
ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаас баталсан тогтоолд соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай ойлголтыг нийгэм даяар нэмэгдүүлж, соёлын өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх ёстой гэж онцолсон.

Тяньжинь хотыг хүмүүс "Их голын тээж авчирсан хот" гэж нэрлэдэг. Да Юньхэ гол нь Тяньжинь хотыг бий болгож, соёлын үнэт өвийг үлдээсэн. Соёлын өв баялаг байх тусам хамгаалалт, залгамжлалд үзүүлэх дарамт нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд Тяньжинь хот хэд хэдэн бодлогын дэмжлэгтэйгээр Да Юньхэ голын соёлыг судлах, өвлүүлэх, сурталчлах талаар ихээхэн хүчин чармайлт гаргасан.

ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлаас баталсан тогтоолд Хятадын шилдэг уламжлалт соёл бол Хятадын үндэстний гайхамшигт давуу тал бөгөөд дэлхийн соёлын дунд бид тууштай байр сууриа олох үндэс суурь юм. Шинэ үеийн нөхцөлтэй уялдуулан өвлөгдөж, дэвших ёстой гэж дурдсан байна.





























































