”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн тухай тайлбар

“Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн тухай тайлбар

 

Төв хорооны Улс төрийн товчооны найдлагаар би “Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн боловсруулахтай холбогдолтой байдлын тухай бүгд хуралд тайлбарлая.

Нэг. ХКН-ын XIX их хурлын төв хорооны VI бүгд хурлын хэлэлцэх сэдвийн тухай бодол

Манай нам түүхэн туршлагаа дүгнэхийг дээд хэмжээнд анхаарсаар ирсэн билээ. НөхөрМао Зэдүн Янь Аньд байх үед тэмдэглэхдээ:

- Хэрвээ намын түүх, намын түүхэн дэх явж өнгөрүүлсэн замаа тодорхой мэдэхгүй бол учир явдлаа сайн шийдвэрлэж чадахгүй” гэв. Японыг эсэргүүцэх дайны эцсийн ялалт байгуулах зангилаа үе буюу 1945 онд Намын VI их хурлын Төв Хорооны VII бүгд хурлаас "Түүхийн зарим асуудлын тухай шийдвэр"-ийг баталж, нам байгуулагдсаны дараа, ялангуяа ХКН-ын VI их хурлын төв хорооны IV бүгд хурлаас Зүнь-Игийн хурал хүртэлх намын түүх болон түүхэн туршлага сургамжийг дүгнэж, чухал том түүхийн хэд хэдэн асуудалд дүгнэлт хийсэн нь бүх нам, ялангуяа намын дээд шатны боловсон хүчин Хятадын хувьсгалын үндсэн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, бүх намын эв нэгдлийг нэмэгдүүлж, намын VII их хурлыг амжилттай хуралдуулахад хангалттай нөхцөл бүрэлдүүлэн өгч, Хятадын хувьсгалын хөгжлийг хүчтэй ахиулсан байна.

Өөрчлөлт шинэчлэлтийн шинэ үе шатанд нөхөр Дэн Шяопин хэлэхдээ:

       - Түүхэд амжилт байгуулсан туршлага бол үнэт баялаг болно, буруу туршлага, ялагдалд хүрсэн туршлага бол мөн үнэт баялаг болно. Ингэж чиглэл, бодлого боловсруулснаар бүх намын үзэл санааг нэгтгэж, шинэ эв нэгдэлд хүрч чадна. Ийм суурь бол хамгийн найдвартай байдаг гэв. 1981 онд, ХКН-ын XI их хурлын Төв Хорооны VI бүгд хурал "Улс байгуулагдсанаас хойш намын зарим түүхэн асуудлын тухай шийдвэр"-ийг баталж, шинэ Хятад улс байгуулагдахаас өмнөх намын түүхийг эргэцүүлэн, социалист хувьсгал болон бүтээн байгуулалтын түүхэн туршлагыг дүгнэж, зарим том чухал үйл явдал, чухал зүтгэлтнүүдийг үнэлж, ялангуяа нөхөр Мао Зэдүн болон Мао Зэдүнгийн үзэл санааг зөв үнэлж, "Зүүн"-ий болон барууны хоёр талын буруу ойлголтыг засаж, бүх намын үзэл санааг нэгтгэж, намын эв нэгдлийг ахиулж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулахад ихээхэн нөлөөлсөн байна.

Одоо, анхны түүхэн шийдвэрийг баталснаас хойш 76 жил, хоёрдугаар түүхэн шийдвэрийг баталснаас хойш 40 жил өнгөрч байна. 40 жилийн турш, нам, улс орны үйлс ихээхэн хөгжиж, намын онол, практик ч ихээхэн хөгжсөн байна. Түүхэн шинэ гараанаас, өнгөрснийг эргэцүүлж, ирээдүйг харахад, намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлага, ялангуяа өөрчлөлт шинэчлэлтийн 40 гаруй жилд олсон чухал том амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх нь объектив шаардлагатай төдийгүй субъектив нөхцөл бүрдсэн байдаг.

Намын төв хорооны үзэхээр, нам байгуулагдсаны 100 жилийн ойн чухал түүхэн мөчид нам, ард түмэн анхны 100 жилийн тэмцлийн зорилтыг амжилттай биелүүлж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлоож, социализмын орчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн цогцлоох хоёрдугаар100 жилийн зорилтод хүрэх түүхэн чухал мөчид, намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх бол намын үзэл санаа, хүсэл зориг, үйл ажиллагааг цаашид нэгтгэн, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан шинэ эриний Хятадын онцлогтой социализмын шинэ агуу их ялалтыг байгуулахад том чухал бодит ач холбогдол болон алс холын түүхэн ач холбогдолтой юм.

Намын төв хорооноос, намын 100 жилийн тэмцлийн замнал сүр жавхлантай, урт бөгөөд өргөн цар хүрээтэй, судлах шаардлагатай олон асуудал байна гэж үзэж байна. Ер нь түүхийг дүгнэж, зүй тогтоолыг эзэмшиж, итгэлийг нэмэгдүүлж, ирээдүйд тэмүүлэх шаардлагын дагуу, намын туулж өнгөрүүлсэн яруу алдарт хүрсэн амжилтыг сайтар дүгнэж, намаас ард түмнийг эв нэгдэлтэй удирдан яруу алдартхүрсэнамжилтыг сайтар дүгнэж,нам хувьсгал, бүтээн байгуулалт,өөрчлөлтийг ахиулсан үнэ цэнэтэй туршлагыг сайтар дүгнэж,мөн ХКН-ын XVIII их хурлаас хойш нам, улс орны үйлсийг урагшлуулсан онол практикийг сайтар дүгнэх хэрэгтэй. Тодруулбал, нам ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийсэн100 жилийн түүхэн замналыг сайтар судалж, ХКН-ын ялалтаас ялалтад хүрсэн агуу их түүхэн үйл явц, улс орон, үндэстний төлөө байгуулсан агуу их түүхэн гавьяаг иж бүрэн дүгнэх шаардлагатай юм. Нам марксизмын гол үндэслэлийг Хятадын тодорхой байдал, Хятадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулахыг баримталсан, марксизмыг Хятадчилахыг тасралтгүй ахиулсан 100 жилийн замналыг гүнзгий судалж, шинэ эриний намын шинэчилсэн онолыг гүнзгий эзэмших хэрэгтэй. Намаас намын эв нэгдлийг тасралтгүй хамгаалж, намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг хамгаалсан 100 жилийн замналыг гүнзгий судалж, намын улс төрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх энэхүү марксизмын улс төрийн намын ил тод онцлог болон улс төрийн давуу талыг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Нам Хятадын ард түмэнд аз жаргалыг авч ирэх, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг авч ирэх 100 жилийн түүхэн замналыг гүнзгий судалж, нам ард түмэнтэй үхэж амьдрахаа холбож, жаргал зовлонгоо хамтатгасан мах цусны харилцааг гүнзгий ойлгон, илүү сайнаар ард түмэнд аз жаргалыг авч ирэх, ард түмэнд түшиглэж түүхийн агуу үйлсийг бүтээх хэрэгтэй. Нам өөрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өөртөө хийх хувьсгалыг ахиулсан 100 жилийн түүхийг гүнзгий судалж, намыг иж бүрэн хатуу засах замаар үүрд замнахыг хатуу баримталж, нам шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх түүхэн үйл явцад ямагт хүчтэй удирдах цөм болохыг батлах хэрэгтэй. Түүхийн хөгжлийн зүй тогтоол болон чиг хандлагыг гүнзгий судалж,шинэ эрин, шинэ аян замд нам, улс орны үйлсийн хөгжлийн түүхэн санаачилгыг ямагт эзэмшиж, тогтоосон тэмцлийн зорилтод хүрэхийн тулд зориг, хүч чадлаа нэмэгдүүлж, ирээдүй зүг урагшлах эрч хүч, урам зоригоо хөвчлөх хэрэгтэй гэж үзэж байна.

Намын төв хорооноос,намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд диалектик материализм болон түүхийн материализмын аргын онолыг баримталж, тодорхой түүхийн, объектив иж бүрэн, холбоотой хөгжлийн үзлээр намын түүхийг үзэх хэрэгтэй. Намын түүхийг зөвөөр харж, түүхийн агуу үзлийг бий болгон, намын түүхийн хөгжлийн гол сэдэв, үндсэн шижим, гол урсгалын мөн чанарыг зөв эзэмшиж, нам урагшлах замд тохиолдсон алдаа, нугаралд зөв хандаж, амжилтаас туршлага авч, алдаанаас сургамж авч, ялалтын замыг тасралтгүй нээх хэрэгтэй. Түүхийг үгүйсгэх үзлийг ил тод эсэргүүцэж, үзэл санааг чиглүүлэх болон онолын анализ хийхийг эрчимжүүлж, намын түүхийн зарим том чухал түүхэн асуудлын мадагтай ойлголт болон өрөөсгөл ойлголтыг тодорхой болгож, үндсэн шалтгааныг сайтар засах хэрэгтэй гэж үзэж байна.

Энэ удаагийн бүгд хурлын шийдвэрийг боловсруулах талаар дараа хэдэн зүйлийг гол анхаарахыг намын төв хорооноос тодорхой шаардсан байна.

Нэг. Намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд гол анхаарах. Манай нам хоёр удаа түүхэн шийдвэр боловсруулсан. Нам байгуулагдсанаас өөрчлөлт шинэчлэлт хийсний эхний үед, намын түүхэн дэх зөв, буруутай холбогдсон том асуудлуудыг энэ хоёр түүхэн шийдвэрээр үндсэндээ шийдвэрлэж чадсан. Тэдгээрийн үндсэн тодорхойлолт болон дүгнэлт өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш, намын ажилд багагүй бэрхшээл гарч байсан ч ерөнхийдөө нам, улс орны үйлсийн хөгжил нааштай, урагшлах чиг хандлага зөв, олсон амжилт дэлхий дахины анхаарлыг татав. Үүн дээр үндэслэн энэ удаагийн бүгд хурлын шийдвэр100 жилд олсон намын амжилт болон түүхэн туршлагыг дүгнэхэд төвлөрүүлж, бүх намын оюун ухаан, эв нэгдэл, итгэл, тэмцлийг нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр. Хятадын онцлогтой социализм шинэ эринд гол анхаарлаа төвлөрүүлэх. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр шинэ эринд нам болон төрийн үйлс түүхт чанартай амжилтад хүрч, түүхт чанартай өөрчлөлт болон хуримтлуулсан шинэ туршлагыг дүгнэх. Үүнд хамгийн гол анхаарах зүйл бол намын шинэ ардчилсан хувьсгал, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үе, намын XI их хурлын Төв Хорооны III бүгд хурлаас XI их хурлын Төв Хорооны VI бүгд хурал хүртэлх үеийн түүх,өмнөх хоёр түүхэн шийдвэрийг системтэй дүгнэжээ. Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ үеийн амжилт, туршлагыг намын XI их хурлын төв хорооны III бүгд хурлын 20, 30 жилийн ойн арга хэмжээний үеэр намын төв хороо нухацтай дүгнэж, биөөрчлөлт, шинэчлэлт хийсний 40 жилийн ойг тэмдэглэх хурал дээр илтгэл тавьж, мөн системтэй дүгнэв. Иймээс намын XVIII их хурлын өмнөх түүхэн үеийг энэ удаагийн бүгд хурлын шийдвэр угийн дүгнэсэн болон дүгнэлтийн сууринд тоймчлон хүүрнэв. Хятадын онцлогтой социализмын шинэ эринийг гол онцлох нь бүх нам итгэлээ цаашид нэмэгдүүлэх, манай одоо хийж байгаа ажилд анхаарлаа төвлөрүүлж, шинэ аян зам, шинэ эринд илүү эрч хүчтэй гарахад ашигтай байх болно.

Гурав. Чухал үйл явдал, чухал хурал, чухал хүмүүсийг үнэлэхдээ намын төв хорооны одоогийн дүгнэлттэй уялдуулах ёстой. Намын XVIII их хурлаас өмнөх намын түүхийн чухал үйл явдал, чухал хурал, чухал хүмүүсийн талаар өмнөх хоёр түүхэн шийдвэр, намын цуврал чухал сурвалж бичигт дэлгэрэнгүй тодорхойлж, буурьтай дүгнэлт хийсэн байна. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр эдгээр үндсэн тодорхойлолт, дүгнэлтийг баримтлав. ХКН-ын XVIII их хурлаас хойш, би ХКН байгуулагдсаны 95 жилийн ой, Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 90 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурал, ялангуяа ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх зэрэг чухал хуралд, намын түүхэд дүгнэлт, тодорхойлолт хийсэн нь намын төв хороо намын 100 жилийн тэмцлийн тухай шинэ ойлголтыг илэрхийлсэн юм. Энэ удаагийн бүгд хурлын шийдвэр эдгээр шинэ ойлголтыг илэрхийлсэн байна.

Хоёр. Шийдвэрийн эхийг боловсруулсан явц

Энэ оны 03-р сард, төв хорооны улс төрийн товчоо, ХКН-ын XIX их хурлын төв хорооны VI бүгд хурлаар намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг гол судалж, иж бүрэн дүгнэхэд гол анхаарах тухай шийдвэр гарган, баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулж, би өөрөө ажлын хэсгийн дарга болж, нөхөр Ван Хүнин, Жао Лэжи нар дэд дарга болж, нам, төрийн холбогдох удирдах нөхөд, холбогдох төвийн болон орон нутгийн хариуцлагатан нөхөд оролцон, улс төрийн товчооны байнгын хорооны удирдлага нар баримт бичиг боловсруулах ажлыг хариуцав.

Намын төв хороо 04-р сарын 01-ний өдөр "НамынXIX их хурлын төв хорооны VI бүгд хурал намын том чухал амжилт болон түүхэн туршлагыг гол судлан, иж бүрэн дүгнэх талаар санал авах тухай мэдэгдэл"гаргаж, намын дотоод, гадаадын зохих хүрээнд санал авсан байна.

Авсан саналаас үзэхэд, олон газар нутаг, байгууллага, талынхан намын төв хороон шийдвэрээрнамынXIX их хурлын төв хорооны VI бүгд хурлаас, намын 100 жилийн тэмцлийн амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэх бол түүх, стратегийн чанартай чухал шийдвэр, тэр нь намын анхны зорилт, үүрэг хариуцлагыг бат тогтоож, амьжирлын хүчинг үүрд хадгалах хатуу хүсэл зориг, тууштай байдлыг бүрэн илэрхийлж, нам түүхэн хөгжлийн зүй тогтоолыг гүнзгий ухамсарлаж, нам төрийн үйлсийн хөгжлийн түүхэн санаачилга, үүрэг хариуцлагыг ямагт үүрэглэж, өнөөдөрт түшиглэн ирээдүйг анхаарч, түүхэн туршлагыг дүгнэн, хэрэглэж, өндөрт зогсон, алсыг харсан болохыг гүйцэд харуулж байна гэж санал нэгтэй үзэв.  Энэхүү бүгд хурлаас намын 100 жилийн тэмцлийн том чухал амжилт болон түүхэн туршлагыг гол дүгнэж, мөн шийдвэрээр судлан шийдвэрлэх чухал том асуудлын талаар олон сайхан санал, санаачилга дурдсан болохыг санал нэгтэй сайшаав.

Олон газар нутаг, байгууллага, талынхны санал нэгтэй үзэхээр, 100 жилийн турш, нам ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн бүх түүхэн үе шатанд үргэлжлэн тэмцэж, Хятад үндэстнүүдийн хөгжлийн түүх, дэлхийн социализмын хөгжлийн түүх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн түүхэнд гэрэлтсэн гайхамшгийг бүтээж, шинэ үеэс хойш Хятадын үндэстнүүдийн түүхэн үйл явцыг эргэлт буцалтгүй өөрчилж, дэлхийн социализмын түүхэн хөгжлийн гайхамшигт хуудсыгамьдлагаар бичин, марксизмын шинэ хүрээг амжилттай нээж, Хятад үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд балрашгүй гавьяаг байгуулж, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан байна. Энэхүү агууих аян замд нам болон ард түмэн туйлын баялаг, үнэ цэнэтэй түүхэн туршлага хуримтлуулсан юм. Эдгээрийг системтэй дүгнэх нь зүйтэй. Олон газар нутаг, байгууллага, талынхны санаачилгаар, энэ удаагийн бүгд хурлаас намын 100 жилийн тэмцлийн чухал том амжилт болон түүхэн туршлагыг иж бүрэн дүгнэсэн сууринд, шинэ эриний нам, төрийн үйлст олсон түүхт чанартай амжилт, гарсан түүхт чанартай өөрчлөлт болон шинэ туршлагыг гол дүгнэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Намын төв хорооны зохицуулалтын дагуу баримт бичиг боловсруулах ажлын хэсэг намын түүхэн чухал сурвалж бичгүүдийг нухацтай судалж, бүх газар нутаг, байгууллага, талынхны санал санаачилгыг хангалттай шингээн авч, том асуудлыг гүнзгий судалж, шийдвэрийг эхийг боловсруулах ажлыг  хичээн өрнүүлсэн байна.

09-р сарын 06-ны өдөр, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлын тогтоолын дагуу, шийдвэрийн санал хураах эхийг намын дотоодын зохих хүрээнд тараан санал хурааж, үүнднамын дотоодын зарим ахмад нөхдөөс санал авч, мөн бүх ардчилсан намуудын төв хороодын удирдлагууд, бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбооны хариуцлагатан, нам бус хүмүүсийн төлөөллийн  саналыг тусгайлан сонсов.

Авсан саналын байдлаас үзэхэд, бүх газар нутаг, байгууллага, талынхан шийдвэрийн санал хураах эхийг гүйцэд нотолж, шийдвэрийн эхийн бүтэц болон гол агуулгыг санал нэгтэй сайшаав. Шийдвэрийн эхийн хамгийн ил тод онцлог бол үнэнээс зөвийг хайж, түүхийг хүндэтгэж, ХКН-ын 100 жилийн тэмцлийн анхны зорилт үүрэг хариуцлагыг тусгаж, түүхийн бодит байдалтай нийцэж байна гэж санал нэгтэй үзэв; Шийдвэрийн эх чухал их үйл явдал, чухал хурал, чухал хүмүүсийн тухай тодорхойлолт болон үнэлэлт нь ХКН-ын түүхэн сурвалж бичигт нэгэнт байгаа тодорхойлолт болон дүгнэлттэй уялдаж, ХКН-ын түүхийн тухай ХКН-ын XVIII их хурлаас хойш намын төв хорооны шинэ ойлголтыг харуулсан байна. Шийдвэрийн эхийн дүгнэж хураангуйлсан “ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн ач холбогдол” нь ХКН-ын Хятад орон, хүн төрөлхтөнд оруулсан түүхт чанартай хувь нэмрийг бүх талаар, гүнзгий, системтэй тусгав; Дүгнэн хураангуйлсан “ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн туршлага” нь түүх, одоо, ирээдүйг холбож, чухал их түүхт ач холбогдол болон ахуйг чиглүүлэх ач холбогдолтой юм гэж санал нэгтэй үзэв.

Бүх газар нутаг, байгууллага, талынхан, шийдвэрийн эх бол шинэ эриний Хятадын коммунистуудын анхны зорилт үүрэг хариуцлагаа бат тогтоох, Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх улс төрийн тунхаг, түүхээр толь болгох, ирээдүйг нээх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх үйл ажиллагааны чиглүүлэгч болно, ХКН-ын өмнө хоёр түүхэн шийдвэртэй уялдаатай төдийгүй цаг үетэй мөр зэрэгцэн урагшилсан шийдвэр болсон болохоор бүх намыг шинэ эрин, шинэ аян замд нэн их яруу алдрыг бүтээхийг урамшуулах нь дамжиггүй гэж санал нэгтэй үзэв.

Санал авах явцад бүх газар орон,байгууллага, талынхан маш олон сайн санал санаачилга дурдав. Баримт бичиг боловсруулах ажлын хэсэг эдгээр санал, санаачилгыг нэг бүрчлэн судалж, аль болох шингээж авсан байна. Удаа дараа нухацтай судалсны дүнд, шийдвэрийн эхт 547 засвар оруулж, бүх газар орон, байгууллага, талынхны санал, санаачилгыг гүйцэд тусгав.

Шийдвэрийн эхийг боловсруулах явцад, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо 3 удаа хуралдаж, төв хорооны улс төрийн товчоо 2 удаа хуралдаж, авч хэлэлцсэний дүнд энэ удаагийн бүгд хуралд өргөн барьж хэлэлцүүлэх шийдвэрийн эхийг төлөвшүүлэв.

Гурав. Шийдвэрийн эхийн үндсэн хүрээ болон гол агуулга

Шийдвэрийн эх нь оршил, төгсгөлийн үгээс гадна, нийт 7 хэсэгтэй.

Нэгдүгээр хэсэг. “Шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг тэмцэн олсон нь”. Энэ үед ХКН-ын өмнө тулгамдаж буй гол үүрэг бол, империализм, феодализм, хүнд сурталт капитализмыг эсэргүүцэн, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд язгуур үндсэн нийгмийн нөхцөлийг бүрэлдүүлэхийн төлөөний тэмцлийг тодорхойлов. ХКН-ын байгуулагдсан түүхэн нөхцөл байдалд анализ хийж, нам ард түмнийг удирдан ХКН байгуулагдсан эхний үе болон их хувьсгалын үе, газар шорооны хувьсгалт дайны үе, Японыг эсэргүүцэх дайны үе, Чөлөөлөх дайны үед хувьсгалт тэмцэл хийсэн түүхэн ахиц болон бүтээсэн агуу их амжилт, мөн Мао Зэдүнгийн үзэл санааг үүсгэн үндэслэж,намын бүтээн байгуулалтын агуу их төслийн чухал том амжилтыг хэрэгжүүлж, ахиулсан үйл явдлыг дүгнэв. БНХАУ-ыг байгуулж, үндэстний тусгаар тогтнолыг олж, ард түмнийг чөлөөлж, Хятадын олон мянган жил үргэлжилсэн феодалын дарангуйллын улс төрөөс ардын ардчиллын агуу их үсрэлтийг биелүүлэв; ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг эрс хатуужилтай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын ард түмэн энэ мөчөөрхөл дээрээ босон зогсов, Хятадын үндэстнүүддээрэлхийлүүлж доромжлуулсан эрин үе эргэлт буцалтгүй дуусаж, Хятад орны хөгжил эндээс эхлэн шинэ эрин үеийг нээснийг тунхагласныг тодорхойлов.

Хоёрдугаар хэсэг. "Социалист хувьсгалыг биелүүлсэн болон социалист бүтээн байгуулалтыг ахиулсан нь". Энэ үед ХКН-ын өмнө тулгамдсан гол үүрэг бол шинэ ардчиллаас социализмд шилжих шилжилтийг биелүүлж, социалист хувьсгал хийж, социализмын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд язгуур үндсэн улс төрийн урьтал нөхцөл болон байгууллын суурийг тавьж өгөх явдлыг тодорхойлов. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа ХКН ард түмнийг удирдан цуврал хүнд сорилтыг ялан давж, шинээр мэндэлсэн төрийн эрхийг бэхжүүлэн, социализмын өөрчлөлтийг амжилттай биелүүлж, социализмын байгууллыг байгуулан, иж бүрэн, өргөн цар хүрээтэй социализмын бүтээн байгуулалтыг өрнүүлж, гадаад харилцааны ажлын шинэ нөхцөл байдлыг нээсэн түүхэн ахиц болон бүтээсэн агуу их амжилтыг дүгнэв. Намын төрийн эрх барих намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг хичээсэн хүчин чармайлт болон хуримтлуулсан анх алхмын туршлагыг дүгнэж,энэ үеийн намын олсон өвөрмөц бүтээлч чанартай онолын бүтээлийг тодорхойлон өгүүлсний суурин дээр Мао Зэдүнгийн үзэл санаанд шинжлэх ухааны үнэлэлт хийв. Энэ үед ХКН-аас ард түмнийг удирдан агуу их амжилтад хүрч, ядуу хоосон, хүн ам олонтой дорно дахины том улсыг социализмын нийгэмд том алхмаар оруулан агуу их үсрэлтийг биелүүлэв; ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг хатуужилтай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын ард түмэн хуучин ертөнцийг эвдэж чадах төдийгүй шинэ ертөнцийг бүтээн байгуулахад ч гарамгай, зөвхөн социализм Хятад орныг аварч чадна, зөвхөн социализм Хятад орныг хөгжүүлж чадна гэдгийг зарласныг цохон тэмдэглэв.

Гуравдугаар хэсэг. “Өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалт хийсэн нь”. Энэ үеийн ХКН-д тулгамдсан гол үүрэг бол Хятад оронд социализмыг бүтээн байгуулах зөв замыг үргэлжлэн хайж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчинг чөлөөлөн хөгжүүлж, ард түмнийг ядуурлаас ангижруулан аль болох түргэн баяжуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд шинэ амьжирлын хүчин бялхсан тогтолцооны баталгаа болон хурдтай хөгжих материаллаг нөхцөлөөр хангахыг тодорхойлов. ХКН-ын XI их хурлын төв хорооны III бүгд хурлын түүхэн ач холбогдлыг цохон тэмдэглэж, нөхөр Дэн Шяопингээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд, нөхөр Жян Зэминиэртөлөөлүүлсэн Хятадын коммунистууд, нөхөр Хү Жиньтаогоор төлөөлүүлсэн Хятадын коммунистуудын оруулсан түүхэн хувь нэмрийг дүгнэж, намаас самуурлыг засан зүгшрүүлэх ажлыг иж бүрэн өрнүүлэхийг удирдахаас Хятадын онцлогтой социализмын онолын системийг төлөвшүүлж, өөрчлөлт шинэчлэлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, Хятад орны өөрчлөлт хөгжил тогтвортой нөхцөл байдалтай холбоотой цуврал сорилт шалгалтыг уужуухан аргацааж, эх орны нэгдлийн их үйлсийг ахиулж,дэлхийн энх тайван болон хамтын хөгжлийг хамгаалан ахиулж, ХКН-ын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг нээж, ахиулах талаар, шинэ эрин үеийн гайхамшигт түүхэн хуудас болон дэлхий дахины анхаарлыг татсан агуу их амжилтыг харуулсныг цохон тэмдэглэв. Энэ үед ХКН ард түмнийг удирдан агуу их амжилт байгуулж, Хятадын үндэстнүүд өөрийн хөл дээрээ босож зогсон баяжиж чадсан агуу их үсрэлтийг ахиулав; ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг хатуужилтай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай өөрчлөлт шинэчлэлт бол одоо үеийн Хятад орны ирээдүйн хувь заяаг тогтоох чухал нэгэн арга болно, Хятадын онцлогтой социализмын зам бол Хятад орныгудирданхөгжил цэцэглэлтийн зөв замд оруулж, Хятад орон цаг эринтэй хөл нийлүүлэн том алхмаар алхаж болохыг зарласныг цохон тэмдэглэв.

Дөрөвдүгээр хэсэг. “Хятадын онцлогтой социализмын шинэ эринг нээсэн нь”. Энэ үед ХКН-д тулгамдаж байгаа гол үүрэг бол дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах нэгдүгээр 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, социализмын орчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн бүтээн байгуулах хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтын шинэ аян замыг эхлүүлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх агуу их зорилтыг биелүүлэхийн тулд үргэлжлэн урагшлах явдал болохыг тодорхойлов. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин гэсэн энэхүү Хятадын хөгжлийн шинэ түүхэн орон байрыг тодорхойлж, ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН-ын онолын шинэчилсэн бүтээлийг хураангуйлж, шинэ эринд ХКН-д тулгамдаж байгаа нөхцөл байдал, тулгамдаж байгаа эрсдэл, сорилтод гүнзгий анализ хийж, ХКН-ын иж бүрэн удирдлагыг баримтлах, ХКН-ыгижбүрэн хатуу засах, эдийн засгийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх, улс төрийн бүтээн байгуулалт, хуулийн дагуу иж бүрэн засаглах, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, улсыг батлан хамгаалах, армийн бүтээн байгуулалт, улсын аюулгүй байдлыг хамгаалах, “Нэг улс, хоёр систем”-ийг баримтлах болон эх орны нэгдлийг ахиулах, гадаад харилцааны ажил зэрэг 13 талаас салбар хуваан, шинэ эриний нам болон төрийн үйлст олсон түүхэн амжилт, үүссэн түүхт чанартай өөрчлөлтийг дүгнэж, 9 жилийн турш шинээр бүтээсэн үзэл санаа, өөрчлөлтийн чанартай практик, давалтын чанартай ахиц, бэлгэ тэмдгийн чанартай бүтээлийг гол дүгнэв. Энэ үед ХКН ард түмнийг удирдан бүтээсэн агуу их амжилт бол Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд нэн боловсронгуй байгууллын баталгаа, нэн бат бэх материаллаг суурь, нэн санаачилгатай оюун санааны хүчин хангасан болохыг цохон тэмдэглэв; ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг баатарлаг хатуужилтай тэмцлээр дэлхий дахинд сүр жавхлантай Хятадын үндэстнүүд өөрийн хөл дээрээ босон зогсож, баяжиж, хүчирхэгжиж чадсан агуу их үсрэлтийг зарлав.

Тавдугаар хэсэг. “ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн ач холбогдол”. ХКН-ын 100 жилийн тэмцлийн замнал болон чухал том амжилтыг бүх талаар эргэцүүлэн дүгнэсний сууринд,нэн өргөн хараасаас ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхийн ач холбогдлыг дүгнэв. Тухайлбал, ХКН-ын 100 жилийн тэмцэл нь Хятадын ард түмний ирээдүйн хувь заяаг язгуур үндсээр нь өөрчилж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэх зөв замыг нээж, марксизм хүчирхэг их амьжирлын хүчинтэй болохыг харуулж, дэлхийн түүхийн ахицыг гүнзгий нөлөөлж, эрин үеийн тэргүүн эгнээнд тэргүүлдэг ХКН-ыг давтан боловсруулж, ХКН Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүд, хүн төрөлхтний дэвшил, марксизмын улс төрийн намыг бүтээн байгуулахад оруулсан түүхт чанартай хувь нэмрийг  тодорхойлов.

Энэ 5 зүйлээр хураангуйлсан нь Хятадын эх газарт суурилсан төдийгүй, мөн хүн төрөлхтний ирээдүйг харж, ХКН болон Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн харилцааг харуулж, ХКН, марксизм, дэлхийн социализм, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн харилцааг харуулж, ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн логик, онолын логик, практик логикийг уялдуулсан байна.

Зургаадугаар хэсэг. “ХКН-ын 100 жилийн тэмцлийн түүхэн туршлага”. Язгуур үндсэн чанартай, алс холын тэргүүлэх ач холбогдолтой10 зүйлийн түүхэн туршлагыг  хураангуйлсан байна. Тухайлбал, ХКН-ын удирдлагыг баримтлах, ард түмнийг дээдлэхийг баримтлах, онол шинэчлэхийг баримтлах, тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг баримтлах, Хятадын замыг баримтлах, дэлхий ертөнцийг багтаахыг баримтлах, зам нээн шинийг бүтээхийг баримтлах, зоригтой тэмцэхийг баримтлах, нэгдмэл фронтыг баримтлах, өөрийнхдөө хувьсгал хийхийг баримтлах болно. Энэ 10 зүйлийн түүхэн туршлага бол систем бүрэн бүтэн, харилцан уялдсан органик цогц болно. Тэр нь ХКН болон ард түмний үйлс тасралтгүй амжилтад хүрсэн язгуур үндсэн баталгаа, ХКН ямагт ялагдашгүй байдаг хүчин чадлын эх үүсвэр, ХКН ямагт түүхийн санаачилгыг эзэмшиж чаддагийн язгуур үндсэн шалтгаан, ХКН үүрд тэргүүлэх чанар болон цэвэр чанарыг хадгалж, ямагт эрин үеийн тэргүүн эгнээнд явдгийн язгуур үндсэн арга зам болохыг илтгэн харуулав. Энэ 10 зүйлийн түүхэн туршлага бол урт хугацааны практикаар хуримтлуулсан үнэт туршлага болно, ХКН болон ард түмний хамтаар бүтээсэн оюун ухааны баялаг болно,заавал дахинаар нандигнаж, урт хугацаанд баримтлахын зэрэгцээ, шинэ эрин үеийн практикт тасралтгүй баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв.

Долоодугаар хэсэг. “Шинэ эрин үеийн ХКН”. Хоёрдугаар 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхтэй уялдуулан, бүх нам санасандаа хүрэхийн тулд цуцашгүй тэмцэх зоригоор, тогтсон зорилтыг чармайн биелүүлж, 100 газар аялахад  90 газрыг туулсан ч хагас зам явсан төдий сэргэг ойлголтоор Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг цөхрөлгүй ахиулах хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв; ХКН намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн бодлогыг заавал баримталж, шинэ хөгжлийн үе шатанд тулгуурлаж, шинэ хөгжлийн ойлголтыг хэрэгжүүлж, шинэ хөгжлийн нөхцөл байдлыг бий болгож, өндөр чанартай хөгжлийг ахиулж, ард түмэн баяжин, улс орон хүчирхэгжин, үзэсгэлнтХятад орныг бүтээн байгуулахыг зохицуулан ахиулах хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв; Ард түмэнтэй өнө үүрд цус махны харилцаатай байх байдлаа заавал хадгалж, хамгийн өргөн олон ард түмний язгуур үндсэн ашиг сонирхлыг тасралтгүй сайтар биелүүлж, хамгаалж, хөгжүүлэх хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв; Амьдрахад зовлонтой, жаргахад мөхөл тулгамддагийг заавал ямагт санаж, ямагт алсын бодлоготой байх, амар төвшин байх үедээ аюул түгшүүрийг бодолхийлж, шинэ эрин үеийн намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийг үргэлжлүүлэн ахиулах хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв; Залгамжлагчтай байх энэхүү язгуур үндсэн бодлогыг заавал сайтар боловсруулах хэрэгтэй болохыг цохон тэмдэглэв. Бүх нам, арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн өчигдрийн гаслан зовлон, тансаг амжилтаа мартахгүй, өнөөдрийн үүрэг хариуцлагад осолдохгүй, маргаашийн агуу их мөрөөдлөө хөсөрдүүлэлгүй, түүхээр толь болгож, ирээдүйг нээж, шаргуу хатуужилтай ажиллан, эрэлхэг шуурхай урагшилж, хоёрдугаар 100 жилийн тэмцлийн  зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд цөхөршгүй тэмцсүгэй гэж уриалав.

Нөхөд өө! Энэ шийдвэрийг хэлэлцэн батлах бол энэ удаагийн бүгд хурлын гол үүрэг болно. Та бүхэн намын төв хорооны шаардлагыг хэрэгжүүлж, түүх, одоо, ирээдүйг уялдуулж, гүнзгий сэтгэн, гүнзгий судлан хэлэлцэж, сэтгэл, олны оюун ухааныг төвлөрүүлж, бүтээлч санал санаачилга дурдан, хамтдаа энэ удаагийн бүгд хурлыг сайтар хийх, шийдвэрийн эхийг сайтар засъя.

Зохиогч:ШИ ЖИНЬПИН
Найруулагч:hurtsaa
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:304
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой