Хятад улс Лаост шинэ коронавирусийн вакцин хангах ажиллагаа эхэлснээр, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт нийт 1 тэрбум 800 сая тун шинэ коронавирусийн вакцин хангаж буй юм.
Эх сурвалжаас үзвэл энэ оны 10 сараас нааш Лаосын цар тахлын байдал хүндэрсэн тул Хятадын үндэсний олон улсын хамтын ажиллагааны байгууллага, худалдааны яам, Юнь Нань мужтай яаралтай хамтран ажиллаж, Лаос улсад болон Лаос, Хятадын хил залгаа нутагт 700 мянган тун вакцин болон 10 сая юанийн цар тахалтай тэмцэх эд бараа хандивлаж, Лаосын умард нутгийн цар тахалтай тэмцэх чадвар муутай нутгуудад дархлааны хана байгуулж, хилийн худалдааг сэргээсэн юм.
Одоогийн байдлаар, Хятад улс Лаос улсад 6 сая 900 мянган вакцины тусламж үзүүлж, Лаосын вакцины хамгийн гол эх үүсвэр болсон юм.
Үндэсний олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Дэн Бөчин хэлэхдээ, Хятад, Лаосын хамтын ажиллагаа бол Хятад улс болон АСЕАН-ын хамтын ажиллагааны цомхтгосон дүр зураг юм. АСЕАН бол Хятадын хамтын ажиллагааны чухал түнш, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл юм. Хятад улс АСЕАН-ны орнуудад дахиад 150 сая тун вакциныг үнэ төлбөргүй хангаж, ирэх гурван жилд АСЕАН-нд 1 тэрбум 500 сая ам долларын тусламж үзүүлэх болно гэжээ.
Өдгөө болтол Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт 1 тэрбум 800 сая тун вакцин олон үлэмж хэмжээний цар тахалтай тэмцэх эд бараа хангаж буй юм.





























































