
ХКН-ын Төв Хороо Жүн Наньхайд 12-р сарын 02-нд уулзалт зохион байгуулж, ардчилсан намуудын төв хороод энэ оны эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны эдийн засгийн ажлын талаар Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга нар, намын харьяалалгүй иргэдийн төлөөллийн саналыг сонсов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал илтгэл тавьж, ХКН-ын XIX их хурлын 6-р бүгд хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэв.
Ши Жиньпин гурван хүсэл дэвшүүлэв.
Нэг. ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурлын үзэл санааг гүн гүнзгий судалж, ойлгож, ХКН-ын төв хорооны үйл ажиллагаатай үргэлж тууштай байж, нягт холбоотой байхыг хүсэж байна.
Хоёр. ХКН-ын Төв Хорооны дотоод болон олон улсын эдийн засгийн байдлын талаарх шинжлэх ухааны дүгнэлтэд хүн бүр өөрийн бодол санаа, ойлголтоо нэгтгэж, ХКН-ын Төв Хорооны ажилд анхаарлаа төвлөрүүлж, гишүүд, удирдах ажилтнуудын ажиллах урам зоригийг бүрэн идэвхжүүлж, дижитал эдийн засаг зэрэг асуудалд гүнзгийрүүлсэн судалгаа явуулж, идэвхтэй зөвлөгөө, санал гаргаж, ардчилсан хяналтыг бэхжүүлж, бодлогын хэрэгжилтийг дэмжих.
Гурав. Гишүүд, иргэдийн үзэл суртлын чиг хандлагыг цаг алдалгүй ойлгож, зорилтот бодлогын тайлбар, үзэл суртлын удирдамжийг хэрэгжүүлэхэд санаачилга гаргана гэдэгт найдаж байна.





























































