Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн тухай тайлбар

“Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн тухай тайлбар

         ШИ ЖИНЬПИН:

     Төв хорооны Улс төрийн товчооны найдлагаар би “Намын 100 жилийн тэмцлийн чухал томамжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийг боловсруулахтай холбогдо байдлын тухай бүгд хуралд тайлбарлая.

Нэг. ХКН-ын XIX их хурлын төв хорооны VI бүгд хурлын хэлэлцэх сэдвийн тухай бодолхийлол

Манай нам түүхэн туршлагаа дүгнэхийг дээд хэмжээнд анхаарсаар ирсэн билээ. НөхөрМао Зэдүн Янь Аньд байх үед тэмдэглэхдээ:

- Хэрвээ намын түүх, намын түүхэн дэх явж өнгөрүүлсэн замаа тодорхой мэдэхгүй бол учир явдлаа сайн шийдвэрлэж чадахгүй” гэв. Японыг эсэргүүцэх дайны эцсийн ялалт байгуулах зангилаа үебуюу 1945 онд Намын VI их хурлын Төв Хорооны VII бүгд хурлаас "Түүхийн зарим асуудлын тухай шийдвэр"-ийг баталж, нам байгуулагдсаны дараа, ялангуяа ХКН-ын VI их хурлын төв хорооны IV бүгд хурлаас Зүнь-Игийн хурал хүртэлх намын түүх болон түүхэн туршлага сургамжийг дүгнэж, чухал том түүхийн хэд хэдэнасуудалд дүгнэлт хийсэн нь бүх нам, ялангуяа намын дээд шатны боловсон хүчин Хятадын хувьсгалын үндсэн асуудлаар нэгдсэн танилтад хүрч, бүх намын эв нэгдлийг нэмэгдүүлж, намын VII их хурлыг амжилттай хуралдуулахад хангалттай нөхцөл бүрэлдүүлэн өгч, Хятадын хувьсгалын хөгжлийг хүчтэй ахиулсан байна.

Өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе шатанд нөхөр Дэн Шяопин хэлэхдээ:

       - Түүхэд амжилт байгуулсан туршлага бол үнэт баялаг болно, буруу туршлага, ялагдалд хүрсэн туршлага болмөн үнэт баялаг болно. Ингэж чиглэл, бодлого боловсруулснаар бүх намын үзэл санааг нэгтгэж, шинэ эв нэгдэлд хүрч чадна. Ийм суурь бол хамгийн найдвартай байдаг гэв. 1981 онд, ХКН-ын XI их хурлын Төв Хорооны VI бүгд хурал "Улс байгуулагдсанаас хойш намын зарим түүхэн асуудлын тухайшийдвэр"-ийг баталж, шинэ Хятад улс байгуулагдахаас өмнөх намын түүхийг эргэцүүлэн, социалист хувьсгал болон бүтээн байгуулалтын түүхэн туршлагыг дүгнэж, зарим том чухал үйл явдал, чухал зүтгэлтнүүдийг үнэлж, ялангуяа нөхөр Мао Зэдүн болон Мао Зэдүнгийн үзэл санааг зөв үнэлж, "Зүүн"-ий болон барууны хоёр талын буруу үзэлтийг засаж, бүх намын үзэл санааг нэгтгэж, намын эв нэгдлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыгахиулахад ихээхэн нөлөөлсөн байна.

Одоо, анхны түүхэн шийдвэрийг баталснаас хойш 76 жил, хоёрдугаар түүхэн шийдвэрийг баталснаас хойш 40 жил өнгөрч байна. 40 жилийн турш, нам, улс орны үйлс ихээхэн хөгжиж, намын онол, практик ч ихээхэн хөгжсөн байна. Түүхэн шинэ гараанаас, өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйг харахад, намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлага, ялангуяа өөрчлөлтшинэчлэлтийн 40 гаруйжилд олсон чухалтом амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх нь объектив шаардлагатай төдийгүй субьектив нөхцөл бүрдсэн байдаг.

Намын төв хорооны үзэхээр, нам байгуулагдсаны 100 жилийн ойн чухал түүхэн мөчид нам, ард түмэн анхны 100 жилийн тэмцлийнзорилтыг амжилттай биелүүлж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоож, социализмынорчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн цогцлоох хоёрдугаар100 жилийн зорилтод хүрэх түүхэн чухал мөчид, намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх бол намын үзэл санаа, хүсэл зориг, үйл ажиллагааг цаашид нэгтгэн, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан шинэ эриний Хятадын онцлогтой социализмын шинэ агуу их ялалтыг байгуулахад том чухал бодит ач холбогдол болон алс холын түүхэн ач холбогдолтой юм.

Намын төв хорооноос, намын 100 жилийн тэмцлийн замнал сүр жавхлантай, урт бөгөөд өргөн цар хүрээтэй, судлах шаардлагатай олон асуудал байна гэж үзэж байна. Ер нь түүхийг дүгнэж, зүй тогтоолыг эзэмшиж, итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйд тэмүүлэх шаардлагын дагуу, намын туулж өнгөрүүлсэн яруу алдарт хүрсэн амжилтыг сайтар дүгнэж, намаас ард түмнийг эв нэгдэлтэй удирдан яруу алдартхүрсэнамжилтыг сайтар дүгнэж,нам хувьсгал, бүтээн байгуулалт,өөрчлөлтийг ахиулсан үнэ цэнэтэй туршлагыг сайтар дүгнэж,мөн ХКН-ын XVIII их хурлаас хойш нам, улс орны үйлсийг урагшлуулсан онол практикийг сайтар дүгнэх хэрэгтэй. Тодруулбал, нам ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн100 жилийн түүхэн замналыг сайтар судалж, ХКН-ын ялалтаас ялалтад хүрсэн агуу их түүхэн үйл явц, улс орон, үндэстний төлөө байгуулсан агуу их түүхэн гавьяаг иж бүрэн дүгнэх шаардлагатай юм. Нам марксизмын гол үндэслэлийг Хятадын тодорхой байдал, Хятадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулахыг баримталсан, марксизмыг Хятадчилахыг тасралтгүй ахиулсан 100 жилийн замналыг гүнзгий судалж, шинэ эриний намын шинэчилсэн онолыг гүнзгий эзэмших хэрэгтэй. Намаас намын эв нэгдлийг тасралтгүй хамгаалж, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг хамгаалсан 100 жилийн замналыг гүнзгий судалж, намын улс төрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх энэхүүмарксизмын улстөрийн намын ил тод онцлог болон улс төрийн давуу талыг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Нам Хятадын ард түмэнд аз жаргалыг авч ирэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг авч ирэх 100 жилийн түүхэн замналыг гүнзгий судалж, нам ард түмэнтэй үхэж амьдрахаа холбож, жаргал зовлонгоо хамтатгасан мах цусны харилцааг гүнзгий ойлгон, илүү сайнаар ард түмэнд аз жаргалыг авч ирэх, ард түмэнд түшиглэж түүхийн агуу үйлсийг бүтээх хэрэгтэй. Нам өөрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өөртөө хийх хувьсгалыг ахиулсан 100 жилийн түүхийг гүнзгий судалж, намыг иж бүрэн хатуу засах замаар үүрд замнахыг хатуу баримталж, нам шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг баримтланхөгжүүлэх түүхэн үйл явцад ямагт хүчтэйудирдах цөм болохыг батлах хэрэгтэй. Түүхийн хөгжлийн зүй тогтоол болон чиг хандлагыг гүнзгий судалж,шинэ эрин, шинэ аян замд нам, улс орны үйлсийн хөгжлийн түүхэн санаачилгыг ямагт эзэмшиж, тогтоосон тэмцлийнзорилтод хүрэхийн тулд зориг, хүч чадлаа нэмэгдүүлж, ирээдүй зүг урагшлах эрч хүч, урам зоригоо хөвчлөх хэрэгтэй гэж үзэж байна.

Намын төв хорооноос,намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд диалектик материализм болон түүхийн материализмын аргын онолыг баримталж, тодорхой түүхийн, объектив иж бүрэн, холбоотой хөгжлийн үзлээр намын түүхийг үзэх хэрэгтэй. Намын түүхийг зөвөөр харж, түүхийн агуу үзлийг бий болгон, намын түүхийн хөгжлийн гол сэдэв, үндсэн шижим, гол урсгалын мөн чанарыг зөв эзэмшиж, нам урагшлах замд тохиолдсон алдаа, нугаралд зөв хандаж, амжилтаас туршлага авч, алдаанаас сургамж авч, ялалтын замыг тасралтгүй нээх хэрэгтэй. Түүхийг үгүйсгэх үзлийг ил тод эсэргүүцэж, үзэл санааг чиглүүлэх болон онолын анализ хийхийг эрчимжүүлж, намын түүхийн зарим том чухал түүхэн асуудлын мадагтай танилт болон өрөөсгөл ойлголтыг тодорхой болгож, үндсэн шалтгааныг сайтар засах хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ удаагийн бүгд хурлын шийдвэрийг боловсруулах талаардараа хэдэн зүйлийг гол анхаарахыгнамын төв хорооноос тодорхой шаардсан байна.

Нэг. Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд голанхаарах. Манай нам хоёр удаа түүхэн шийдвэр боловсруулсан. Нам байгуулагдсанаас өөрчлөлт шинэчлэлт хийсний эхний үед, намын түүхэн дэх зөв, буруутай холбогдсон том асуудлуудыг энэ хоёр түүхэн шийдвэрээр үндсэндээ шийдвэрлэж чадсан. Тэдгээрийн үндсэн тодорхойлолт болон дүгнэлт өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш, намын ажилд багагүй бэрхшээл гарч байсан ч ерөнхийдөө нам, улс орны үйлсийн хөгжилнааштай, урагшлах чиг хандлага зөв, олсон амжилт дэлхий дахины анхаарлыг татав. Үүн дээр үндэслэн энэ удаагийн бүгд хурлын шийдвэр100 жилд олсон намын амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд төвлөрүүлж, бүх намын оюун ухаан, эв нэгдэл, итгэл, тэмцлийн зүргийг нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр. Хятадын онцлогтой социализм шинэ эринд гол анхаарлаа төвлөрүүлэх. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр шинэ эринд нам болон төрийн үйлс түүхт чанартай амжилтад хүрч, түүхт чанартай өөрчлөлт болон хуримтуулсан шинэ туршлагыг дүгнэх. Үүнд хамгийн гол анхаарах зүйл бол намын шинэ ардчилсан хувьсгал, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үе, намын XI их хурлын Төв Хорооны III бүгд хурлаас XI их хурлын Төв Хорооны VI бүгд хурал хүртэлх үеийн түүх,өмнөх хоёр түүхэн шийдвэрийг системтэй дүгнэжээ. Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үеийн амжилт, туршлагыг намын XI их хурлын төв хорооны III бүгд хурлын 20, 30 жилийн ойн арга хэмжээний үеэрнамын төв хороо нухацтай дүгнэж, биөөрчлөлт, шинэчлэлт хийсний 40 жилийн ойг тэмдэглэх хурал дээр илтгэл тавьж, мөн системтэй дүгнэв. Иймээс намын XVIII их хурлын өмнөх түүхэн үеийг энэ удаагийн бүгд хурлын шийдвэр угийн дүгнэсэн болон дүгнэлтийн сууринд тоймчлон хүүрнэв. Хятадын онцлогтой социализмын шинэ эринийг гол онцлох нь бүх нам итгэлээ цаашид нэмэгдүүлэх, манай одоо хийж байгаа ажилд анхаарлаа төвлөрүүлж, шинэ аян зам, шинэ эринд илүү эрч хүчтэй гарахад ашигтайбайх болно.

Гурав. Чухал үйл явдал, чухал хурал, чухал хүмүүсийг үнэлэхдээ намын төв хорооны одоогийн дүгнэлттэй уялдуулах ёстой. Намын XVIII их хурлаас өмнөх намын түүхийн чухал үйл явдал, чухал хурал, чухал хүмүүсийн талаар өмнөх хоёр түүхэн шийдвэр, намын цуврал чухал сурвалж бичигтдэлгэрэнгүй тодорхойлж, буурьтай дүгнэлт хийсэн байна. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр эдгээр үндсэн тодорхойлолт, дүгнэлтийг баримтлав. ХКН-ын XVIII их хурлаас хойш, би ХКН байгуулагдсаны 95 жилийн ой, Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурал, ялангуяа ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх зэрэг чухал хуралд, намын түүхэд дүгнэлт, тодорхойлолт хийсэн нь намын төв хороо намын 100 жилийн тэмцлийн тухай шинэ танилтыг илэрхийлсэн юм. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр эдгээр шинэ танилтыг илэрхийлсэн байна.

Хоёр. Шийдвэрийн эхийг боловсруулсан явц

Энэ оны 03-р сард, төв хорооны улс төрийн товчоо, ХКН-ын XIX их хурлын төв хорооны VI бүгд хурлаар намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг голсудалж, иж бүрэн дүгнэхэд гол анхаарах тухай шийдвэр гарган, баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулж, би өөрөө ажлынхэсгийн дарга болж, нөхөрВан Хүнин, Жао Лэжи нар дэд дарга болж, нам, төрийн холбогдох удирдах нөхөд, холбогдох төвийн болон орон нутгийн хариуцлагатан нөхөд оролцон, улс төрийн товчооны байнгын хорооны удирдлага нар баримт бичигболовсруулах ажлыг хариуцав.

Намын төв хороо 04-р сарын 01-ний өдөр "НамынXIX их хурлын төв хорооны VI бүгд хурал намын том чухал амжилт болон түүхэн туршлагыг гол судлан, иж бүрэн дүгнэх талаар санал авах тухай мэдэгдэл"гаргаж, намын дотоод, гадаадын зохих хүрээнд санал авсан байна.

Авсан саналаасүзэхэд, олон газар нутаг, байгууллага, талынханнамын төв хороон шийдвэрээрнамынXIX их хурлын төв хорооны VI бүгд хурлаас, намын 100 жилийн тэмцлийн амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх болтүүх, стратегийн чанартайчухал шийдвэр, тэр нь намын анхны зорилт, үүрэг хариуцлагыг бат тогтоож, амьжирлын хүчинг үүрд хадгалах хатуу хүсэл зориг, тууштай байдлыг бүрэн илэрхийлж, нам түүхэн хөгжлийн зүй тогтоолыг гүнзгий ухамсарлаж, нам төрийн үйлсийн хөгжлийн түүхэн санаачилга, үүрэг хариуцлагыг ямагт үүрэглэж, өнөөдөрт түшиглэн ирээдүйг анхаарч, түүхэн туршлагыг дүгнэн, хэрэглэж, өндөрт зогсон, алсыг харсан болохыг гүйцэд харуулж байна гэж санал нэгтэй үзэв.  Энэхүү бүгд хурлаас намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлагыг гол дүгнэж, мөн шийдвэрээр судлан шийдвэрлэх чухал том асуудлын талаар олон сайхан санал, санаачлага дурдсан болохыг санал нэгтэй сайшаав.

Олон газар нутаг, байгууллага, талынхны санал нэгтэй үзэхээр, 100 жилийн турш, нам ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн бүх түүхэн үе шатанд үргэлжлэн тэмцэж, Хятад үндэстнүүдийн хөгжлийн түүх, дэлхийн социализмын хөгжлийн түүх, хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн түүхэнд гэрэлтсэн гайхамшгийг бүтээж, шинэ үеэс хойш Хятадын үндэстнүүдийн түүхэн үйл явцыг эргэлт буцалтгүй өөрчилж, дэлхийн социализмын түүхэн хөгжлийн гайхамшигт хуудсыгамьдлагаар бичин, марксизмын шинэ хүрээг амжилттай нээж, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд балрашгүй гавьяаг байгуулж, хүн төрөлхтөний дэвшлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Энэхүү агууих аян замд нам болон ард түмэн туйлын баялаг, үнэ цэнэтэй түүхэн туршлага хуримтлуулсан юм. Эдгээрийг системтэй дүгнэх нь зүйтэй. Олон газар нутаг, байгууллага, талынхны санаачилгаар, энэ удаагийн бүгд хурлаас намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэсэн сууринд, шинэ эриний нам, төрийн үйлст олсон түүхт чанартай амжилт, гарсан түүхт чанартай өөрчлөлт болон шинэ туршлагыг гол дүгнэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Намын төв хорооны зохицуулалтын дагуу баримт бичиг боловсруулах ажлын хэсэг намын түүхэн чухал сурвалж бичгүүдийг нухацтай судалж, бүх газар нутаг, байгууллага, талынхны санал санаачилгыг хангалттай шингээн авч, том асуудлыг гүнзгий судалж, шийдвэрийг эхийг боловсруулах ажлыг  хичээн өрнүүлсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1465
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7