”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Уран зургаар тосгон амьдралаа чимсэн тариачид

Уран зургаар тосгон, амьдралаа чимсэн тариачид

Хурц улаан өнгөтэй тахиа нь амьд мэт... Өвлийн эхэн сард  Жэжян мужийн баруун хэсэгт орших уулан бүс нутгийн Чюжөү хотын Кечэн дүүргийн Гүөши суурингийн Юйдүн тосгоны гудамжаар алхахад, хурц өнгөтэй ханын зургууд хаа сайгүй харагдана.

Эдгээр ханын зургийг нутгийн иргэд урласан байна. Тэд шатан дээр гишгэж, гартаа будгийн сойз барьснаар цагаан ханан дээр маш тансаг уран сайхны зураг зурав. Өдөр нь зээтүү барьж, шөнө нь үзэг барьдаг, унтлагын өрөө нь зургийн өргөө болж, хаалга нь зургийн самбар шиг .

-Хөдөөгийн орчин улам эмх цэгцтэй болж, тариачдын амьдрал цэцэглэн хөгжиж байгаа нь Хятадын Коммунист Намын 19 дэх удаагийн Төв Хорооны 6-р бүгд хурлаар тодорхойлсон үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтын томоохон ололт юм гэж Юйдүн  тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Юй Шяочинь хэлнэ. Мөн тэрээр хэлэхдээ, өнгөрсөн жилүүдэд тус тосгон нь голдуу будаа, жүрж тарих ба Жалунгийн дэнлүү, арслан дэнлүүний гар урлал хийдэг байжээ. 1960-1970-аад онд Чюжөүгийн соёлын төв хөдөө орон нутагт очиж зургийн сургалт зохион байгуулж байжээ.

Өдгөө 800 гаруй хүнтэй Юйдүн тосгоны 300 гаруй хүн нь тариачны уран зураг бүтээх ажилд оролцож, үүнд 48 гол гишүүн, Хятадын зураачдын нийгэмлэгийн 1 гишүүн, "Жэжяны ардын урлагийн авьяастан"-аар шалгарсан 6 тариачин зураач хамрагдана.

Тосгоны иргэн Юй Юньмэй уран зураг зурснаар өөрийн амьдрал, тосгоны хэв маягийг өөрчилж чадна гэж төсөөлөөгүй. -Өмнө нь нөхөр маань гадна газар явж ажилладаг, би тосгондоо жүрж тарьдаг гэлээ. Тосгоны жирийн эмэгтэй байснаа тэр Жэжян мужийн зураачдын холбооны гишүүн болж, ханын зураг зурах замаар жилд 100 гаруй мянган юанийн цалинтай болжээ.  

"Нийтийн хөгжил цэцэглэлтийн замд хэн ч хоцрох ёсгүй." Уран зураг нь хөдөө тосгоны нөөц баялгийг хэрхэн сэрээж, ард түмнийг "хамтын хөгжил цэцэглэлтийн" замд хөтлөх вэ?

Намын XIX их хурлын VI бүгд хурал дээр "хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих" тухай дурдсан. Жэжян мужийн хамтын хөгжил дэвшлийн туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг эрэлхийлэх бол маш чухал, мөн ч уулан бүс нутгийн 26 шяний өндөр чанартай хөгжлийг шийдвэрлэх явдал юм.

Кечэн дүүргийн Гүөши суурингийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Чэнь Гүөган хэлэхдээ,

- Гадна бүс нутгийн хянан шалгалтын багийнхны хамгийн их асуудаг зүйл бол "Та хэр их хөрөнгө оруулалт хийсэн бэ?" гэдэг. Гэсэн хэдий ч Юйдүнгийн арга барил нь хөрөнгө оруулалт биш, харин хөдөө орон нутгийн нөөцийг уудлах болно.

"Улс даяар тосгоноо урлан чимж зурдаг тариачин олон байдаг ч уран зургаар дамжин тариачдыг дагуулан баяжих замд хүргэсэн нь маш цөөн.  Чен Гүөган хэлэхдээ,

-хэрэв та тосгон бүрийн өвөрмөц давуу талыг судлахгүй бол “боломжууд” -ыг нээж чадахгүй. Гол нь “зах зээлд чиглэсэн тархи”-аар дамжуулан тосгоны хамтын бүтээн байгуулалтад урам зориг өгөх явдал юм гэжээ.

Тариаланчдын зурсан зургыг ширээний хэрэгсэл, гар цүнх, зургийн жааз зэрэг дээр хэвлэн гаргасан байсныг сурвалжлагч тариаланчдын зургийн онлайн худалдааны платформ дээр харсан юм, үүнээс "тариаланчдын зураг+" аж үйлдвэрийн сүлжээ аажмаар бүрэлдэж байгааг олж мэднэ.

Зөвхөн уран зураг зарах нь хангалтгүй юм. Тухайн тосгоны боловсон хүчин хэлэхдээ,

-Юйдүнгийн шинэ санаа бол уран зураг зарахаас эхлээд зохиогчийн эрхийг худалдах, соёлын бүтээл худалдах, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж, тариачны уран зургийн үйлдвэрлэлийн сүлжээг байгуулах явдал юм.

Чэнь Гүөган хэлэхдээ "Орон нутагт 80 гаруй төрлийн тариачны уран бүтээл, Ханжүөгийн Вань Шили торготой холбоолон хийсэн тариачны зурсан зурагтай торгон ороолт зэрэг бүтээгдэхүүнийг бүтээсэн, мөн тариачдын зургийг Хуавэй утасны хавтасны дэлгүүрт оруулсан байна" гэжээ.

Тоо баримтаас үзвэл 2020 онд Юүдүн тариачдын уран зураг, соёл урлаг, бүтээлч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 15 сая юаниас давж, тариачдын орлого 10 мянга гаруй юаниар нэмэгджээ. Тариачдын уран зураг нь хөдөө нутгийг үзэсгэлэнтэй болгож, тариачдыг баяжуулж, Юйдүн тосгон нь ч хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн хамтын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ тосгон болжээ.

2021 оны "05-р сарын 01"-ний хугацаанд Юйдүн тосгон 15 мянган жуулчин хүлээн авч, ойр орчмын амралтын газар, айл буудлын орлого бараг 1 сая 200 мянган юаньд хүрч, тариачдын уран зураг, соёл урлаг, бүтээлч бүтээгдэхүүн улам их алдартай болсон байна.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуанет
Мэдээ үзсэн:217
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой