Чинжүүний үйлдвэрлэлээр Да Мяочяо тосгон ядуурлаас салсан. Энэ жил тосгоны тариачдын нэг хүнд ногдох цэвэр орлого 18 мянган юаньд хүрч, тосгоны хамтын орлого 400 мянган юаньд хүрэх төлөвтэй байна.
Да Mяочяо тосгон цэвэрхэн, нямбай хатуу хучилтын замтай. Замын хоёр талаар ургац тариа жигдэрнэ. Тосгоны оршин суугчид өнөөдрийн сайхан амьдрал нь аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийн үр шимийг хүртдэг. Аж үйлдвэр ийм цэцэглэн хөгжих боломжтойг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Энэ нь тосгоны дарга ажилтнууд ард иргэдийнхээ төлөө хийж буй бодит зүйлтэй салшгүй холбоотой байдаг.
"Тэр үед маш олон ногоо тарианы саравч нурсан. Саравч нь нураагүй байсан ч чинжүү нь хөлдөж, сайн ургахгүй, сайн үнээр зарагдахгүй байсан. 2008 онд орсон их цас тосгонд дөнгөж эхэлж байсан улаан чинжүүний үйлдвэрт хүнд цохилт болсон. Тэр үед тосгоны дарга ажилтнууд борлуулах зах зээл хайж өгөн, өөрийн нэрээр зээл авч иргэдийн ногоо тарианы саравчийг засаж өгсөн. Ийм үлгэр жишээ маш олон байдаг.
2019 онд China Resources (Group) Co., Ltd.-ийн тусламжтайгаар нутгийн иргэдийн амьдралд маш их өөрчлөлтүүд гарсан. Хотын амьдрах орчин эрс сайжирч, тосгонд аж үйлдвэртэй болж, гэр зуураа эргэлдэж байсан эмэгтэйчүүд гэрээсээ гарч, орлоготой болсон байна.





























































