”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөгжилд шинэ хуудсыг бичиглэсэн эрүүл мэндийн үйлс

Хөгжилд шинэ хуудсыг бичиглэсэн эрүүл мэндийн үйлс

    1.5 тэрбум юаний хөрөнгө оруулж шинээр бүтээн байгуулсан эх үрсийн эмнэлгийн хороо 2019 оны 11-р сарын 23-ны өдөр ашиглалтад оров. Хүүхдийн эмнэлэг, төрөх эмнэлэг болон эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлгүүдийг нэгжүүлсэн энэхүү эмнэлгийн хороо нь 800 өвчтөний ортой байж, өнгөрсний хуучин эмнэлгийн хорооноос 500 өвчтөний ор нэмэгдэж, Хөххотын хүүхэд, эмэгтэйчүүдийн өвчин үзүүлэхэд оршиж байсан төвөгтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн байна.

        Эрүүл мэнд бол үндсэн иргэдийн амьдрал мөн. Олон жилийн турш, ялангуяа ӨЗО-ны 10-р удаагийн намын төлөөлөгчдийн их хурлаас хойш Өвөр Монгол орон нь иргэдийн эрүүл мэндийг тэргүүнд анхаарч, эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, эрүүл мэнд Өвөр Монголын бүтээн байгуулалтыг тогтвортой ахиулж, эрүүл мэндийн үйлсийн хөгжлийн шинэ тэмдэглэлийг бичив.

- Орчин үеийн эмнэлгийн хорооны хамааралтын дүрмийг бүтээн байгуулж бүрэн болгох туршилтын цэгийн ажлыг зохион байгуулан, Өвөр Монгол орны дөрвөн эмнэлэг улсын зэрэглэлийн цэг болж, 93 эмнэлгийг ӨЗО-ы зэрэглэлийн туршилтын цэгээр тогтоож, Улаанхад хот болон Үхай хотыг туршилтын цэгийн бүс нутгийн хувиар бүх талаар нь ахиулав. Эм эмнэлгийн үйлчилгээний үнийн тохируулалтын тогтцыг байгуулж, 2016 оноос нааш эм эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлөх 8000 төрлийн үнэ ханшид тохируулалт хийв.

- Эхлээд хөдөө орон нутагт эмчилгээ хийх, түргэн чанартай ба удаан чанартай өвчнийг ялган эмнэх, хөдөө орон нутаг ба дээд шатныхан хамтрах, өвчний нөхцөл байдалд хандуулан дэс хуваан эмчлэх дүрмийг байгуулж, Эмнэлгийн холбоо ба гэр бүлийн эмчийн үйлчилгээ гэсэн эмчилгээний системийн байгуулалтыг идэвх ахиулав. Одоогоор Өвөр Монгол оронд 3-р зэрэглэлийн эмнэлгийн хорооны оролцоотой 177 эмчилгээний холбоо байгуулав. Бээжин хотын 3-р зэрэглэлийн 33 эмнэлгийн хороо болон ӨЗО-ы 3-р зэрэглэлийн 16 эмнэлгийн хороог зохион байгуулан хошуу, шяний зэрэглэлийн 60 эмнэлгийн хороог тэтгэн тусалж, одоогийн байдлаар тэтгэн тусалсан эмнэлгийн хороонд 130 эмчилгээний тусгай тасгийг байгуулан өгч, 365 төрлийн шинэ мэргэжил шинэ төрөл зүйлийг зохион байгуулав.

-”интернет сүлжээ+эм эмнэлэг эрүүл мэнд”-ийн байгуулалтын төслийн тогтоон хэрэгжүүлж, гуравдугаар зэрэглэлийн албанаас эрхэлсэн эмнэлгийн хорооны хошуу шяний зэрэглэлийн эмнэлгийн хороотой хамтран холбоо барьж оношлон эмнэх үйлчилгээг 101 хошуу шянь дүүрэгт өрнүүлж, “Хөдөө орон нутагт эмчилж, дээд шатны эмнэлэгт оношлох” үйлчилгээний хэлбэр бүрдэж, хошуу шяний зэрэглэлийн эм эмнэлгийн үйлчилгээний төвшин дээшилсэн байна.

- Суурь эмчилгээний даатгалын дүрмийг тасралгүй сайжруулж, өөр газар эмчлүүлсэн зардал мөнгийг хөнгөлөн бодохыг биелүүлэв. 2016 онд хот, хөдөөгийн иргэдийн эмчилгээний даатгалыг бүх талаар найдваржуулж, хот хөдөөгийн иргэдийн эмчилгээний даатгалын дүрмийг хэрэгжүүлэв. Одоогоор Өвөр Монгол орны хот хөдөөгийн ажилтан болон хот, хөдөөгийн иргэдийн эмчилгээний даатгалын бодлогын эмнэлэгт сууж эмчлүүлэх зардал мөнгөний харьцал тус тус 85 хувь ба 75 хувьд хүрч байна.

    2020 оны 11-р сарын 30-ны өдөр Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн хараат эмнэлгийн хорооны цусны тасгийн эмч нарын эмчилгээний дагуу тархины хорт хавдар хэмээн оношлуулсан Ван овогтын өвчин нэлээн сайн эдгэрээд эмнэлгээс гарчээ.

   ӨЗО-ны 10-р удаагийн намын төлөөлөгчдийн их хурлаас хойш Өвөр Монгол орны эм эмнэлэг эрүүл мэндийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг тасралгүй чангатган, хот хөдөөгийн олон нийтийн үйлчилгээг ахиулж, олон түмэнд аюулгүй, дөхөм, хямд олон нийтийн эрүүл мэнд ба суурь эмчилгээний үйлчилгээг хангаж байна. Өнгөрсөн жилийн сүүлч гэхэд, Өвөр Монгол оронд 24614 эрүүл мэндийн байгууламжтай болж, 2016 оны сүүлчээс 613 нэмэгдэв. Өвөр Монгол орны эм эмнэлэг эрүүл мэндийн нэгжид нийт 162 мянган өвчтөний ортой болж, 2016 оны сүүл гэхэд 53 мянга нэмэгджээ. Өвөр Монгол оронд 202 мянган эрүүл мэндийн мэргэжлийн ажилтантай болж, 2016 оны сүүлээс 33 мянга нэмэгдсэн байна.

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:71
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой