- ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны 300 гаруй гишүүн болон ээлжит бус гишүүд 4 хоног үргэлжилсэн хуралд оролцож эхлэхэд олон асуудал нэгэнт шийдэгдсэн гэж 11-р сарын 08-нд ХКН-ын XIX Төв хорооны VI бүгд хурал Бээжинд нээгдсэнтэй холбогдуулан Испанийн “Дэлхийн сонин мэдээ” хамгийн тэргүүнд хурлын тухай агуулгын ийнхүү нийтэлсэн байна.
Үүний зэрэгцээ Ройтерс, “Нью-Йорк Таймс”, ТАСС зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ удаагийн хуралд ихээхэн анхаарал хандуулсан юм. “ХКН-ын XIX Төв хорооны VI бүгд хурал”-ын тухай агуулга дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн сайтуудын хуудсан дээр илэрч, олон улсын хамтын нийгэмлэгийн халуун цэг болсон байна. ХКН яагаад чадаж байна вэ, “Хятадын гайхамшиг”-ын нууц нь юу вэ, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь хүн төрөлхтний хөгжилд ямар ач холбогдолтой вэ гэх мэт асуудал нь бүр дэлхийн хүмүүсийн анхаарал хандуулж бий гол асуудлууд болсон байна.
Хожуу хөгжиж буй маш олон хүн амтай Хятад улс барууны орнуудын олон зуун жилийн үйлдвэржилтийн үйл явцыг хэдэн арван жилд дуусгасан нь юунд найдаж байна вэ? “Хятадын гайхамшгийг” тайлсан гадаадын судлаачид ХКН нь Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг эрэлхийлэх тэмцэлд онцгой үүрэг гүйцэтгэж байна. “Намын удирдлага” бол “Хятадын гайхамшиг”-ийн тогтолцооны хамгийн гол зүйл мөн гэсэн зөвшилцөлд хүрчээ.
ХКН-ын 100 жилийн түүхийг нэгтгэн дүгнэж, Хятадын ирээдүйн хөгжлийн замыг заан өгсөн “түүх”-ээс гадна “ирээдүй” нь олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү хурлыг тайлбарлах бас нэг чухал тал болжээ. ХКН-ын XIX Төв хорооны VI бүгд хурлыг дэлхийн зуун жилийн өрнөж буй өөрчлөлтийн нөхцөл байдалд тавин ажиглах нь дэлхийн ирээдүйд түүний ач холбогдлыг илүү сайн харж чадна.
- Хятад улс нээлттэй байдлаа тэлж, дэлхийн олон орны компаниуд, тэр дундаа Европын компаниудын хамтын ажиллагааны боломжуудыг бий болгож байгаа нь Хятадын өөрийн хөгжилд тустай төдийгүй дэлхийн бусад орны хөгжилд ч тустай юм гэж Английн Эдийн засаг,бизнесийн судалгааны төвийн дэд дарга Дуглас МакВильямс хэлсэн байлаа.
Бразилийн Варгас сангийн профессор Эвандро Карвальогийн үзэж байгаагаар Хятадын шинэ эриний дипломат ажиллагаа илүү идэвхтэй, ирээдүйтэй байгаа бөгөөд “Дэлхий яасан буй,бид юу хийх хэрэгтэй буй” гэсэн асуудлыг шийдэхэд Хятад улс өөрийн шилдэг туршлагаа санал болгож өгч чадсан байна гэж үзжээ. Тэрээр:
- Хүн төрөлхтний хамтын цогцын үзэл баримтлал нь Хятадын уламжлалт соёлын ялгааг хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэслэлийг эрэлхийлж, эв найрамдалтай боловч ялгаатай байх үзэл санааг агуулдаг. Энэ нь янз бүрийн улс орнуудын соёлын ялгааг хүндэтгэхийг чухалчилдаг тул илүү хүлээцтэй ханддаг. Урт хугацаанд дорно дахины хэв маягийн ертөнцийг үзэх үзэл нь илүү тайван, чинээлэг ертөнцийг бий болгоход тусална гэж илэрхийллээ.