
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI их хурлын бэлтгэл хурал 11-р сарын 26-ны үдээс хойш Хөххотод болов. Хурлаар их хурлын төлөөлөгчдийн оролцох эрхийг хянах хорооны нэрс, онц урьсан зочдын нэрс, тэргүүлэгчдийн багийн нэрс, нарийн бичгийн дарга нарын нэрс, нарийн бичгийн газрын ажил үүрэг зэргийг тус тус баталжээ.
Хурлын хөтөлбөр:
Нэг. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн X их хурлын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.
Хоёр. ХКН-ын ӨМӨЗО-ын хорооны төлөөлөгчдийн X хурлын Сахилга бат байцаах хорооны ажлын тайланг хянан зөвлөнө.
Гурав. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI их хурлын төлөөлөгчдийг сонгоно.
Дөрөв. ХКН-ын ӨМӨЗО-ын хорооны төлөөлөгчдийн XI хурлын Сахилга бат байцаах хорооны гишүүдийг сонгоно.





























































