, стратегийн нөөц баазыг сайжруулж, нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортын хэмжээ, эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, экспортын эрчим хүч зэрэг үзүүлэлтээрээ улсдаа нэгдүгээрт орж, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 36.1 хувьд хүрч, газрын ховор элементийн орон нутгийн хөрвүүлэлтийн хувь хэмжээ 75 хувьд хүрсэн. Газрын ховор функциональ материал болон эцсийн хэрэглээний бүтээгдэхүүний эзлэх хувь 53,6 хувьд  хүрсэн байна. Газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг улам бэхжүүлж, үр тариа, мал аж ахуйн үйлдвэрлэл тасралтгүй тогтвортой байж, газар тариалан, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт 65 хувьд хүрч, 100 тэрбумын тэргүүлэгч 2 үйлдвэр, арван тэрбумын тэргүүлэгч газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрийг бүрдүүлсэн.  Дижитал эдийн засаг, үзэсгэлэнгийн эдийн засаг, бизнесийн логистик, орчин үеийн санхүү  зэрэг салбар хурдтай  хөгжсөн байна.
     ӨМӨЗО "14-р таван жил"-ийн хугацаанд бүс нутаг, салбар, үйлдвэрлэл бүрт хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, экологи, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг гуйвшгүй мөрдөж, өөрчлөлтийг ахиулахын зэрэгцээ аж үйлдвэрийн бүтцийг тохируулах. Улмаар оновчтой болгох, нөөцөд суурилсан үйлдвэрлэлийн сүлжээг өргөтгөх, инновацид тулгуурласан хөгжил, эрчим хүч хэмнэх, ялгаралтыг бууруулах, чанарын өөрчлөлтийг хурдасгах шинэчлэл, нээлттэй байдлыг иж бүрэн гүнзгийрүүлэхтэй хослуулан, үр ашгийн өөрчлөлт, илүү өндөр чанар, илүү үр ашигтай, шударга, илүү тогтвортой, аюулгүй хөгжлийг дэмжсэн байна.

Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Өвөр Монголын мэдээ мэдээллийн сайт
Мэдээ үзсэн:1600
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7