
Кубын олон улсын улс төр судлалын төвийн ахлах судлаач Эдуардо Регаладо:
-ХКН бол "Хятадын гайхамшиг"-ийн үндэслэгч. Хятад улсыг шинэчлэх явцад эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх гол цөм нь байсаар ирсэн.
Кенийн олон улсын харилцааны эрдэмтэн Кавинс Адхилл:
-ХКН-ыг “Хятадын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн гол хөдөлгүүр” гэж нэрлэжээ. Чухамхүү энэ л “цөм хөдөлгүүр” нь бүх намын хүчийг нэгтгэж, улс орны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгодог.
Камбож, Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шемонил:
-"Хятадын гайхамшиг" нь "хүчтэй эрх баригч нам"-тай салшгүй холбоотой бөгөөд ХКН-ын удирдлага "бодлогын залгамж чанар, хөгжлийн тогтвортой байдал"-ыг баталгаажуулж байна.
“Хятадын Коммунист нам гэж юу вэ, тэр юу хийх ёстой вэ?” ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурал нь Хятадын коммунист нам, Хятадын улс төрийн соёл иргэншлийг ойлгох гол түлхүүр болж байна.
ОХУ-ын Коммунист намын Төв Хорооны дарга Зюганов:
-Хятадын Коммунист Нам Хятад улсыг дэлхий дахины анхаарлыг татахад хүргэсэн агуу амжилтын түлхүүр нь ард иргэдийн аз жаргалыг эрэлхийлэх анхны эрхэм зорилгоо үргэлж тууштай баримталж байгаа явдал гэж үзэж байна.





























































