Хятадын Коммунист Намын ӨМӨЗО-ы хорооны төлөөлөгчдийн XI хурал 11-р сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Хөххотод амжилттай хуралдав. Хурлын үеэр ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны X хурлын нэрийн өмнөөс ажлын тайлан хийжээ.
Нэг. Өнгөрсөн таван жилийн ажил
1. Улс төрийг эрхэмлэн, “Хоёрыг хамгаалах”-ын өөрийн ухамсраасаа биелүүлжээ
● Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааг улс төрийн тэргүүн чухал үүрэг болгож, тус үзэл санааг суралцах талаар анхаарлаа хандуулж, "Хоёрыг суралцаж, нэгийг бүтээх" суралцах хэлбэрийг хэвийн байдалд оруулж, "Тулгар санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжлэх" гол сэдэвт сургалт, намын түүхийн сургалтыг идэвхтэй зохион байгуулна
● Намын Төв хорооны бодлого шийдвэрийг эрс баримтлан хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголын тухай чухал яриа, чухал заавар цохолборын үзэл санааг тууштай хэрэгжүүлнэ
2. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтыг төлөвлөсөн хугацаанд биелүүлжээ
● Өнөөгийн стандартын дагуу хөдөөд орон нутгийн ядуу амьдралтай ард түмнийг ядуурлаас ангижруулж, ядуу буурай хошуу, сумаар бүртгэгдсэн нутгууд бүгд ядуурлаас ангижирсан байна
● Бохирдлыг багасгах төслийн тус шатны ажлын хэсэг амжилтад хүрчээ
● Бүх салбарын томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэж чадсан байна
3. Экологийг тэргүүн тавьж, ногоон хөгжлийг эрхэмлэн, бүтцийн зохицуулалт хийж, чанар сайтай хөгжлийн шинэ арга замыг нээжээ
● Чанартай хөгжлийн төлөвлөлтийг ахиулах бодлогын системийг байгуулж, экологийн тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн удирдамжийг хэрэгжүүлжээ
● Нүүрстэй үл холбогдох аж ахуйн нэгжийн нэмэгдлийг дэмжиж, "Нүүрсээр голлосон" хөгжлийн байдлыг өөрчилжээ
● Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэлтийн нормыг 65 хувийг давуулжээ
● Шинжлэх ухаан техник мэргэжлийн оруулсан хувь нэмэр 55 хувиас давжээ
● Дэд бүтцийн бүтээн байгуулалтын үзүүлсэн тулгар хүчний баталгаа тасралтгүй нэмэгджээ
● Байнгын оршин суугчдын хот сууринчилсан хэмжээ 67 хувиас давжээ
● Чухал, гол болох салбарын шинэчлэлтийг тасралтгүй гүнзгийрүүлжээ
● Гадаадад нээлттэй ба бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхтэй үр дүнд хүрчээ
4. Байгаль орчин, экологийн хамгаалалтыг бүх талаар эрчимжүүлжээ
● Байгаль орчныг системтэй засаж, байгаль орчин, экологийг хамгаалах хууль дүрмийг системийг байгуулжээ
● “Гурван бүс гурван шугам”-ыг ялган тогтоох ажлыг бүх талаар биелүүлж, бүх орны хагасаас дээших улсын өмчлөлийн нутгийг экологийн хамгаалалтын бүсэнд хамруулжээ
● Ой шугуйн бүрхэц болон нутаг бэлчээрийн ерөнхийлсөн ургацын талбай нэмэгдэж, цөлжилтийн хэмжээ багасжээ
● Хатан голын бүс нутгийн экологийн хамгаалалт болон чанар сайтай хөгжлийг ахиулжээ
● “Хөлөн нуур, Улаанусхай нуур, Даагын нуур”-ыг ерөнхийлөн засах ажил идэвхтэй ахилтад хүрч, Цагааннуурын засалтын ажлыг бүх талаар эхлүүлжээ
5. Намын удирдлагыг баримталж, ард түмэн эрх мэдэж эзэн суух, хуулиар улсаа засахыг засхыг органикаар нэгтгэж, социализмын ардчилсан улс төрийн бүтээн байгуулалтыг гүнзгий ахиулжээ
●Ардын төлөөлөгчдийн их хурал болон түүний байнгын хороо нь эрх тушаалаа хууль ёсоор хэрэгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн Төрийн албан байгууллагууд чухал үйлдлээ гүйцэд бадруулжээ
● Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөгөөний зөвлөлдөх үйлдлийг бүрэн бадруулахыг дэмжиж, улс төрийн зөвлөгөөний ардчилал болон эв нэгдэлтэй харилцан холбоотой байх, арга ухаан гарган засагт туслах ба хамтын ойлголтыг нягтруулан хос чиглэлээр үйлчлэх тогтолцоог тасралтгүй бүрдүүлжээ
● Ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо ба намын бус хүмүүс зэргийн ажил тасралтгүй сайжирч, шашны харьцаа эрүүл бөгөөд эе нэгдэлтэй болж, их нэгдмэл фронтын ажлын зохицуулалтыг түргэтгэн байгуулав
● Нам засгийн албан байгуулаа ба ажил үйлсийн нэгжийн өөрчлөлтийг бүх талаар биелүүлэв
● Коммунист залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон түмний бүлгэмийн зохион байгуулалтын үйлдлийг цаашид бадруулжээ
● Бүх талаар хуулиар засахыг гүнзгий ахиулав
● Улс төр хууль цаазын ажилтныг цэгцлэн хүмүүжүүлэх ажил чухал үр дүнд хүрчээ
● Хууль засаглалтай засгийн газар ба хууль дүрэмтэй нийгмийн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлжээ
6. Бүх орны үндэстний ажлыг чангатган сайжруулав
● Үндэстний салбарын зөрчин болон асуудлыг идэвхтэй шийдвэрлэжээ
● Улсын түгээмэл хэрэглэгдэх үг хэл, үсэг бичиг, нэгдэлтэй сурах бичгийг бүх талаар хэрэгжүүлэхийг ахиулжээ
● Хятадын үндэстнүүдийн хамтын нэгдлийн ухамсрыг бат цогцлоох гол шугамын дагуу үндэстний ажлыг сайтар хийв
● Үндэстний ажлыг намаас бүх талаар удирдахыг чангатгав
● Үндэстний салбарын ажлыг эрсдэлээс хамгаалан сэргийлж ажиллав
● Үндэстний эв нэгдлийг бэхжүүлэн хөгжүүлэв
7. Суртал ухуулгын ажлыг сайн хийж, нэгдэн тэмцэх хамтын үзэл санааны суурийг үргэлжлэн бэхжүүлэв
● Үзэл ухамсрын хэв байдлыг эрчимжүүлэх суурингийн бүтээн байгуулалт болон удирдлагыг бүх талаар эрчимжүүлжээ
● Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлдлэгийн системийг бүрдүүлжээ
● Олон нийтийн соёлын үйлчилгээний систем ба орчин үеийн соёлын үйлсийн системийг тасралтгүй бүрдүүлж, урлагын шилдэг бүтээл ба шилдэг соёлын бүтээгдэхүүнийг бүтээжээ
● Улаанмөчирийн шилдэг уламжлалыг ихээр бадруулж, Улаанмөчирийн үйлсийн шинэ хөгжлийг биелүүлэв
8. Ард түмнээр гол болгох хэгжлийн үзэл санаг бат цогцлоож, ардын амьдралыг сайжруулах талаар сэтгэл тавин ажиллажээ
● Шинэ коронавирусаас урьдчлан сэргийлэх ажлыг бүх талаар сайжруулжээ
● Олон нийтийн үйлчилгээний үндсэн системийг тасралтгүй сайжруулжээ
● Энх тайван Өвөр Монголын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэв
● Хар бүлэгтнийг арилгах тусгай тэмцэл чухал үр дүнд хүрсэн бөгөөд тус ажлыг хэвийн байдалд оруулжээ
9. Намыг бүх талаар чанд засахыг түлхүү ахиулж, улс төрийн экологийг цэвэр байлгах ажил хүч тавин ажиллажээ
● Намын улс төрийн байгуулалтаар ерөнхийлөн удирдуулахыг баримталж, намын байгуулалтыг бүх талаар чангатгав
● Шинэ эрин үеийн намын зохион байгуулалтын шугамыг нарийн хянамгай хэрэгжүүлэв
● Авилгатай тэмцэх ажил урьд өмнө нь байгаагүй эрчимжижээ
● Нүүрсний салбарт хуулиас зөрчин ажилласан асуудлыг шийдвэрлэх талаар эрс хатуу ажиллажээ
● Системтэй, бүс нутгийн чанартай авилгалын асуудлыг тууштай ухан гаргажээ
● Олон түмний дэргэдэх авилга авч ялзран доройтох болон суртлын асуудлыг цэгцлэн засав
● Худалдаа эрхлэх орчин нөхцөл, улс төрийн экологийг цэвэршүүлэх ажлыг сайжруулжээ
● Авилга авахгүй, авилга авч болохгүй, авилга авах санаа ургаж болохгүй байхыг ахиулжээ
Хоёр. Ихрэх таван жилийн хөгжлийг зорилт
Өвөр Монгол даяараа цөхрөлгүй чармайн ажиллаж, “Хоёр халхавч”-ийг бат бэхжүүлж, “Хоёр суурин”-гийн чанарыг дээшлүүлж, “Нэг бэхлэлт”-ийн үйлдлийг бадруулж, экологийг тэргүүн байранд тавиж, ногоон хөгжлөөр удирдамж болгосон чанар сайтай хөгжлийг түлхүү ахиулна.
Эдийн засгийн чанар сайтай хөгжлийг нэн их амжилтад хүргэнэ
Экологи, байлгаль орчныг өндөр төвшинд хамгаалах ажлыг сайн үр дүнд хүргэнэ
Ард олны чанар сайтай амьдралыг цогцлоох ажлыг нэн их дэвшилттэй болгоно
Хилийн бүс дагуу үндэстний орны өндөр бүтэмжтэй засаглалыг улам их дэвшилд хүргэнэ





























































