”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хуучин аж үйлдвэрийн бааз ”ногоон хөгжил”-ийн замаар

Хуучин аж үйлдвэрийн баазын ”ногоон хөгжил”-ийн замаар явна

   Ногоон модоор хүрээлэгдсэн дөрвөлжин хэлбэртэй үйлдвэрийн байр нь фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх цахиур хавтангаар хучигдан, нэг талдаа машины зогсоолтой байсан ч машины зогсоолын дээгүүр нар борооноос хамгаалах зориулалттай байгууламжууд нь мөн фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх цахиур хавтан байлаа.

- Энэ бол бидний ирэх жил барих үйлдвэр юм гэж Шэньян хотын Тиеси дүүрэгт байрлах Heraeus Shin-Etsu кварц (Хятад)  ХХК-ний ерөнхий менежер Хуан Анпин шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын зургийг заагаад:

- Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн эрчим хүчийг  устөрөгчөөр оруулан ашиглах болно, Мөн нүүрстөрөгчийг бууруулж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг бий болгоно гэж ярьлаа.

Шэньян хотын Тиеси дүүргийн дарга, Хятад-Германы (Шэньян) дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн паркийн удирдлагын хорооны захирал Гүө Жүншяо:

- Энэ бол Тиеси дүүргийн шинэ шаардлага юм. “Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох, өндөр чанартай хөгжлийг дэмжих хэрэгтэй гэж  ХКН-ын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурлаас онцолсон юм. Хуучин аж үйлдвэрийн бүсийн хувьд сэргэлт нь зөвхөн эдийн засгийн мэдээллийн хурдацтай өсөлт биш, уламжлалт аргаар хөрөнгө оруулалтыг татах биш, харин ногоон, шинэлэг, нээлтийн шинэ замыг бий болгон, ногоон байгууламжийг сэргээх шинэ замыг бий болгох явдал болно. Бид нүүрсний хэрэглээний үзүүлэлтийг шинэ төслүүдийг батлах нөхцөл болгон баталсан гэж хэллээ.

Тиеси дүүрэг нь Шэньян дахь хуучин аж үйлдвэрийн бүс юм. Уг нь энэ хорооллын хөгжлийн сайн мууг хэмждэг стандарт нь яндангийн тооны олон цөөнөөр хэмждэг байсан.

Өнөөгийн Тиеси дүүрэг нь экологийн хувьд амьдрахад таатай бүс болж, хуучин үйлдвэрийн хуучин барилгуудыг ч мөн тухайн цаг үеийн дурсамжтай соёл урлаг, бүтээлч аж үйлдвэрийн парк болон тохижуулснаар жуулчдыг татаж байна.

     Тиеси дүүргийн баруун хэсэг нь аж үйлдвэрийн шинэ бүс болсны хувьд Хятад-Германы (Шэньян) дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн паркад яндантай аж үйлдвэрийн уламжлалт дүр зураг үзэгдэхгүй болжээ. Орчин үеийн үйлдвэрүүд нь маш нарийн зохион байгуулалттай, ихэнх нь фотоволтайк болон салхины цахилгаан станцуудаар тоноглогдсон байдаг.

Тус паркад Benteler автомотив систем (Шэньян) ХХК-ийн үйлдвэрлэлийн үйлдвэрийн менежер Жү Яньжюнь үйлдвэрийн дээд талд байрлах тэгш өнцөгт гэрэлтүүлгийн төхөөрөмжүүдийг зааж:

- Энэ бол энгийн гэрэлтүүлэг биш, харин нарны жинхэнэ гэрлийг үйлдвэрт тусгах төхөөрөмж юм гэж танилцуулав.

Хөгжлийн шинэ шаардлага нь хөгжлийн шинэ боломжийг авчирдаг. Хятад-Германы (Шэньян) дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх аж үйлдвэрийн паркад байрлах Шэньянгийн Microcontrol шинэ эрчим хүчний технологийн ХХК нь эрчим хүч хадгалах төхөөрөмж үйлдвэрлэдэг өндөр технологийн аж ахуйн нэгжийн хувьд өнөөдөр цаг эринтэй зэрэгцэн явж байна.

   Тус компаний үүсгэн байгуулагч Ли Вэндүн:

- ХКН-ын 19 дэх сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурлын үзэл баримтлалыг суралцахаар дамжин компаний хөгжлийн томоохон боломжуудыг олж харлаа. Шинэ эрчим хүч гол үүрэг гүйцэтгэдэг эрин үед физик эрчим хүч хадгалах технологи гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй гэж хэллээ.

Аж үйлдвэрийн паркаар зорчиж явахад паркын дундуур нэгэн гол урсаж, голын эрэг дагуух өвс мод тарьснаар маш үзэсгэлэнтэй харагдана. Гүө Жүншяо:

- Энэ голыг уг нь үйлдвэрийн бохир ус болгон ашигладаг байсан. Одоо энэ голын өөрчлөлт нь хуучин аж үйлдвэрийн баазын ногоон байгууламж сэргэж байгааг харуулж байна гэж хэллээ.

Одоогийн байдлаар Ляонин мужийн Шэньян хотын бүс нутагт нүүрстөрөгч багатай хөгжлийн үзэл баримтлал газар авчээ. Ляонин муж нь Шэньян, Далянь, Чаоян зэрэг хотуудад нүүрстөрөгч бага ялгаруулдаг туршилтын төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулж байна. Шэньян хотын Экологи, байгаль орчны товчооны дарга Пэй Шиян:

- Шэньян хот ногоон хөгжлийн загварт өөрчлөлт оруулахыг эрчимтэй ахиулж, ногоон хөгжлийн хууль эрх зүй, бодлогын баталгааг бэхжүүлж, ногоон технологийн шинэчлэлийг дэмжиж, цэвэр үйлдвэрлэлийг дэмжин, аж үйлдвэрийн бүтцийн тохируулалт болон бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийн хөгжлийг ахиулж байна гэж ярьлаа. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:54
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой