Энэ өвөл Өвөр Монголын олон газрын тариаланчид, малчид Засгийн газраас түгээсэн хямд нүүрсийг хүлээн авч, халуун дулаан өвлийг өнгөрүүлнэ.
Энэ өвөл “Хүйтэн өвөл хайр халамж хүргэх” тусгай ажиллагаа товлосон ёсоороо болж, амьжиргааны эх үүсвэргүй, асуудалд орсон хүмүүсийг тусална.
Энэ өвөл Өвөр Монгол мянга мянган өрхөд халуун дулааныг түгээнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд Өвөр Монголд ийм халуун дулаан үйл ажиллагаа тоо томшгүй олон удаа хийгдсэн.
Мартагдашгүй нь, ядуурлын эсрэг шийдвэрлэх тэмцэл, тосгоны олон мянган ажлын хэсэг, тосгоны боловсон хүчин ядуурлаас ангижруулах фронтын эгнээнд тэмцэж, тосгоны оршин суугчдын ядуурлыг бууруулах ажлыг өөрсдийн ажил шиг үздэг. Мартагдашгүй нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үе, тоо томшгүй олон эмнэлгийн ажилтнууд, дүүргийн ажилчид болон сайн дурынхан тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд урагш алхаж, тулалдсан юм. Ядуурлын эсрэг "нэгийг ч хаяхгүй " гэсэн амлалтаас авахуулаад тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд "хэзээ ч битгий бууж өг" гэсэн хүртэл Өвөр Монгол нь “иргэдээр төв болгох”-г баримталсаар ирэв.
Өвөр Монгол орны нийт амьдрал ядуу буурай 580 мянган өрх, 1,57 сая хүн, 3681 баг тосгон ядуурлаас гарч, улсын зэрэглэлийн 31 ядуу хошуу шянь, муж орны зэрэглэлийн 26 ядуу хошуу шянь ядуугаас гарчээ.
“Хүндрэл бэрхшээл хэдий чинээ их байвал төдий чинээ ард түмний аюулгүй байдал, халуун дулаан сэтгэлийг бий болгох ёстой.” “Хамгийн чухал ололт бол ард түмэнд тустай, хамгийн чухал ажил бол ард түмний сэтгэл санааг тайван байлгах явдал юм” гэж ӨМӨЗО-ы Намын XI их хурлын төлөөлөгч Ли -Ижи хэлнэ. Ард түмний "жижиг зүйлийг" санаж, ард түмний "сайн сайхан"-аар үүрэг болгон, "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Өвөр Монгол ард түмний хамгийн ойрын бөгөөд хамгийн бодит ашиг сонирхлыг барьж, чадах бүхнээ хийж, ард түмний итгэл найдварыг нэмэгдүүлсэн байна.
Хөдөө орон нутгийн сургууль эрхлэх үндсэн нөхцөлийг үргэлжлүүлэн сайжруулж, суурингийн дотуур байрнуудын ариун цэврийн өрөө, бие засах газартай болгож, хот суурингуудын албан журмын боловсролын сургуулиудын "хүүхэд олон" гэсэн үзэгдлийг үгүй болгож, хүүхдүүдэд сурч боловсрох, амьдрах таатай орчин хангав.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн ажил олголт, хөдөлмөрийн шилжүүлэлтийг жилд дунджаар 2.45 сая хүн удаагаас дээш байлгаж, жил бүр хот суурингийн 100 мянган ажилгүй, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй ажилчдыг ажил олоход нь туслав.
Цалингийн өрийг арилгах ажлыг гүнзгийрүүлж, цалингийн өртэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, тариаланчид, малчдын хөдөлмөр эрхэлж олсон мөнгөө цаг тухайд нь авахыг баталгаажуулав.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч буй "нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй", "үнэмлэх авахад хүндрэлтэй" асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, олон оршин суугчид удаан хүлээсэн орон сууцны өмчлөлийн эрхийн үнэмлэхээ авав.
Эмийн үнэ бууруулж, иргэдэд хямд сайн эм хангав.
Нийтийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тогтолцоо, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зэрэг гол салбаруудад анхаарлаа хандуулж, Өөртөө Засах Орны бодит байдалтай уялдуулан нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог үе шаттайгаар байгуулж, онцгой байдлын тусгаарлах хэсэг, тасаг, өвчний өрөөг бүтээн байгуулна.
Ажилтай, боловсрол сайтай, ахмад настны халамж илүү дотно, аюулгүй байдал илүү хангалттай, ашиг хонжоотой, аз жаргалтай, аюулгүй байдлын мэдрэмж хүчтэй... Өвөр Монгол оронд хүний сэтгэлд дулаахан тоо томшгүй олон өөрчлөлт гарчээ. Эх орны хойд хилийн ард түмний амьдрал ахуйн өөрчлөлт нь ард түмний аз жаргал байхын хамгийн тод тайлбар юм.
"Хүмүүсийн өндөр чанартай амьдралыг бий болгоход илүү их ахиц дэвшил гаргана, Нийтийн хөгжил дэвшлийг тогтвортой хөгжүүлж, олон нийтийн үйлчилгээг улам чанартай, тэнцвэртэй болгоно. Хөдөлмөр эрхлэлтийн чадавхыг үргэлжлэн өргөтгөж, чанарыг дээшлүүлэн, хот, хөдөөгийн иргэдийн орлогыг тогтвортой өсгөж, хуваарилалтын бүтцийг эрс сайжруулна. Боловсролын чанартай тогтолцоог анхлан бүрдүүлж, нийгмийн хамгааллын тогтолцоо, эрүүл мэндийн тогтолцоо, төрөлт, өндөр настны асрамжийн үйлчилгээний тогтолцоо, орон сууцны хангамжийн аюулгүй байдлын тогтолцоог бүрэн боловсронгуй болгож, олон нийтийн соёлын үйлчилгээний тогтолцоог бүрэн болгоно. Бүх үндэстнүүдийн ард түмнийг материаллаг болон оюун санааны хувьд улам бүр чинээлэг амьдруулах болно" хэмээн ӨМӨЗО-ы Намын XI их хурлын үеэр Өвөр Монголын ирэх таван жилийн зорилтыг тодорхойлов.





























































