Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Олимпын ариун гал “Шөү Ган”-д бадамлав

Олимпын ариун гал “Шөү Ган”-д бадамлав.

Бээжингийн 2022 оны өвлийн олимпын наадмын цанын төрлүүдийн тэмцээнүүд Бээжин хотын “Шөү Ган” цогцолборт зохиогдох юм. Бээжингийн хамгийн том гангийн үйлдвэр байгаад ашиглагдахаа больсон энэхүү районыг олимпын хотхон болгон засаж тохижуулсан нь ихээхэн онцлог бүтээн байгуулалт болсон билээ. Харин энэ сарын 13-ны өдөр Бээжин-2022 өвлийн олимпын бэлгэдлийн гал тус цогцолборт буухиалан очиход тэндэхийн 100 гаруй ажилтан болон Шижиншань дүүргийн оршин суугчдын төлөөлөл угтах ёслол зохион байгуулжээ. Ариун гал олимпын “Шөү Ган” цогцолборт удахгүй болох уралдаан тэмцээнийг гэрэлтүүлэх болно. 

Бээжин-2022 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз" хэмээн нэрлэгддэг тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпын тэшүүртэй гүйлтийн тэмцээн зохиогдоно. Бээжингийн хойд хэсгийн алслагдсан дүүрэг Яньчинд олимпын хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв нь Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:1196
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7