
Төлөөлөгч Ли Фэнвэнь:
- Хөдөө тосгоны бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэж, хөдөө тосгоны байгаль орчныг сайжруулах түвшинг дээшлүүлэн, 00-ийн шинэчлэл, хөдөө тосгоны бохир ус цэвэрлэх, хог хаягдлыг цэвэрлэх туршилтын ажлыг сайн хийх хэрэгтэй гэж хэллээ.

Төлөөлөгч Фү Ланфан:
- Намын анхан шатны төлөөлөгчийн хувьд намын бүтээн байгуулалтын ажлын бодит байдалд тулгуурлан цаашид өөрийн үзэл бодол, байр сууриа тодорхой болгож, дээр дурдсан үр дүнтэй зохион байгуулалтын тогтолцоог анхаарч, анхан шатны байгууллагуудын үндэс суурийг бэхжүүлж, хөгжлийг дэмжин, намын гишүүд боловсон хүчнийг аж ахуй эрхлэх хариуцлага хүлээх сэтгэлгээг сайжруулна гэж хэлэв.

Төлөөлөгч Хао Жыгүо:
- Олон нийтийн аюулгүй байдлын байгууллагууд "хоёр халхавч"-ын үнэнч харуулуудын улс төрийн ухамсар, үүрэг хариуцлагыг авч, аюулгүй байдлыг баталгаажуулан, далд аюулаас урьдчилан сэргийлж, хяналт тавьж, хууль бус бүх төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, нийгмийн хамгааллын урьдчилан сэргийлэх, хяналтын тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхюм гэж хэлсэн байна.

Төлөөлөгч Ли Чүньянь:
- ӨМӨЗО-ы төв хот дагуу давуу тал, Шар мөрний эрэг дагуух байршил, аж үйлдвэрийн үндэс суурийн давуу тал, газар тариалан, мал аж ахуйд тохиромжтой давуу тал зэрэгт бүрэн найдаж, аж үйлдвэрийг бэхжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Экологийг барьж, ард түмний амьжиргаанд үр өгөөжөө өгч, тогтвортой байдлыг хадгалан, Тогтох шянийг Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай бүтээн байгуулалтын жишиг бүс болгон байгуулахад бүх хүчээ дайчилна гэж хэлэв.

Төлөөлөгч Цао Хун:
- Бид ӨМӨЗО-ны төв хотын мэргэжлийн дээд сургуулиудын намын төлөөлөгчийн хувьд Нам, улс орныхоо төлөө хүнээ сурган хүмүүжүүлэх ажлыг ямагт тууштай баримталж, хүмүүнийг ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх үндсэн зорилтыг биелүүлнэ. Эхлээд нэг алхам сурч, нэг түвшинд илүү гүнзгий суралцаж, ажлын санаа, арга хэмжээг шинэчилж, хүмүүсийн сэтгэлд нийцсэн амжилттай боловсролд хувь нэмрээ оруулаана гэж илэрхийлэв.
Гэрэл зургийг: МӨНХЦОЛ





























































