ӨМӨЗО-ы намын XI их хуралд оролцох төлөөлөгчид 11-р сарын 25-нд Хөххотод хүрэлцэн ирлээ.
Ордос хот, Алшаа аймаг, Шилийнгол аймгийн төлөөлөгчид түрүүлж ирсэн юм. Төлөөлөгчид эрч хүчээр дүүрэн байсан бөгөөд албаны хүмүүсийн удирдлага дор аюулгүй байдлын шалгалтыг эмх журамтай давж, нуклейн хүчлийн шинжилгээг шуурхай зохион байгууллаа. Төлөөлөгчид ойрын хэдэн өдөр чуулганы хэлэлцэх асуудлын дагуу үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, өөртөө засах орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал дэвшүүлэх юм.

































































