Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Улаанцав хот том дата салбарын хөгжилд нухацтай хандаж байна

Улаанцав хот том дата салбарын хөгжилд нухацтай хандаж байна.

   ӨМӨЗО-ны Намын XI их хурлын тайланд дижитал үйлдвэржилт, үйлдвэрлэлийн дижиталчлалын хурдыг хурдасгах ажлыг эрчимжүүлж, дижитал эдийн засгийг илүү хүчирхэг болгон хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Улаанцав хотын төлөөлөгчдийн багийн төлөөлөгч Ч.Далантай:

- Сүүлийн жилүүдэд Улаанцав хот Хятадын хойд бүс нутгийн том дата төвийг бүтээн байгуулах талаар бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Улаанцав хүйтэн цаг агаартай, цахилгааны үнэ таатай байдаг учир том дата салбарыг хөгжүүлэхэд өвөрмөц давуу талтай ажээ. Сүүлийн жилүүдэд бид том дата салбарыг бүс нутгаа хөгжүүлэх таван том салбарын нэг гэж үзэж, дата төв, аутсорсинг үйлчилгээ зэргийг хөгжүүлэхийг шаардаж, мөн Алибаба, Apple, Huawei зэрэг аж ахуйн нэгжүүдийн 13 дата төвийг амжилттай нэвтрүүлж, төслийн серверийн багтаамж 2 сая нэгжээс давж, хөрөнгө оруулалтын хэмжээ 42 тэрбум юаньд хүрчээ. Санхүү, даатгал, мэдээлэл боловсруулах зэрэг 11 салбарыг хамарсан 10,000 хүний суудалтай 15 үйлчилгээний аутсорсингийн компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна гэж илэрхийллээ. Мөн тэрээр: 

- Ирээдүйд бид том дата салбарын хөгжилд суурилан үүнд холбогдох салбарын хөгжлийг ахиулж,блокчэйн, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч ирж буй салбаруудыг хөгжүүлж, үйлдвэрлэлийн дижиталчлал, 5G технологийн хэрэглээг өргөжүүлэх, ухаалаг хот байгуулалт зэрэг гурван үндсэн том ажилд илүү анхаарлаа хандуулах болно гэж ирээдүйн ажлын тухай танилцуулсан байлаа.

Зохиогч:ФЭН ШЮ ЮЙ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:nmgnews.com.cn
Мэдээ үзсэн:3230
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7