Намын XIX Төв Хорооны VI бүгд хурлаар намын зуун жилийн тэмцлийн гол ололт амжилт, түүхэн туршлагыг цогцоор нь дүгнэж, бид өнгөрсөн хугацаанд яагаад амжилтад хүрч чадсан, цаашид хэрхэн амжилтад хүрэх вэ гэдгийг гүн гүнзгий ойлгуулсан. Цаашид бүх намын үзэл санаа, хүсэл зориг, үйл ажиллагааг нэгтгэн, эв нэгдлийг ахиулан, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтад хүрэхэд асар их практик ач холбогдолтой юм.
11-р сарын 22-ноос 12-р сарын 03-ны хооронд ХКН-ын XIX Төв Хорооны VI бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх төвийн суртал ухуулгын гишүүд бүс нутгууд, холбогдох систем, хэлтэст очиж, ард түмний зүрх сэтгэлд нэвтэрсэн хурлын үзэл санааг танилцуулах цуврал арга хэмжээ зохион байгуулав. Төв суртал ухуулгын баг өнгөрсөн өдрүүдэд орон нутаг, холбогдох систем, хэлтэст 44 удаа илтгэл тавьж, олон төрлийн хэлбэрээр 30 гаруй интерактив солилцооны үйл ажиллагаа зохион байгуулж, 30 гаруй мянган хүнийг хамруулсан байна. ТВ шууд нэвтрүүлэг, интернет нэвтрүүлэг зэрэг сувгуудаар дамжуулан 15 сая гаруй хүн сонссон байна.





























































