Өнгөрсөн таван жилийг эргэн харахад Өвөр Монгол цаг эринтэй уралдан тэмцэж, үр өгөөжтэй, гайхамшигтай, сайхан соёлын зургийг зурсан байна.
"Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд ӨМӨЗО нь олон нийтийн соёлын байгууламжийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, олон нийтийн соёлын байгууламжийн сүлжээг олон түмнийг тойруулан байгуулахад анхаарч, олон нийтийн номын сан, соёлын төв, музейг байгуулжээ. Баг тосгонд (дүүрэг) 12522 иж бүрэн соёлын үйл ажиллагааны төвүүд баригдсан, 10000 хүн тутамд ногдох нийтийн номын сан, соёлын байгууламжийн талбайн хэмжээ нь улсдаа тэргүүлж байгаа бол радио, телевизийн нийт хүн амыг хамрах хүрээ 99.7 хувь, иргэдийн бие чийрэгжилт болон иргэдийн эрүүл мэндийг цогцоор нь хөгжүүлэх үзэл баримтлал хэрэгжиж, олон тооны спорт парк, фитнесс талбай, хөлбөмбөгийн байгууламжууд баригдаж, тосгоны тариаланчдад зориулсан биеийн тамирын дасгалжуулалтын төсөл 93.3 хувьд хүрч, хот суурин газрын 15 минутын фитнессийн хамрах хүрээ 90.8 хувьд тус тус хүрчээ.

Хөххотын Сайхан дүүргийн үндэстний бага сургуулийн сурагчид үйл ажиллагааны үеэр “Сан Зи Жин”-ийг дуу нэгтэйгээр уншина /2016 оны 10-р сарын 27-ны өдөр/
Зургийг: Ванлэй

Өсвөр насныхан хурдны тэшүүрийн үзүүлбэр үзүүлж байна /2016 оны 12-р сарын 22-ны өдөр/
Зургийг: Ванлэй

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хорингэр хотхонд Торгоны замын олон улсын коллежийн хөлбөмбөгийн урилгын тэмцээн нээлтээ хийлээ /2017 оны 09-р сарын 22-ны өдөр/
Зургийг: Ванлэй

Сөнид баруун хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид "Хөнгөн морьт цэрэг эндээс эхэлнэ" тоглолтоо хийлээ /2018 оны 10-р сарын 30-ны өдөр/
Зургийг: Ванлэй

Улаан даашинзаар гоёсон бүжигчид элсэн цөлд бүжнэ
Зургийг: Хойт-Улс

Хөххотын 1-р дунд сургуулийн сурагчид ӨМӨЗО-ы Ши жүжгийн багш нарыг даган Ши жүжиг сурлаа
Зургийг: Ванлэй

Нийслэлчүүдийн сайхан амьдралыг цаасан хайчилбараар хийсэн бүтээлүүдийг танилцуулж байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол уламжлалт соёл, ардын урлагийг эрчимтэй хөгжүүлж байгаа
Зургийг: Ванлэй

ӨМӨЗО-ы Синьхуа номын дэлгүүрт иргэд Нийгмийн ухааны хэсгийн Нам, засгийн уншлагын ширээнээс ном худалдан авч, ном унших нь иргэдийн амьдралын салшгүй нэг хэсэг болжээ
Зургийг: Хойт-Улс

Жуулчид Шилийнгол аймгийн Улгай хамааралтын бүсэд улаан соёлтой танилцаж байна
Зургийг: Хойт-Улс





























































