
Шы Тайфэн 11-р сарын 28-нд Хөххотын төлөөлөгчдийн багт хүрэлцэн ирж, намын их хурлын тайланг төлөөлөгчидтэй хэлэлцэв. Хөххот бол Өөртөө Засах Орны төв учраас үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өндөр шаардлага тавин давуу талаа хөгжүүлж, сул талаас нь зайлсхийж, шилдэг бүхнээ улам хөгжүүлж, үр ашгийг дээшлүүлэн, төвийн үндсэн чиг үүрэг, аж үйлдвэрийн чадавхийг сайжруулахын төлөө хичээн зүтгэх, өндөр чанартай бүтээн байгуулалтад манлайлж, үлгэр дуурайл үзүүлэх ёстойг онцлов.





























































